Сайхан хайр гэж хаана байдаг юм бэ???

3052934_970f6108

Сайн байцгаана уу? Намайг Уянга гэдэг, би Европын нэгэн оронд сурдаг 20 настай. Би энэ сайтийг уншдаг болоод өөрийхөө түүхийг бичих үү яах уу гэж бодож бодож сая л зориг ороод бичихээр шийдсэн минь энэ. Миний төрсөн өдөр яг 7 хоногийн дараа болох учраас тэрнээс өмнө сэтгэл санаагаа онгойлгох гээд л. Жоохон урт санагдвал уучилна биздээ…

Монголд байхад манай аав ээж жоохон хатуудуу гэхүүдээ орой үдэш гаргадаггүй байсан. Дээрээс нь 10 жилд байхад намайг үерхэе гэсэн хөвгүүдэд би гуйнгуут нь л дургүй болчихно. Тиимдээ ч тэрүү үеийнхээ охидууд шиг хөвгүүдтэй үерхэж үзээгүй байв. Тэгээд 16тайдаа анхны хайртайгаа учирсан юм. Үнэхээр хөөрхөн царайлаг эвдрээгүй Т гэдэг хөвгүүн. Даанч бид 2 үерхдэг боловч би түүнд сайн шиг Т надад сайн байгаагүй юм шиг надад санагддаг. Удалгүй би энэ оронд сурахаар боллоо. Тэр ч намайг хүлээнээ гээд л үлдсэн. Англи хэл багаасаа сурсан надад хэлний зовлон бараг байсангүй Т-гээ л санаж их уйлдаг байлаа. 3 сар өнгөрөхөд түүний меил цөөрөөд л Монголд байгаа найз нараас баахан л хов жив сонсогддог болсон. Тэгээд л зуны амралт болж Монголдоо харихад тэр шаааал өөр хүн болсон байсан. Жинхэнэ шоучин. Тэгээд л бид 2 бараг уулзалдаагүй би буцсан ч Т-д сайн хэвээрээ л байгаад байсан. Ахиад нэг жил өнгөрч зун болоод Монголд амралтаараа очиход би Т-тэй жирийн найзуудын харьцаатай болсон.

Тэгээд тэр зун би 10 жилд дээд талын ангид байсан Б гэдэг залуутай тааралдаж уулздаг болсон. Тэрэнд охидуудаас их дуудлага ирнэ, тэр ч хуучин найз охин ярьж зовоогоод байгаа юм гэсэн. Манай найз нар наадах чинь явдалтай залуу шүү болгоомжтой бай гэдэг байсан. Би Б-д итгээд л өнгөрөөсөн. Тэгээд би түүнд охин биеэ өгсөн. Тэр намайг онгон байсныг мэдээд маш их баярласан. Нэг мэдэхэд л 8 сарын сүүлч болж миний 2-хон сар хүрэхгүй амралт дуусаад би эргэж ирсэн. Хэд хоногийн дараа Б-руу ярихад тэр “Эргээд залгая” гээд утсаа тависнаас хойш нэг хэсэг таг болчихсон. Нэг өдөр Монголд байдаг найзтайгаа чаатлаж байтал Б-г мэддэг болж таараад ямаршуу залуу вэ гэсэн чинь найз охинтойгоо нэг хэсэг хэрэлдчихсэн байсан чинь саяхан эргээд нийлсэн нялуураад явж байналээ гэдэг байгаа… Би тэр найз охинтойгоо хэрэлдсэн байсан үеийнх л охин байсан байж… Гэхдээ би харамсаагүй сайхан хайртай учирна гэж итгэсэн. 1хан сар байсан болохоор түүнийг мартах Т шиг хэцүү байгаагүй санагдаж байна.

