Сайн байцгаана уу! Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе! Би 25-тай, нэг жижкэн компанийн гүйцэтгэх захирал хийдэг. Царай зүс бие хаа боловсролооро хэнд ч гологддоггүй залуу… Яагаад ч юм өдийг хүртэл өөртөө тохирох хүнээ ололгүй явсан, тэгээд яг 3 сарын өмнө нэг бүсгүйтэй санаандгүй учирсан, дурласан, хайрласан… Яг миний хайж явсан хүн мөн гэдэгт бат итгэсэн. Яахав тэр 5 настай нэг хүүтэй нөхрөөсөө салсан байсан. Надад хүүхэд асуудал биш байсан их хөөрхөн мальчик байдын надаа хайртай гэж жигтэйхэн. Би ч гэрээр нь байнга орж гарна тэдхийнхэн надад сайн. Би түүнтэй үлдсэн бүх л амьдралаа өнгөрүүлнэ гээд төсөөлчихсөн бас дотроо зөндөө мөрөөдөж төлөвлөсөн байсан. Нэг өдөр бид 2 түүнийг жирэмсэн болохыг мэдсэн би анх удаа тийм зүйл сонсоод балмагдсан ч дотроо баяртай байлаа… Харин тэр шууд л авхуулах тухай ярьж эхэлсэн хэдийгээр бид хэн хэн нь төлөвлөөгүй ч гэсэн энэ бол бурхны надад өгжага бэлэг гэж би бодсон тэгээл 2уулаа төрүүлчий хүүгээ дүүтэй болгоё гээд л хэлсэн тэр зөвшөөрөөгүйээ… Маргааш нь эмнэлэг орсон 3 долоо хоногтой гээд тэгээд эм ууж гаргана гэж эмч нь хэлсэн гээд эмээ авахад нь би дахиад л гуйсан өөрийн эрхгүй нулимс урсаад эмнэлэг дотор ихэр татаж уйлж үзлээ.
Tэр надад одоо эрт байна 2уулаа дараа жил мамутай болий гээл намайг аргадаад л байсан. Тээд өчигдөр нөгөө эмч дээрээ өдөржин эмээ уугаад устгасан, би тэхэд ганцаараа PUB-д сто грамм татаад уйлаад суужийлаа… 5 настай хүүгээ эцэг нь авхуул хүсэхгүй байна гэсээр байхад тээж төрүүлчээд намайг уйлан дуулан гуйхад авхуулчдаг хорвоо яасан шударга биш юм бээ… Одоо ч гэсэн би тайван сууж ажлаа хийж чадахгүй бас өөрийгөө яасан азгүй юм бэ гээд өөртөө гомдоод суужийн, тэр хэлэхдээ эрт байна чи намайг гэрийнхэнтэйгээ ч танилцуулаагүй байхад би яаж төрүүлэхийн 2 дахиа алдмааргүй байна гэсэн. Би болхоор шаал өөрөөр бодож явсан, ээж аавдаа танилцуулах планаа зохиоцон л байсан гол нь тохироо нь бүрдэж өгөхгүй байсиймаа… Одоо би түүнийг бодохоор уур зэвүү хайр гомдол шаналал зэрэг л төрөөд байна. Дахиад л уумаар байна… Би яах вээ надад та бүхний чин сэтгэлийн зөвлөгөө хэрэгтэй байна.
Хүндэтгэсэн Сүхбаатар
СЕКС.мн дээр ирсэн захидал
46 Comments
урьд нь нэг алдсан хүн дахин алдахыг хүсэхгүй. чи бүр их хайрла. чи үхтлээ тэр хүүд нь хайртай байж чадхуу. би найз эмэгтэйг чинь буруутгахгүй байна.
нэгэн л суусан сэтгэлийн сэв эргэж хэзээ ч арилдаггуй юмаа….. сал сал…..аваагуй бхад авгай сайхан алаагуй бхад унэг сайхан гэж уг байдаг….чи хэтэрхий яараад бгаан биш уу …дээр ни та 2-т ямарч гэр бул төлөвлөлт алга….
