Эхнэр нөхөр гээд бүх хүмүүс мэдэж байвал зүйтэй.
- Эхний 3 хоногт зутан хоол иднэ. Учир нь олон сар урагт шахагдаж агшсан гэдсийг хэвэндээ ортол нь бага ачаалал өгөх хэрэгтэй. Энэ нь цаашид өтгөн хатдаг болохоос сэргийлдэг.
- Төрсний дараа цус багадалт ихээр явагддаг тул элэгний шөл ууж, төмөр ихтэй хүнс хэрэглээрэй.
- Шинэ эм хонины тос өөхгүй шөлийг мөөгтэй, шар будаатай, далайн байцаа, луувантай уух нь тэнхрүүлж, сүү оруулдаг.
- Сүүтэй шар будаа хөхний сүүний сувгийг нээж сүү оруулдаг.
- Гүзээтэй шөл, бүлээн ус, шингэн зүйл хөхөнд сүү сайн оруулдаг.
- Хөхүүлэх тусам сав сайн агшиж, илүүдэл өөх шатдаг. Учир нь хөхний сүү өөхнөөс бүрэлддэг юм байна.
- Чихэрлэг хүнс, боов идэх нь дархлаа сулруулдаг тул эхний 7-14 хоногтоо хэрэглэх хэрэггүй.
- Эхний 21 хоног бүлээн хоол унд хэрэглэж, дээрх энгийн хоолоор хооллох нь хурдан тэнхрэх, хүүхдийн гэдэс хямраахгүй байх, сүү оруулдаг сайн талтай.
- Төрсний дараах 7 хоногт алим, лооль, байцаа зэрэг хийдүүлдэг хүнс хэрэглэхгүй.
- Бага багаар аньс, нэрсний шүүс дасгаж уух нь дархлааг сайжруулж, хурдан тэнхрэхэд тустай.
- Жирэмсэн хөхүүл үед кальцийн шаардлага энгийн үеийнхээс 3 дахин нэмэгддэг тул хөдөөний сүү, тараг, аарц, ааруултай ус зэргийг байнга хэрэглэх хэрэгтэй. Өглөө бүр 1 аяга сүү, орой 1 аяга тараг ууж хэвших
- Үзэмний шүүс калийг нөхөж шөрмөс татахаас сэргийлдэг
- Эхний 6 сар илүүдэл жиндээ огт санаа зовох хэрэггүй, 6 сараас хойш дээрх хоолны дэглэмээр зөв хооллоод хүүхэд хөдөлгөөнд ороод ирэхээр өөрөө аяндаа турдаг байгаа.
- 14 хоногтойгоос гурилан юм идмээр бол хөх тариа, 2-р гурилын боов талхыг сонгоорой.
ЭХ СУРВАЛЖ: Эмэгтэйчүүдийн эмч Цэрэнсамбуу Шарав.