Ухаан ухамсар сэрсэн эмэгтэй сексд дуртай

Нэг зүйлийг тодруулъя. Эмэгтэйчүүд сексд маш дуртай. Хэрвээ хэн нэгэн эмэгтэй сексийг ажил шиг, гэрээ цэвэрлэхтэй адил мэт ярьж байвал тэр эмэгтэй буруу төрлийн секс хийж байна гэсэн үг.   

Эмэгтэйчүүд эрчүүдээс арай бага дур хүсэлтэй гэсэн тогтсон ойлголт бий. Бид зүгээр л өөр байдлаар өдөөгддөг. Олон эрчүүд хурдан дур хөдөлж, 5 минутад ч секс хийж дуусгах боломжтой байдаг, ихэнх эмэгтэйг дур хануулахын тулд ихээхэн хичээл зүтгэл хэрэгтэй. Чиний эмэгтэй бүх биеэрээ цахилгаан цахиулан дур ханаж, экстасид орон дуу алдахыг нь сонсмоор байна уу?

Чамайг эмэгтэй хүн хэзээ ч мартахааргүй болмоор байна уу, тэгвэл сексийн урлагийг судалж өөрийгөө энэ тал дээр мэдлэг боловсролтой болгох хэрэгтэй.

Юу өгснөө л авдаг гэдэг. Чи хайрлаж секс хийдэг хүн хүсэж байвал өөрөө хайрлаж секс хийдэг байх хэрэгтэй. Ухаан нь сэрсэн эмэгтэйд зөвхөн бие махбодын секс хангалтгүй, нэгдүгээр л шат. Дараагийн шат бол маш их энергитэй. Харилцан холбогдох, энерги, чин хүсэл, трансцендентал төлөв. Иймэрхүү секс сансар огторгуй шиг агуу. 

Чи зөвхөн бие махбоддоо хязгаарлагдахгүй. Чиний бие гэж ойлгож байгаа гар хөл эд эрхтнээс чинь гадна чамд энергийн бие гэж байгаа. Хүн болгонд бий. Бие махбодын секс бол чамайг зөвхөн гадаргууд, наана л аваачна. Энэ төрлийн сексийг хүн бүр л хийж байгаа, сүртэй ур чадвар шаардахгүй. Секс бол нарийн төвөгтэй. Зүгээр л механикаар үйлддэг секс хэсэг хугацааны дараа үнэхээрийн уйтгар гунигтай болдог.

Сексийн үеэр эмэгтэй хүнтэй энергийн түвшинд холбогдох, түүнд суралцах зориг хэр баргийн эрэгтэйд байдаггүй. Хэн нэгнийг дотроос нь нээж мэдрэхийн тулд бие махбодоос халин энергин биетэй нь холбогдох хэрэгтэй. Энэ үед л зөвхөн зүүд мөрөөдөлд боломжтой байсан дур ханалт явагдана.

Хэрвээ ийм эмэгтэйчүүдийн хүсэмжит залуу болохыг хүсэж байвал цааш нь уншаарай. Сэрсэн эмэгтэйчүүд эрчүүдээс сексийн хувьд юу хүсдэгийг хэлж өгье.

Ухаан Орон Сэрсэн Эмэгтэй Сэтгэл Хөдлөлийн Хувьд Нээлттэй Эрчүүдээс сексийн хувьд юу хүсдэг вэ:

Хамгийн чухал нь, зүрх нь нээлттэй амьдардаг эрэгтэй хүн бол энэ ертөнцийн хамгийн дур булаам эр хүн. Эмэгтэй хүн шиг эрэгтэй хүн бид хүсдэггүй. Энерги нь бие дотор нь чөлөөтэй урсаж байгаа эрэгтэйг бид хүсдэг, гацаж тагларч бөглөрсөн биш. Ихэнх эрчүүд хаалттай, дотогшоо бугларч амьдардаг. Бидний хүсэн цангаж буй энергиэрээ холбогдсон сексийг ийм эрчүүдээс авах боломжгүй. Хөвчрөөд л болчихдог юм биш л дээ. Бид бүх биеэс чинь цацарч буй энергийг чиний биеэс мэдрэхийг хүсдэг. Ингэхийн тулд чиний зүрх нээгдэх хэрэгтэй.  Тэр нь тэгээд яг яахыг хэлээд байгаа юм бэ гэж үү?