Өвөл эндэхийн намайг сонирхоод байгаа залуу надад таалагдаж бид 2 болздог болов. Гэхдээ яг секс хийх гэхээр гадаад хүн болохоор ч тэр үү хүүхэдтэй болчуул яаанаа, өвчин тусвал яаанаа гээд л гэмт хэрэг хийж байгаа юм шиг санагдаад хэхэ. Ойртуулахгүй байсаар байгаад нөгөөдөх маань залхаад яваад өгсөн. Тэгээд л 2009 оны зун болж Монголдоо очлоо. Энэ зун аав ээж ч нээх юм хэлэхгүй байхаар нь бараг өдөр болгон найз нартайгаа гарж шоудлаа. Угаасаа гадна сурдаг оюутнууд шоучин нэртэйгээс хойш гэж бодоол. Гэхдээ залуучуудтай холбогдохгүй, орой ч 2,3 гээл харина. Ингээд 7 сард болсон нэг томоохон шоун дээр манай сайн найз охины найз залуугийн найз нь гээд нэг залуу танилцъя гэв. Тэгсэн чинь тэр залуу нь бид нарыг жоохон байхад тэр үедээ л нэртэй байсан надаас 2,3 ах, хальт мэддэг Б гэдэг залуу байж таарлаа. Ахиад л Б гэхдээ өөр Б шүү. Тэр намайг бага байхаас мэднэ гэж байв. Тэр үеийнхээ юмнууд, мэддэг хүмүүсээ ярьж бид 2 маш амархан дотнослоо. Ингээд 4лээ клабаас эрт гарч юм ярихаар газар орж сууя гээд хайсан чинь пабууд хаалттай, караокед очсон бас хаасан байлаа. Тэгээд хажуу талын зочид буудал руу нь оръё гэв. Надад сонин санагдаад би харилаа гэсэн чинь 4-үүлээ сайхан юм ярьж хоноё гээд ятгаад л байлаа. Аав ээж 2 лагерь дээр байсан болохоор за за гээд л хонохоор боллоо. 4-үүлээ баахан юм ярьж ярьж бүгдээрээ жоохон ядраад эхэлсэн чинь манай нөгөө 2 үнсэлцээл, нялуураад эхлэв. Б бид 2 хаашаа ч харж чадахгүй бантаад хажуу талын өрөөнд орохоор болсон. Нөгөө Б чинь би чамайг яах ч гүй амлая гээд бид 2 өөр өрөөнд орсон, утасны дугаар аваал чи явтал чинь 1 сар байгаан байна гоё байнаа гээл баахан сайхан үгсүүд урсгаад байсан. Тэгээд тэр намайг үнсээд бид 2 унтчихсан. Би яагаад түүнтэй амархан унтчихсан юм болоо??? Яагаад гэвэл би Б-д маш их итгэсэн. Түүний яриа их ухаалаг, харьцааний соёлтой, зан чанар гээд бүх л юм нь таалагдсан. Түүний секс ч үнэхээр сайхан байсан. Үүнээс хойш олон сайхан дурсамж нэмэгдэнэ гэж бодсон минь даанч андуурсан байсан. 1 сар өнгөрөхөд тэр 1 ч ярихгүй болохоор нь 8 сард явахынхаа өмнөхөн би өөрөө залгаж үзсэн. Тэр эхлээд бараг таниагүй, дараа нь одоохондоо найз нь жоохон завгүй байна гэсэн. Тэгэхэд л би өөрийгөө Монголын нэг шоучин залуугийн just one night болоод өнгөрснөө мэдсэн.

1. Баар клабаас сайн хүнтэй танилцана хайр дурлал гэж ёстой үлгэр.
2. Монголын шоуны амьдралийг сайн мэдэхгүй хүн бол шоудаад ч хэрэггүй.
Энэ 2-г л сайн ойлголоо.

Охидууддаа гэж хэлэхэд Монголд надад тохиолдсон шиг явдал зөндөө болдог юм шиг байна лээ. Найзуудтайгаа шоудах болвол болгоомжтой хашир байгаарай….

Миний хайрлаж дурласан, сэтгэл татагдсан 3 Монгол залуу 3уулаа л ийм хүмүүс байлаа. Би л их азгүй бүсгүй бололтой.
Сайхан хайр гэж байдаг юм уу??? Ах эгч нараа битгий намайг харааж элдэв янзын үгээр булаарай. Энэ зүгээр л надад тохиолдсон явдал, нууцгүй үнэн учраас…

cekc.mn дээр ирсэн захидал

51 Comments

  1. Саран says:

    яахав дээ, залуу гэнэ л хүүхэд байна. загнаад яахав. хүүхдийг хэтэрхий цагдаад орчноос нь таслаад байхаар ийм гэнэн болчихож байгаа юм. Нас заах ч хаашаа юм. Ямартай ч сайхан хайр байлгүй яахав дээ. Ганц итгэж болох юм тэр. Харин итгэлээ гээчихвэл тийм сайхан хайр иртлээ төөрчих байх шүү. Ай даа. 20 нас гэдэг мөн ч сайхан үе дээ. Ёстой л толгой, тархиа цэнэглэж авдаг цаг. Бусад нь тэртэй тэргүй урд чинь байгаа.