ярвал даарна…даарвал хөрнө….хөрвөл хөлдөнө…. хөлдвөл ухнэ гэж уг бдиймдаа
чиний эхнэр авах цаг чин болоогуй юм байгаан бишуу. 30 гарцан биш юундаа ярдийн. цаг чин болхоор бух юм н таарсан сайхан эмэгтэй гараад л ирнэ дээ. яарвал даарна гэдэг монгол уг байдаг биздээ
3 сар богино хугацаа.Бас л алдаж магадгүй гэж хаширлээ биз дэ.
Тэр бүсгүйн өмнөөс авч үзвэл маш сайн шийдсэн бна. Гэхдээ жирэмслэхийг хүсэхгүй бсийн бол хамгаалалт хэрэглэж байхгүй дэ.
Таний хувьд гэвэл залуу минь үнэхээр хайртай л юм бол боломж олгоод л үзээч дэ. Тэр хүнд эхний ээлжинд сайн хань хэрэгтэй байгаа болохоос биш сайн таньж мэдээгүй хүнээсээ хүүхэдтэй болох нь чухал биш байгаа шүү дэ.Тэр бүсгүй чамайг нэг наснийхаа хань болохийг хэзээ мэдэрнэ тэр цагт өөрөө дуртайяа жирэмсэлж хүүхдийг чинь гаргаж өгөх байлгүй.
Getel bi 3n jil bolson nz zaluugiinhaa hyyhdiig gargamaar bdg.Gehdee ter hyyhed gargah n bitgii hel nadtai suuya gedeggyi…Bi zygeer l oort tohirson hania olmoor bn.Zygeer l amidrah yumsan.Hyseheer hyasaad bhaar yaasan ch hetsyy yumbe dee? Hynd itgehgyi bgaa bol negnee bitgii udaan zovoogooroi!
залуу мин чи Батаагийн сээгийг сайн эргэцүүлсэн н дээр байхаа. бусад баагийнуудын бичсэнийг тоох огт хэрэггүй. наадуул чин бугд худлаа гарууд. дандаа лүүзэр лүнзээнүүд гэж ойлгож болно, нэг л их мэдэмхий бусдад заах дуртай, тэр хэрээрээ өөрснөө бөөн алдаанууд ш дээ.
Хаяач наадхаа
гал халуун дурлалдаа чи шатаж явнадаа залуу мини, хуухний зув. чиний энэ гал халуун хайр чини шатаад дуусахад чи туунийг узэн ядна. энэ айхтар хуухнийг жирэмсэн болхоор ни л суусийн гээд. туунд одоо жинхэнэ эр хун хэрэгтэй. ингээд чам шиг уйлж суудаг хун бол хэрэггүй. одоо оройтоогуй байна, унэхээр л чи хайртай юм бол.
энэ батаа ямар аймар паранойд баагий в?
югаа ч мэдэхгиү бж, буруу муухай санаатай хуур вэ. бух хун чам шиг биш шуу дээ.
би хэлхэд 3-хан сар бол маш бага хугазаа. та 2 биэ биэнээ сайн мэдэлзэх хэрэгтэй. ю югуй хуухэд гаргах бол буруу.
Хогшоон наад хуухэн чин дэмий хуухэн бна. Ягаад гэхээр та 2 танилзаад 3 сар болоод хуухэн чин жирэмсэлж. Магадгуй тэр хуухэд чиний хуухэд биш болоод гуйсаар бхад чин авхуулж. Тэр хуухэнд но байна гэж ойлголоо. Торуулдэг чамаас тэс хундлун царайтай хуухэд гараад ирвэл яаx вэ гэдгээ тсаад хуухэн чин тоозоолж.
Иймэрхүү тохиолдол яг надад бсан юм шуу. Танилзаад удаагуй хуухэн маани надад хэлээгүй (жирэмсэн болсноо, абортонд орсноо ч хэлээгүй) авхуулжихаад Дараа н чиний хуухэд бсан гэд дайраад бсан. Бас 1 найз н урд н хунтэй явж бсан хуухэнтэй учир ургуулаад тгээд хуухэдтэй болоод урдний х н залуугийнх уу оорийнхоогоо юу мэдэхгүй бгаа. Хэзүү шуу энэ хуухнууд.
