Их Британид анх удаа гурван хүний ДНХ-ээс бүрэлдсэн хүүхэд мэндэлжээ

Их Британи улсад гурван хүний ДНХ-ээс бүрэлдсэн анхны хүүхэд мэндэлснийг тус улсын эрүүл мэндийн байгууллага өчигдөр мэдээлжээ.

Үтрээ агшаагч кегелийн бөмбөлөг
Утас: 96651603

Хүүхдийн ДНХ-ийн ихэнх хэсгийг эцэг эх нь бүрдүүлсэн бол 0.1 орчим хувийг донор эх нь бүрдүүлсэн юм байна.

Үхлийн аюултай митохондрын өвчтэй төрөхөөс нь хүүхдийг аврах зорилгоор орчин үеийн технологийг анх удаа ашиглажээ.

Ийм өвчтэй төрсөн хүүхэд ердөө хэдхэн өдрийн дотор энддэг юм байна.

Зарим гэр бүлүүд митохондрын өвчнөөр олон хүүхдээ дараалан алдах тохиолдол байдаг. Дээр хэрэглэсэн арга нь ийм гэр бүлүүдэд өөрсдийн хүүхдийг эрүүл саруул төрүүлэх цорын ганц боломж болж байгаа юм.

Митохондр нь хоол хүнсийг эрчим хүч болгон хувиргадаг биеийн эс доторх жижиг хэсгүүд. Гэмтэлтэй митохондр нь бие махбодыг тэжээж чадалгүй тархины гэмтэл, булчингийн сулрал, зүрхний дутагдалд хүргэдэг юм байна.

Митохондрыг хүүхэд зөвхөн эхээсээ өвлөж авдаг. Үргүйдлийг эмчлэх шинэ арга техникт митохондрын донорыг хэрэгжүүлснээр хүүхдийг эрүүл төрүүлэх боломжтой болсон юм байна.

Ингэснээр 100 хувь өөрсдийн хүүхдийг төрүүлэх боломжгүй, донор эмэгтэйн тодорхой хэмжээний ДНХ-ийг өвлөдөг. Энэхүү өвлөгдсөн гаднын генетикийн мэдээлэл нь тухайн гэр бүлийн үр хойчист үеэс үед дамжин хадгалагддаг ажээ.

Гэхдээ төрсөн хүүхдийн царай төрх, ааш занд ямар нэг нөлөө үзүүлдэггүй гэнэ.

Митохондрыг эмчлэх энэхүү шинэ аргыг 2015 онд Их Британи улсын хуулиар зөвшөөрч байжээ.

Ийм өвчтэй хүүхэд маш ховор төрдөг. Албаны тоо баримтаас үзвэл АНУ-д жил бүр 20,000 орчим митохондрын өвчтэй төрөлт бүртгэгддэг байна.

Эх сурвалж: ikon.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.