  2. eku says:

    chinii zuwuldug gej yu bsiin chil azgui bkui yu. bar.naas taniltsaad ger bul bolood shan amidarch bgaa zunduul hosuud bna. chil harah tsarainii neg udaagiin hereglel shig ahragddiin bgaaz

  3. Chimgee says:

    oxin mine bitgii shantraarai. er xun ch gesen xuniig gomdoosonoo ergeed uuruu zaaval uzdeg yum. saixan xair ene ter irne l gene. yaxav irvel sain l biz dee. gexdee er xunees ug ni bid xol baival jargal ter l yum baigaam daa. xaramsaltai ni ene bol butexgui zuil l dee.

  4. hehe says:

    аан тийн бас энэ програмийг яаж татаx вэ ? Татуулч ууган их гоэ бна лдаа Тээ xүмүүсээ админ н хэлээд үгүүч

  5. hehe says:

    хахаха тэнэг бна даа дүү хоо чамд сайн найзлах хүн олдноо би итгэж бна шүү хэхэ

  6. Tuguldur says:

    Hey chamd xelsen vg bvxnees xeregtei gsen yag vnen gsen medeellvvdee shvvj vzeed 1 dotroo sain tungaan bodoj vzerei. Minii anxnii verxsen oxin nadad ongon biye ugsun tiim bolood ch ter yum u? Bi tvvnees xoldmoorgvi sanagddag yum. Bi tvvniig uuriinxuu jinxene xair gj bodood xezee ch orxixgvi xairlaj chadna gdegtee itgeltei bga. Chi yumiig ix ungutsxun setgexee boli. Sexgvi bolzoond yawj sur. Bas vvnd ix tsag zaw gargaj bxaar surch bolowsroxoo l xichee. Chinii xair zamd chine taaraldax l bolno. Just one night -s surgamj awarai.

  7. hi says:

    chi uhaalag l ohin bainash de, bas tsarai muutai ch bish yum. ene sited uuriiguu gaigui tsarailag ene ter geed l bicheed ireheeree neleen tsarai muutai garuud baih shig baidiin. er ni hum yum chini deerh 2 tohioldliig uzeed ungursun chini chamd l hereg bolno. Yugaa ch medehgui neg jijighen erhtentei, shuldsdej unsdeg gartai suuhgui bolgoj baigaansh de ene turshlaga chini. Harin uuriinhuu ner turd nuluulchihej bolohuits huntei, uuruur helbel chamtai untsanaa yariad yavah, chamaig hundleheergui huntei bitgii unt. Ergeed tom gai tarina shu.

  8. hi says:

    чамд л гэж хэлхэд чамайг эргүүлээд байгаа залуустай уулз харин сэкс хийх гэж яарах хэрэггүй тэр хугацаанд чамд дасах нэгэн байхад залхаад холдох хүн ч байгаа чамд үнэхээр хайртай л бол чиний хажууд байж л байна тэр хүн л чиний жинхэнэ хайр болож чадна дор хаяж 3сар ямар ч сэксгүйгээр сайхан болзоод үз амжилт охин минь …
    эмэгтэй хүний нэрийг гутаасан банзал энгэр султай хүүхнүүд болиосой

  9. gazraar neg yum hereggvishdee says:

    тэнэг гичий бэ?нэг юм зоволоход монгол залуучууд ийм л хумуус шуу дээ

  10. JoY says:

    ÷è àçã¿é ë áíàäàà. Ìîíãîëä èéì çàëóó÷óóä äèéëýíõèí人º, òýõäýý áàñ ñàéí íü ÷ áàñ áàéíàà áàéíà. Òýäíýýñ íýãèé íü îëæ õàéðëààðàéäàà çà òýýä àìæèëò ãýæ…

  11. Anxaa says:

    hey chamd toxioldson yavdal xaramsaltai yumaa bi odoo 26 nastai eregtei bi ch gesen jinhene hair bdag yum uu l gej bodoj yavdag nadad ochnoon saihan oxiduud bsoon olon ch nz oxintoi bsan gehdee bi aliig ni ch xairaa gej songoogui bi buur suuldee oortei ch gaihah bolloo nzuud maani namaig olon oxintoi yavsnii chini gai geh yum yagaad ch yum bi xun xairlana geheer aigaad bh yum yostoi gajig yumaa odoo bi aas gadaadad surj bgaa togsood ochsoor btal 30 hurlee zaluu nas mini duusaj bgaa yum shig sanagdaad bna tuuhee bichsen oxintoi holboo barimaar bna yaaj holboo barih uu

