Хүн уурлах үед цусан дотор нь “хор” үүсдэг байна. Яг уурлаж байгаа хүний цуснаас авч унтаж байгаа хүүхдэд таривал тэр дор нь үхүүлэх хэмжээний хор юм.
Эртний үгэнд:
“Нэг удаа уурлавал, нэг насаар хөгширнө.
Нэг удаа инээвэл, нэгэн насаар залуужна” гэсэн нь учиртай.
Удаан хугацаанд уурласан хүний цус нь хордож, муудаж эхэлдэг бөгөөд илүү хэтэрвэл хорт хавдар болдог байна. Уур хилэн, хорсол нь элгийг гэмтээж, гомдол, санаа зоволт нь ходоодыг өвчлүүлдэг нь анагаахаар нотлогдсон зүйл.
Уур хилэн, үзэн ядалт, өшөө хорсол энэ бүхнийг эмчлэх хамгийн сайн, хамгийн хүчтэй эм бий. Энэ бол УУЧЛАЛ юм.
Уучлал шиг хэрэгтэй зүйл үгүй билээ. Энэ нь уучилъя гээд л санаан зоргоор шууд бий болчихдог зүйл биш бөгөөд, олон дахин дасгал хийж байж бий болдог зүйл юм.
Эхлээд бага алдааг уучилж чадвал дараа нь том алдааг ч уучилж сурна. Уучилсаны хирээр хүний сэтгэл уужирч ДАЛАЙ МЭТ УУЖИМ сэтгэлтэй болдог билээ.
Сэтгэл зүйч Б. Алтанзаяа