Нобелийн шагнал хүртсэн хүмүүсийн дийлэнхийг Еврейчүүд эзэлдэг. Дэлхий нийтээр Еврейчүүдийн сурган хүмүүжүүлэх ухааныг гайхан биширч онцлог байдлыг судалж гаргасаар байгаа. Тэгвэл энэ удаа эцэг эхчүүд хэрхэн хүүхдээ хүмүүжүүлэх ёстой тухай тэдний арга барилаас суралцъя.
1. Бүх л зүйлийн эхлэл хэцүү байдгийг ойлгуулах
Ямар нэгэн зүйл сайн болохгүй тохиолдолд Еврей эцэг эхчүүд “Kol haschalot kashot гэж хэлдэг гэнэ. Энэ нь тэдний амны уншлага бөгөөд бүх зүйл эхэндээ хэцүү байдаг гэсэн утгатай юм.
2. Итгэлийг урашуулал болгож өгдөг
Еврей эцэг эхчүүд бол хүүхэд бол итгэлээр урамшуулагддаг гэж үздэг. Еврей эцэг эхчүүд олон ажлыг өөрөө хийж гүйцэтгэж чаддаг болно гэж үздэг. Тиймээс алдаа гаргах вий гэж тоохгүйгээр олон зүйлийг бие даалгаж хийлгэдэг байна.
3. Бие даан шийдвэр гаргах боломжийг олгодог
Зөв бурууг өөрөө бодож олохыг чухалд тооцдог. Болохгүй гэж шууд хэлэхгүйгээр асуулт асууж хариултыг нь сонсдог. Хэрвээ дүүгийнхээ чихрийг бариад явж байвал хүүхдээс түрүүлж асуугаад хариултыг нь хүлээдэг байна.
4. Гадна тал буюу өнгөц зүйлийн чухал бишийг ойлгуулах
Гадна талын өнгө үзэмжийг огтхон ч тоодоггүй. Хүүхэд чухал зүйлээ алдчихаад эргүүлэн авахын тулд хувцсаа бохирдуулсан ч хамаагүй шалбааг руу орохыг илүүд үздэг гэнэ.
5. Цэвэр ч биш байдлыг зөвөөр хүлээж авах
Хүүхэд өөрөө бялуу хийе гээд гурилаа цацаж, аяга тавгаа тараасан байлаа гэхэд шинэ зүйл туршиж хийж үзсэн байна гээд баярладаг гэнэ.
Хэзээ ч чадахгүй юм байж гэрээ яах гэж бохирдуулсан юм бэ гэж загнадаггүй. Яагаад бохирдуулсан бэ гэдэгт нь илүү анхаардаг.
6. Бие даасан байдлыг нь урамшуулах
Еврей эцэг эхчүүд хүүхдээ өөрөө хийж чадахад нь үргэлж тусалж дэмждэг. Би өөрөө чадна гэсэн ухамсрыг хүүхдэд багаас нь төрүүлэхийг хичээдэг гэнэ.
Бодитоор хийж хэрэгжүүлж чадсанд нь баярлаж урамшуулал, бэлэг бэлдэж өгдөг.
7. Хийж эхэлсэн ямар ч зүйлдээ бүх хүч чадлаа зориулах
Хичээл, зүтгэлийг нь үнэлдэг. Ямар мундаг юм бэ?. Авирч чадсан байна. Одоо болгоомжтой буугаарай гэж хэлдэг. Тэд ямар ч зүйлд бүх хүчээ зориулж байхыг хүүхдээсээ шаарддаг байна.
8. Ухаалаг эрх чөлөө олгох
Хүүхдээ буруу зүйл хийсэн тохиолдолд заавал шийтгэдэг. Буланд очиж хөдөлгөөнгүй зогсоод юуг буруу хийснээ сайн бод гэж ихэнхдээ хэлдэг гэнэ.
Буруугаа ойлгох хүртлээ хөдөлгөөнгүй зогсоно шүү гэж загнадаг.
9. Эцэг эхээ лидер хэмээх үзэх үзэлд суулгах
Бага наснаас нь эцэг, эхээ хүндлэх занд сургадаг. Мөн ээж аав бол тэгэх ёстой, хүүхдийнхээ төлөө ингэх ёстой гэсэн үзэл төлөвшдөггүй.
Би бие дааж өөрөө туршиж үзэж амжилтад хүрнэ гэсэн үзэл бодлыг төлөвшиж хүмүүждэг байна. Эцэг эх бол зөв үлгэр дуурайлал, амжилтын жишээ болохоос биш бүхнийг биелүүлэгч бирд биш гэж үздэг.
10. Хүүхэд бүх зүйлийг анзаардаг байдлыг нь хүндэтгэх
Хүүхэд ээж аавынхаа нурууг харж хүмүүждэг. Тэд эцэг эх нь юу ярихыг байнга чихнээ сонсож байдаг. Тиймээс найзууддаа хүүхдийнхээ талаар магтаж ярих, хүүхдийнхээ хичээл зүтгэлийг сайрхаж хэлдэг. Учир нь үүнийг сонссон хүүхэд илүү их урамшиж хичээл зүтгэл нь нэмэгддэг гэж үздэг байна.