залуу мин эмэгтэйгээ ойлго доо. ахиж нэг эцэггүй хүүхэдтэй болчих вий гэж айсандаа л тийм үйлдэл гаргасан эмэгтэйгээ ойлго. тийм л их хайртай юм бол эцэг эхдээ хурдан танилцуулаад гэр бүл болооч. эртхэн танилцуулж бхгуй яасийн. тэгсэн бол ингэж хуний алтан амийг авахгуй ч байсан юм билүү
3 сар гэдэг үнэхээр бага хугацаа юун хүүхэд вэ л гэхээр хугацаа байна шүү дээ.. урд нь нэг алдсан хүн ахиад алдахвий л гэж айсан хэрэг шүү дээ…. гэр ороныхонтойгоо ч танилцуулаагүй байж…үнэхээр хайртай бол хүү найз бүсгүй 2оо гомдоолгүй өөдрөг бай… бүх юм сайхан болно….
бүсгүйгээ ойлгоорой! та 2т амжилт хүсье.
нза чи энэ захиагаа тэр бүсгүйдэ явуулбал яасан бэ? тэгээд энд бичсэн захиа шигээ сайхан яарилц.тэр ойлгоноо.чи түүнтэйгээ ярилцвал сайхан уужирж та 2-р, 2-р биэнийгэ улам л хайрлах болноо. заяаний ханиуд амархан хүүхэдтэй болдог юмаа нээрээ шүү.наад бүсгүй чинь авхуулсан ч 2-р сарийн дараа гэхэд дахиад л жирмээ болчихнооо нээрээ шүү.ккк тийм болхоор түүнтэйгээ яарилц хэн нэгнийгэ буруутгах нь гол биш ээ, нэг нэгийгэ ойлгож,уучлах нь гол ок
Dr.boldod:shaldan bandi nar hoorhon shdee.hir horgui setgeltei.
Би ч бас бүсгүйн чинь оронд байсан бол ингэх л байсан. Өмнөх амьдралдаа алдсан болохоор хаширлах нь зөв ш дээ. 3 сар байтугай 3 жил ханилаад салж байгаа хүмүүс зөндөө л байна ш дээ. 3 хан сарын дотор чамайг яаж таньж, чамд яаж итгэх юм бэ? Харин одоо чи үнэхээр их хайртай юм бол сайн халамжилж хайрлаж байгаал дараа жил хүүхэдтэй болоорой. та 2-т амжилт хүсье
залуу минь. чи нэг л юм ухаар. наадах чинь чиний мөнгө албан тушаалд чинь болоод. байна. чамайг сааж байгаад удахгүй хаяад явна. хөгшин хүүхэн имй л санаатай байдаг. Монголоор дүүрэн сайхан охид байхад очиж очиж тугалтай үнээ аваад байхдаа яахав дээ…
наадуул чин хэн ч харахгуйг мэдээд л царайлаг гэж бичиж байхгүй юу. тэрнээс үхсэнийх н царайлаг байх вэ дээ, өөрөө өөрийгөө тэгж л өргөхгүй бол болдоггүй байх л даа, бас ч гэж.
чи яг зөв бичсэн шүү. залуусаа солонгос соап опэра сайн узээд бай, тэгээд л эр эмгүй усан нудлээд байцгаагтун! суулийн үэйин эрчүүд хайр сэтгэлээ дандаа уйлагнаж илэрхийлдэг болсон гэсэн шүү, ичмээр юмаа. ичих юм байхгүй ээ гээд л олон долоон юм дарвалзаарай.
зайл зайл дандаа шаана, царайлаг лаг энтэр гэж шаагаал. шаа шаа чиний царай хэнд хамаатай юм бэ ….. чинь. та нар биеэ зөв авч явж чадахгүй байж битгий наад хүүрээ ингэж магатаж бай. би урд хэлсэн чаддийн бол зургаа үзүүлэл дээ. шалдан баньд нар.
Хүүхэдтэй болно гэж төлөвлөөгүй байсын бол хамгаалалттай хийхгүй.Жоохон бодолтой байхгүй.