  12. LLg says:

    cheeeeeeeeer up girlie 🙂 бусдадаа ч сургамжтай юм бичжэээ..санаа зовох юу байнаа..эрчүүд угнаасаа л ийм гэдгийг эртнээс мэдэж авч ухаарч бгаа бол яваандаа алдаа эндэгдэл гаргахгүй сайн л бн шд.заааааааааа угнаасаа 20 гдг тийм жаахан нас биш шд худлааа сургамжилсан гарууд их бх юмаааа.цаагуур чинь бүр нялх охид л янз бүр болоод бхд

  13. hmmmm says:

    сайхан хайр байгаа…. сайн залуу ч байгаа… гэхдээ шоунаас найз залуу эр нөхөр хайж олно гэж байхгүй л болов уу??? тэнд нэг шөнийг өнгөрөөх гэсэн хүмүүс л байдаг шд…. энэ бүхнийг ухаарж авсан бол дахиж шоунаас найз залуу хайхгүй байх гэж найдаж байна

  14. says:

    HI HUUUYEEEEEEE BI YG CHAM SHIG ASUUDALTAI TEHUUUUUU???????? BI BAS GADAADAD SURDAG GEHDEE UDAJ BN 6 JIL, JIL BOLGON SHAHUU HARIDAG, TEGEED EN JIL BAS CHAM SHIG YMTAI UCHIRSAN SHD EEEEEEEEEEEE…….YOOOOOOO…….CHINII 3DAH ZAUU SHIG CHIN BUR IHENH YUM N TAARAAD BNAAA YOOY, NEG ZALUU YUM BOLUU GEJ BODLOO SHD BUR SUULDEE, GEHDEE INITIAL N UUR BN, BODUL UUR HUN BIZDEEM,GEHDEE TER CHIN IIM BALIAR ADHILHAN ZALUUCHUUD YAMAR IH BDIIN JISHEE SH DEE, NEG HUN YUM BOLOVU YOOY, ZA TEGEED CHMAAS GANTS 2 EGCH YUM BN GEED HELHED BOLGOOMJTOI BGAARAI MGL ZALUUCHUUD AIMAR SHUU, BAS MGL OHIDUUD AIMAR BOLSON BH, HAMGIIN GOL N UURIIN BODOLTOI HASHIR BAIH L HEREGTEI SHU, AMJILT HUSIE! CHI BID 2 BOLON BUSAD OHIDUUDAD IIM ZALUUCHUUD AHIJ UCHRAHGUI BOLTUGAI!!!! SIAHAN HAIR IRNEE

  15. unen says:

    Энд дандаа явдалтай янхнууд худлаа юм асууж бичдэг юмуу энэ сайтийнхан зохиол бичээд байдаг юмуу энэ юмийг бичсэн охин бол янкхан л байна 20 настай байж юун бэлэн их юм узчихсэн юм бэ

  16. lol says:

    yamar zevyyn amitain be chi bas zaluu bj yzeegyi chinii aldsan ene ohiniihoos ih gedgiig barisan ch aldahgyi za.

    ooriinhooroo bai hicheelee sain hii tegeed ter teneg 3iig mart chinii l huvid ted zuurdiih bsan gej bod amidraliig arai orgon utgaar harhiig hichee sex bol zovhon bieiin jargal harin amidrald ilyy saihan zyil zondoo bii shyy dee

  17. ????? says:

    ухаалаг охин биш л бндаа , ганц шоно юм яричаал итгэл жоохон тормогц унтдаг тэнэг охин байнаа чи

  18. Uyanga says:

    Commentuud mash ih bayrlalaa. Ta buhnii zuvulguu nadad mash ih tus, setgeliin dem bolj baina. Harin tiin, ter Taivan gej ahiin commentod uneheer bayrlasan, tsag zav setgel gargaj bichsen bsan, Hulan-d ch gesen bayrlalaa, naiz chin setgel sanaa n gaigui bolson bol ashgui dee, lonsdale huaga me beauty busad buuuh humuust bayrlalaa. Ahiad asuudal zuvlumuur yum garj irvel bichej asuuj bainaa.