Гэнэт л бид зөвхөн физик бие байхаа больдог. Хэдийгээр бид физик биеэрээ үйлдэл үйлдэж байгаа ч давхар энергийн биеэрээ холбогдож бие махбодиосоо хальж хязгааргүйтэй нэгддэг. Өөрөөсөө салсан буюу бие сүнс нь нэгдэлд оршдоггүй, сэтгэл гутралтай, сексийн донтой, сэтгэлийн асуудалтай эрчүүд энергийн түвшинд мэдрэх хэцүү. Аль аль бэлэг эрхтний хэмжээ ямар нэг байдлаар чухал ч гэлээ, өөрийн энергийн эх үүсвэр, амин сүнстэйгээ холбогдож чадсан эрчүүд бидний энергитэй холбогдож чадна.

Хоёр хүн энергийн түвшинд холбогдоход ИД ШИД тохиолддог. Энерги өндөр долгионы давтамжаар цохилж, чичирч бүх биеэр тархан биеийг бүхэлд нь мансууралд оруулна. Ухаан ухамсар сэрэлттэй секс жирийн сексийг бүх түвшинд давдаг. Хольцгүй, түүхий, нүцгэн, хамгийн анхны. Эрчүүд өөрийн амин сүнснийхээ гал руу үсрэн орох хүсэлтэй байх хэрэгтэй. Ингэж л зүрхээ нээнэ, онгойлгоно. Сэтгэлзүйн эмчилгээ, көүчинг чамайг илүү гүн гүнзгий зорилго руу чинь хөтөлнө. Энэ төлөвт л амьдрах хэрэгтэй.

Сексийг урлаг гэж хардаггүй, харцгүй, зохиох, бүтээх сэтгэлгээ байхгүй эрчүүдтэй уулзах ч хэрэггүй. Өөрийн хүслийн төлөө явж чаддаг, зүтгэдэг байвал тэр эр хүн хайрлахдаа ч адилхан. Бүх хүслээрээ, бүтэн зүрхээрээ дайрч ордог тийм л эр хүн бидэнд хэрэгтэй.

Тийм эрэгтэйн гар нь хүртэл өөр байдаг. Тэр чиний нүд рүү гүн ширтэж, чиний биеийн бүх хэсэгтэй холбож чадна. Гарнаас нь энерги мэдрэгдэж бидний арьсанд хүрэхэд л цусанд цаашлаад бидний зүрхэнд, сүнсэнд мэдрэгдэнэ. Тухайн эмэгтэй хувь хүнийхээ хувьд юу хүсдэгийг судалж мэдэх цаг гаргах хэрэгтэй. Сайн сургагдсан хайрлагчид эмэгтэй хүн бүр өөр гэдгийг сайн мэддэг. Тэд түүний зүрхний цохилтыг сонсож, биеийн ритмийг мэдэрч, энерги рүү нь нэвтэрч холбогдож чаддаг.

Чиний амин сүнс рүү, оршихуй руу чинь нэвтрэхийн тулд физик биеийн дур тачаалыг даван гарах хэрэгтэй. Ийм чадвартай эрчүүд яардаггүй, чиний биеийг ариун сүм мэт авч үзнэ. Ийм сексийн мэдрэмжийг авч үзмээр байгаа бол өөрийгөө бүх талаараа маш сайн мэдлэгжүүлэн, боловсруулж, сургах хэрэгтэй. Онлайнд энэ талаар олон мэдээллүүд бий.

Сайн хайрлагч байхын тулд цаг хугацаагаа зарцуулах хэрэгтэй. Хэрвээ мэдэхгүй байгаа бол порногоос сурчихна гэж эндүүрэх хэрэггүй. Энэ талаарх мэдээллүүд интернэтэд хангалттай бий. Суралц, туршлагаж. Бүх эрчүүд сайн хайрлагч байвал сайн. Сексийн үйлдлийг мэддэг байлаа гээд сайн хайрлагч гэсэн үг биш. Жинхэнэ хайрлагч бол өгөгч, бэлэглэгч, дайлагч байдаг. Бас тэд яаж авахаа ч мэддэг. Тэд чиний биеийг судалгааны талбар болгодог. Чиний бие юугаар өлсөж цангаж байгааг мэдэхийн төлөө бүхнээ дайчилдаг. Харилцан өгөө аваа гэдэг урлагтайгаар хайрлагчийн гол нууц. Энэ бол бүжиг – энергийн өгөө аваа харилцан солилцол дунд хамгийн тэнцвэртэй байдаг.