авхуулах талаар яриж эхлэхэд н чи өөрөө аав ээжтэйгээ танилцуулах эсвэл шууд гэрлэх санал тавих байж дээ аптэкаас эм авахад н л гараад чи шууд бөгж авч агаад эхнэрээ болохийг гуйсан бол эмийг уугаач уу
Та гэж дээ ? Би яагаад ийм хүнтэй учирдаггүй юм болоо таньшиг. Би тэр хүний оронд байсан бол хүүхдээ гаргах байсан учир нь нэгэнт л гэрлэх дээрээ тулсан хайртай дуртай болсон нөхөр болох хүн нь хүүхэд хүсээгүй биш хүссэн. тийм байхад гаргах нь зөв байсан гэж бодож байна. дараа нь дахиад хүүхэдтэй болход та тэр хүндээ хэрхэн хандах вэ ? та өөрөөсөө асууж үзсэн үү ? асуудал гэж хаана ч байх юмаа. гэхдээ та тэвчээртэй бай. тэвчээртэй байх л хэрэгтэй байна. Ажилт. эмэгтэй хүн хүүхдийг бас өөрөө шийд гээд бурхан эмэгтэй хүнд төрүүлэх савыг нь хэхэ өгсөн гэх үү дээ тиймээс бас хичүү байна даа. та дахин жоохон хүлээ. Дараачын удааг хүртэл Ажилт
Локигоор бодоход, танай найз бүсгүй 2 янзийн шалтгаанаас уг шийдвэрийг гаргасан байх боломжтой гэж бодож байна. Нэгдүгээрx ни бол энэ хүмүүсийн хэлсэн шиг амидралдаа алдсан болохоор дахиж алдахаас зүрхшээж.
Гэхдээ нөгөө боломжтой шалтгаанийг энэ дээрx хүмүүсийн нэг ни ч бичээгүйд жаахан гайхаж байна. Учир ни, найз хүүxэн чини чамаас хэрэв хүүхэд олоогүй, өөр хүнээс хүүхэдтэй болсоноос болж хүүхэдээ гаргахгүйг бодсон байх. Яагаад гэвэл магадгүй, тэр чамд сайн эсвэл найз бүсгүйд чини чиний хүүхэд гаргаx гэсэн сэтгэл чини сайхнаар санагдан нөлөөлж, энэ хүүхэдийг гаргаxгуй ч 1 жилийн дараа хүүхэдтэй болё гэсэн ни харуулж байж болох юм. Гэхдээ энэ бол зөвхөн байж болох асуудал гэдэгийг бүү мартаарай. I could be wrong too!
Та их сайн залуу байна аа.Танид амжилт хусий .Бусгуй тэгж л их алдахийг хусээхгүй юм бол хамгаалж болох л байсан .Хуухэдтэй болохоосоо омно бодох хэрэгтэй шуу дээ.СТ ирэхээс 9 хоногийн омно ирсэнээс хойш 9 хоног дотороо жирэмсэн болохгуй .За тэгээд та бидний мэддэг эм тариа бэлгэвч гээд зондоо арга байна.Ур хондуулэх маш хортой . Бусгуй та 2 арай л тургэдсэн байна .Гэхдээ одоо бух юм онгорсон онгорсон зуйлийг мартахаас оор арга байхгуй ээ.
uund n yardgiin.iim zaluu baij.3 sar bol baga hugatsaa.chi amidral uzeegui zaluu l bna daa. huuhed garaad hamt amidraad ireheer asuudluud boon boonooroo garna.ter tsagt yah gej yarav daa gej haramsana shuu.naiz busguigee bitgii ih shahaaraai tegvel harin chamaas zugtaaj medne.huuhedtei emegtei hun hashir bdag umaa.tuuniig buu buruutga.
