Эрчүүд ч гэсэн хүүхэд төрсний дараах сэтгэл гутралд өртдөг

Хүүхэд төрснөөс хойш 3-6 сарын хугацаанд аавуудын сэтгэл гутралын түвшин 26 хувь хүртэл нэмэгддэг.

Үтрээ агшаагч кегелийн бөмбөлөг
Утас: 96651603

Төрсний дараах сэтгэл гутрал гэдэг нь эх амаржсаны дараа нэг жилийн дотор сэтгэл санаа уйтгарлаж гуниглах, уйлах, тайван бус тогтворгүй, уур уцаартай болох, сэтгэл түгших, ядарч туйлдан сэтгэлийн тавгүй байдлаас болж шинэ төрсөн нярай хүүхдэдээ анхаарал халамж тавих нь буурах зэрэг шинжээр илэрдэг.

Амаржаад удаагүй нийт эхчүүдийн 50-75 хувь нь хүүхдээ төрүүлсний дараа ямар нэг хэмжээгээр сэтгэлээр унаж, төрсний дараах сэтгэл гутралд өртдөг тухай судалгаа бий.

Та эмэгтэй хүн л төрсний дараах сэтгэл гутралд өртдөг гэж бодож байна уу? Тэгвэл эрчүүд ч хүүхэд төрсний дараа сэтгэл гутралд ордгийг судлаачид батлаад байна. Судалгаанаас үзэхэд нийт эрчүүдийн арван хувь нь аав болсны дараах сэтгэлийн түгшүүр, сэтгэлийн хямралыг мэдэрдэг байна.

Хүүхэд төрснөөс хойш 3-6 сарын хугацаанд аавуудын сэтгэл гутралын түвшин 26 хувь хүртэл нэмэгддэг.

“Нийт эрчүүдийн 50 хувь нь эхнэр нь төрсний дараах сэтгэл гутралд өртөх үед дагаад сэтгэлийн хямралд ордог” гэж сэтгэл зүйчид хэлжээ.

НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛС:

  • Хүүхэд мэндэлэхэд шинэхэн аав нарт санхүүгийн болон ажлын стресс нэмэгдэж, улмаар сэтгэлээр унах нэгэн шалтгаан болдог
  • Эхнэрийнхээ анхаарал, хайр халамжид дассан эрчүүд хүүхдээ өлгийдөн авах үед эхэндээ учраа олохгүй байх нь элбэг.
  • Эх хүүхэд хоёр маш хурдан эх үрийн нандин холбоо үүсгэдэг бол эцэг хүнд хугацаа шаардлагатай байдаг. Энэ нь эрэгтэй хүнд сэтгэл санааны хямралд ороход нөлөөлдөг.
  • Эхнэртэйгээ харилцах харилцаа таагүй байх
  • Эхнэрийн сэтгэл зүйн байдал болон төрсний дараах хямрал
  • Ойр, дотны хүмүүсийн дэмжлэг дутуу байх гэх зэргээс шалтгаалан эрчүүдэд хүүхэдтэй болсны дараа сэтгэл гутралд өртдөг байна.

ШИНЖ ТЭМДГҮҮД:

  • Стресстэх
  • Цочмог, ууртай болох
  • Гэр бүл, найз нөхдөөсөө дөлөх
  • Тестостерон даавар буурах. Эрэгтэй хүн хүүхэдтэй хэт их цагийг өнгөрөөхөд эрэгтэй хүний хамгийн чухал даавар болох тестостеронын түвшин 34%-иар буурдаг. Тестостерон гэдэг нь эрчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндэд чухал нөлөөтэй даавар юм. Улмаар сэтгэл санаа тогтворгүй, эмзэг болон хямарч, идэвхигүй сулбагар болдог
  • Гуниглах, сэтгэлээр унах, урам хугарах
  • Ядарч, туйлдах
  • Хоолны дуршил өөрчлөгдөх

Эрчүүд төрсний дараах сэтгэл гутралд өртөх нь тэдний ажиллах чадвар, эхнэртэйгээ харилцах харилцаа, хүүхдээ хүмүүжүүлэхэд сөргөөр нөлөөлж болно.

ДАВАН ТУУЛАХ АРГА:

  • Эрүүл хоол хүнс хэрэглэх
  • Эрт унтах дадал зуршлыг хадгалах
  • Мэдрэмжийнхээ талаар ярьж, илэрхийлэх
  • Эрчүүд тэр бүр тусламж хүсдэггүй учир эхнэрүүдийн анхаарал, халамж, санаачилга чухал байдаг
  • Тогтмол дасгал хөдөлгөөн хийх

Эх сурвалж: Inverse

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.