Дээр доор ардаас урдаас гээд байрлалууд сексийн чухал хэсэг биш. Бүтээлч бай, адал явдалтай бай. Чиний эмэгтэй юунд дуртайг суралц мэд, аль байрлал тэрэнд болж байна, яагаад, тэр юунд дурлаж байна? Хэрвээ чи адал явдал, “кинки”-д дуртай бол тийм юманд дургүй хэн нэгэнтэй бүү орооцолд. Чиний нээлттэй байдлын төвшинтэй дүйцэхүйц нээлттэй хайрлагчийг сонгох хэрэгтэй.

Бүх эмэгтэй адилхан бүтээгдээгүй гэдгийг үргэлж сана. Юуг яаж мэдэрдэг нь өөр өөр. Тэдний үтрээний хэлбэрээс шалтгаалж байрлалууд өөр өөрөөр мэдрэгдэнэ. Янз бүрээр үз, турш. Битгий нэгэн хэвийн бай. Хэрвээ түүнийг мэдэрч чадахгүй байгаа бол, АСУУЛТ АСУУ. Эмэгтэйчүүд юу хийж байгаагаа мэддэг эрчүүдэд дуртай. Эмэгтэйчүүдийн биеийг сонирхоход тэд дуртай байдаг.

Хүрэлц, үнс, мэдэр, амьсгал. Сексийн алтан 3 дүрэм бол: үнс, мэдэр, амьсгал.

Хоёр хүнийг цэнэглэгч бол үнсэлт, үнсэлтээр энергийн түгжээсүүдийг тайлах боломжтой. Бид тийм хэврэг биш учраас биеэ, байгаагаа бидэнд мэдрүүл. Амьсгал. Битгий яар. Амьсгалаа ашигла. Ихэнх хүмүүст физик биеийн төвшнийг давах тэвчээр байдаггүй. Дадлага туршлагатай, ухаантай сонор сэрэмж анхааралтай байснаар биеийн давхаргуудыг хуулж цаашаа орох боломжтой.

Хурдан гялс сексийг хэн ч хаана ч хийнэ. Энэ тийм сонин биш. Ухаантайгаар сонор сэрэмж мэдрэмжтэйгээр сексийг хийхийн тулд цаг хугацаа хэрэгтэй. Нэгэн хэвийн уйтгарыг давж цаашаа мэдрэмжийг нэмэгдүүлэхийн тулд яарч хийгээд бүтэхгүй. Хурдацтай туулайн секс, аль эсвэл нэг нь цацарч дэлбэрээд, нөгөөх нь сэтгэл ханамжгүй үлддэг бол тэрийг секс гэх хэцүү.

Энергиэрээ холбогдохын тулд өөрийн амьсгал, хүрэлцэл, үнсэлт дээрээ анхаарлаа төвлөрүүлж, зориудаар зориулах хэрэгтэй. Хүрэлцэхэд эдгэрэл явагдана. Битгий яар. Удаашир. Дур тавихад анхаарлаа төвлөрүүлэх хэрэггүй. Бүх үйл явцад бүрэн утгаараа уусан ор. Хоёр сүнс энерги солилцон нэгдэн нийлж биеийн экстасид хүрэн агуу сансар огторгуйн энергитэй холбогдон олон дур тавилттай учран золгодог. Энэ сексийг танд хүсэн ерөөе.

Kelly Marceauе-с орчуулав
SOURCE: ikon.mn

2 Comments

  1. zochin says:

    Энийг уншихаас залхаж байвал энийг унш гоё хийх бүсгүй байна уу?Asbirar Lleno гсн фб хаыгаар ороод ир

  2. 1 says:

    urt yum bichdeg golog ve

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.