оо одоо онгорсон юмийг ях бдээ хөгшөөн ахиад болноо чи залуу байна
зА зүгээр дээ. Би ч гэсэн ганц бие ээж. Би чиний бүсгүйн оронд байсан бол бас ингэх байсан байх. Гэхдээ 3 сар гэдэг бол хүнийг танихад хангалттай хугацаа биш шүү дээ. Чи түүнийг ойлго. Би бол эхний 1 жилдээ лав Жирэмслэлтээс сэргийлэх зүйл хэрэглэх байсан
ингэх үнэхээр хэцүү л дээ. хорвоо гэж зарим нь хүүхэд энэ тэртэй болоод хаягдаж байхад зарим нь тийм болохыг гуйгаад сууж байх юм даа. +++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++ аяа яа. залуу битгий гутар өөр бүсгүй байж л байгаа ш дээ. одоо ухаа боли энэ асуудал чинь чамааг үргэлж тийм байдалд хийнэ.
Чи хүүхдээ алдаж дээ! яасан онцгүй юм бэ!! чамд их л хэцүү байгаа байхдаа… Чи одоо наад хүүхэнтэйгээ цуг амьдарч чадах уу? энэ бүхний дараа… Хүн хайртай хүнээ уучилж болноо, гэхдээ харин үүний дараа хайртай хэвээр үлдэх үү гэдэгт асуудал байдаг даа… Хэрэв уур чинь хүрж, үзэн ядаж байвал салдаа!!! Тэгэж сэтгэлийн шаналгаатай явж яадаг юм бэ!! Эр хүнийг уйлуулдаг яасан бөх зүрхтэй хүүхэн бэ!!! Чи ямар хөгшин нас нь явсан хүн биш залуу хүний амьдралын жолоо урт байдаг, өөр илүү сайн, энэрэнгүй хүнтэй таарах биз ээ! сэтгэлийн хөдлөлдөө битгий баригд, сэтгэл хөдлөл гэдэг чинь ганцхан баярлаж хөөрөхийг бус, мөн гутрах үеийг ч гэсэн оруулж болдог шүү дээ!!!
3 сар байтугай 3 жил ч хэн хэнийгээ таньж мэдэхэд бага хугацаа.Ялангуяа нйз бүсгүй чинь өмнө нь амьдралдаа алдаж байсан болохоор дахиж алдахыг хүсэхгүй.Би ч гэсэн оронд нь байсан бол адилхан л шийдвэр гаргах байсан.Бичсэнээс чинь харахад чи бас тийм ч муу залуу биш шиг л байна.Тийм болохоор нэгэнт амьдралаа холбохоор шийдсэн л юм бол гэр бүлийнхэнтэйгээ танилцуулаад…аль болох өөртөө бүрэн итгэдэг болгох хэрэгтэй дээ
зулаатай санал 1 байна.
чамайг илүү таниж, итгэл, хайр, амьдралийн бэрхшээл хэр давах хүн бэ гэдгийг илүү мэдэхийг хүссэн бизээ.
өөдрөг байдаа залуу минь.
нада бас тоxиолдож бсн xамгийн зэвүүнн xэлxгүй устгад бдг наад чин xэлсэн бна би одоо 32той одоо болтол xууxэдгүй миний xууxэдийг авуулсан xууxэнүдэд унэxээр гомдож явдаг чамд итгээгүйн тэрний буруу биш чи оороо л сайн бодж бгад шийд нэг авуулсан дараан наад xууxэн чин цнамд xэлxгүй xамгаалаад эxлэнэ залуу насний гарздаа залуу мин
тэр бүсгүй чинь ингэх л байсан юм бол анхнаса жирэмслэхээсэ өмнө хамгаалахгүй яасан юм болоо эрүүл мэндээрээ ч хүртэл хохироод. одоо нэгэнт л авхуулчихсан юм чинь уйлж дуулаад яах бэ дэ. тэр хүүхэн чинь чамд итэгдэггүй юм бнаа.
тэр бусгуй азтай юмааа гадуур зундуу лхуухэн нукхургуй хуухэдгүй байкхад чи тэрийг олж авдаг чи азгуй юм у тэр хуухэн азтай юм уу буу мэд ээ. гэхдээ чамайг бодож байтал тэр хуухэн хэд дахин икх бодож бгаа 2 уур хунээс этсэггүй хуухэдтэй улдвал тэр хуухэнээс юу ч улдэхгүги
тиймээс чи тэр хунийг ойлгох хэрэгтэй эмэгтэй хун бас нэгийг арай илуу харсан бгаа гэхдээ хуний ами эгүтгэх хэрэггүй л бсан юм гэхдээ та тсаашдаа болокх байлгуй дээ арай л тургэн ба л даа та ийн хувид букх хурдан болоод унгурчээ 3 сар хууxэдтэйб болокх ни битгий хэл биэ биэ биэнээ танигауй бгаа шуу дээ чамд бол букх юм нээлттэй бгаа болокхоор чи тэгэж бодоод байна хуухэнд бол чи зугээр л нэг шинэхэн танил шуу дээ.
хүмүүсийн зөвдөгөөтэй санал нэг байна, найз бүсгүйгээ улам бүр хайрлаарай, эртнээс ээж аавдаа танилцуулж бай,аяндаа хөөрхөн үртэй болноо та хоёр. Пландаал байхаар заримаас нь хэрэгжүүлж хайртай болохоо харуулаагүй цагт цаад бүсгүй чинь чиний юу пландаж байгааг яаж мэдэх вэ, бүсгүйн буруу бишээ, харин ч ухаалаг эмэгтэй байна.
Та 2т аз жаргал хүсье.
Сүхбаатарт гэж хэлэхэд чи уул нь их сайн залуу байнаа. даанч амьдрал жаахан үзээгүй юм шиг байна. хүүхэд гэдэг зүйлд сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй ээ. чи бүсгүйнхээ оронд өөрийгөө тавиад үзээрэй. хүүд нь чи эцэг болж чадах уу үгүй юу, хүүхдийг нь гаргасны дараа бас орхиод явчихвал яах вэ гэх мэт маш олон асуудал бүсгүйд чинь бодогдож байсан байх. чи наанаа уйлж ууж суухын оронд найз бүсгүйгээ хайрлаж ойлгохыг хичээ гэж зөвлөе. сайхан хайр тэр болгон олдоод байдаггүй юм шүү
Íàéç ýìýãòýéí ÷èíü ò¿ìýí çºâ õàéðëà õàëàìæèë á¿õ þì ñàéõàí áîëíî. Áè óðä íü õ¿í àìüòàíòàé áãààã¿é õýðíýý 22òîéäîî æèë ¿åðõñýí çàëóóãèéíõàà õ¿¿õäèéã ãóéãààä áõàä àâàõóóëæ ë áñàí ãýñýí ÷ íàìàéã õàéðëàñàí õýâýýðýý îäîî 25òàé áèä ìààìóóòààé áîëîõ ãýæ áíà þì á¿õýí ñàéõàí áíà ñàéõàí áîëíîî íàéçàà…
3хан сар бага хугацаа… миний бодлоор тэр эмэгтэйн зөв санагдаж байна. 1 алдсан, ахиж алдах вий гэж санаа нь зовж байгаа байх. Чамайг хэн бэ гэдгийг таних хугацаа 3хан сар бишээ. Чи үнэхээр л бүсгүйдээ хайртай, хүн чанартай, сайн залуу бол дараа жил гэхэд хайртай бүсгүй чинь чиний хөөрхөн хүүхдийг гаргаж өгөх болно гэдэгт итгэ.
өө юм болгоныг хүндээр тусгаж авах хэрэггүй
хаширсан эмэгтэй хүний л зан байна. гэхдээ ирээдүйгээ тэгж төлөвлөж байнсан л юм бол эртхэн аав ээжтэйгээ танилцуулахгүй яасан юм бэ. танилцуулаагүй юм чинь энэ нь нэг юм хэлээд л байгаа юм. заавал нарын төлөвлөгөө гаргах шаардлагагүй л байсан ш дээ. зүгээр дээ үнэхээр л хайртай юм бол суусаныхаа дараа хүүхэдтэй болчихгүй юу. ямар ахиж жирэмсэн болохгүй гэх зовлон байгаа биш. чи сэтгэлээр унаад хэрэггүй, түр зуурын л асуудал байна шүү дээ.
Залуу минь одоо сэтгэлээ бариа. Би эмэгтэй хүний хувьд найз бүсгүйг чинь ойлгож байна. Чамд муудаа хайргүйдээ мэдээж тэгээгүй. Анх юугаа ч мэдэхгүй амьдралыг сайхнаар хардаг байх үедээ хуучин нөхрөө битгий гарга гэсээр байхад хүүхдээ гаргасан байгаа. Одоо бол тэр өөр болсон амьдралыг харах үзэл бодол нь. Тэр бүсгүй хүүгээ 5 нас хүртэл нь юу эсийг үзэн шаналах вэ дээ. Хүү нь аавыгаа нэхэх, асуух гээд санхүү мөнгө эцэггүй хүүхэд өсгөх гээд л зөндөө зовлон туулсан тул одоо ахиж алдахаас айх нь мэдээж тэгэхээр чи ойлгох хэрэгтэй. Чи их сайн залуу байна. Хүүхэдтэй бүсгүйг ингэж хайрлаад хүүг нь өөрийн хүү шигээ үзэх хүн одоо ховор шүүдээ. Тиймээс удалгүй найз бүсгүй чинь чамд итгэн та 2 хөөрхөн хүүхэдтэй болж хүүдээ дүү нэмнээ. Энэнд санаа зоволтгүй. Архи битгийн уу. Хамгийн гол нь найз бүсгүйгээг ойлгохыг хичээ. Үнэхээр хэцүү шүү дээ. Чи хэрэв муу хүн байгаад хүүхэдтэй болоод орхиод явчихвал гэдгээс үнэхээр айж байгаа. Бас танай гэрийнхэнтэй танилцаагүй байгаа бол тэдний гэрийнхэн өөрийг нь хүлээж авах болов уу гээд л айдас зөндөө байгаа.Ямар ч эмэгтэй хүнд хүүхэд авахуулах хэзээ ч сайхан байдаггүй. Тэрэнд ч хэцүү л байгаа. Би бол энэ шийдвэрийг зөв гэж бодож байна. Надад хүнтэй суугаагүй байж бас санхүүгээ зохицуулаагүй байж олон хүүхэд гаргасан / өөр эцэгтэй / тийм эмэгтэйчүүд маш тэнэг санагддаг. Тэрний хажууд танай найз бүсгүй ухаалаг эмэгтэй байна. Алдаа гаргадаг хүн тэнэг биш алдаагаа давтдаг хүн л тэнэг гэдэг биз дээ. Эмэгтэйчүүд бидэнд ахиж хүүхдээ өнчрүүлэх бодолгүй шийдвэр гаргах тийм эрх байхгүй. Эцэст нь хэлэхэд гэр бүлүүд битгий салаасай. Энхрий бяцхан үрс минь элэг бүтэн байгаасай. Залуучууд бид бүгдээрээ бодолтой ухаалаг шийдвэр гаргаж сайхан амьдраасай. Бас хүүхэдтэй эмэгтэйг алдсан гэлгүй хайрлаж хүүхдийг нь өөрийн хүүхэд шиг хайрлах / захидлын эзэн шиг / ухаантай залуучууд олон байгаасай.
хэсэгтээ оройдоо ганц 2 шил пиво уухгүй юу дөө
Аа бас хэн хэндээ л бна ш дээ! Чи тэгээд сууна барина гээд план-даад байсийн бол гэр орныхонтойгоо танилцуулж байхад яадагийн. Анхных ни залуу ч гэсэн тэгж панаалдаж байгаад хаяад явсан болохоор л наад хуухэн чини тэгсийм байлгуй. Уг ни гэхдээ хун учиргуй уйлж хайлаад байвал бас нэгийг бодмоор л юм. Гэхдээ л юу юуны туханд хурэлгүй уйлдаг эр хунд яасан гэж хун итгэх вэ дээ хахаха,…
Наадах чини чамд амидралын том сургамж болсон байх,дараа жил хуухэдтэй болохгуй юу юундаа яардагийн! За тэгээд болохгуй бол хуухнууд мундсан биш дээ тэгж байгаад бур гайгуйг ни олоод авдаг газар ш дээ хоо.
3 сар гэдэг бага хугацаа шүү дээ залуу минь. Тэр бүсгүй маш их айж байгаа. Бүсгүйгээ ойлгохыг хичээгээрэй.