  19. me says:

    Тайван гэд хүн үнэнхэр зөв хэлжээ..энэ ахийн хэлснийг уншаад би бас юм ойлгож авлаа, би ч гэсэн чиний үейин л охин, найз залуутай ч гэсэн секс хийгээгүй л явж бга.. бид нарт зөндөө их цаг бна, хийх ч юм их бна ийм юманд санаа зоволтгүй урагшаа харж завгүй амыдарий л даа. тэгж явахад л гэнэт хайр хүрээд ирнэ дэ…

  20. Hulan says:

    hi sainuu nzaa chamd ih muuhai yum tohioldjee chamaig husvel chamtai setgelee huvaaltsmaar bna shuu manaid nzad bas neg iim yum tohioldoj bsan gehdee ter ene bugdig gaihaltai shiidej bsan yum za za nadtai holbogdohiig husvel nadruu add hiigeerei za bas ooriigoo taniulaarai hehe miniih hulangoo_90@yahoo.com shuu okla tur bye holbogdooroi

  21. manson says:

    сайхан хайр ирнээээээээ за ок

  22. beauty says:

    за эгч нь ганц юм хэлий би чамайг сайн ойлгож бна би ч хайрыг хүсээд өдий хүрсэн одоо болтол учраагүй л бна /одоо 25тай/ нэг л юмыг сайн сана залуус хөөрхөн охидтой унтахыг л хүсдэг тэдэнд тийм боломж битгий олго гүйгээд ирхээр нь зүгээр инээгээл энгийн харьцаал өөртөө ойртуулахгүй бгаал бай аяндаа өөрсдөө тэвчихээ бгаад яваад өгнө, зүгээр л тэднийг жоохон тэгж тамла. юу юугүй унтаж хэвтээд шалны алчуур болоод явж болохгүй шүү, жоохон санаатай бай ок за амжилт

  23. pomidoor says:

    хэхэ юу н олон бгаан бээ 20 настай 2 хунтэй унтсан охидууд зондоо л байдаг биздээ? миний мэддэг 19тэй охин 4 хун, 23тай охин 7 хун гээл хэхэ гэхдээ хойшдоо хянамгай байвал яахавдээ, амжилт хусие!

  24. Huaga says:

    Хүүхэдтэй болох, бэлгийн замын элдэв өвчин авахаас л хамгаалж яваарай. Үнэхээр энэ залуусын хэн нь сайн, хэн нь муу нь мэдэгдэхгүй л дээ.
    the.phone-ны бичсэнийг уншаад дургүй хүрэв.
    Хэнд ч байсан хичээл сургуулын хажуугаар хайр дурлал байх л асуудал.

  25. bi bol bi says:

    дөнгөж 20той жаахан охин байж ямар олон хар юмтай унтцын бэ чи одоо,тэгчихээд хайр майр яриад ах эгч нарынхаа хөх инээдийг хургэж суух юм. эмэгтэй хун чинь дасаж дурлаад дараа нь хайрладаг юм.2 сарын хугацаа чинь дасгаж ч дөнгөхгүй шдээ,хө. сайхан хайр гэж бий,гэхдээ юм бухэн тур зуурынх гэдгийг бас мартаж болохгуй. юу юугуй хэн нэгэнд сэтгэл зурхээ бугдийг нь өгчихөөд дараа нь юу ч угуй алдаад хоосон хоцрох тохиолдол зөндөө бий. ядаж өөртөө зурхнийхээ талыг нь аваад улдэж бай охин минь,тал зурх дахин “төлжих” нь хурдан.

  26. Lonsdale says:

    Миний дүү ер нь бол ирэн очин дурлалцдаг дурлал хайр сэтгэл байдаггүйм шдээ. Монголд 2сарын хугацаатайгаар очоод л тэндээ найз залуутай болоол хайрлаал тэр чамайг 1 жил хүлээгээд л 2сар хамт бгаал гэсэн зүйл бол ёстой үлгэрийн далай нэн ялангуяа чиний насныхан бүүр ч хүлээж чадахгүйээ! Бие холдвол сэтгэл холдно гэдэг юм чи одоохондоо хичээл ном гээл гүйж бай! наана чинь гайгүй Монгол залуу байхгүй бна гэжүү. Бүх учралыг насан туршийн хайр гэж битгий хүлээж ав. Тэгээд ч уулзсан болгондоо итгэж унтаж хэвтэйж болохгүйээ. Чи одоо сайхан залуухан байна чамд сайхан хайр хэзээ нэгэн цагт ирнээ одоо арай л цаг нь болоогүй байнаа. Сурлага хөдлөмөрт чинь амжилт , эрүүл энхийг хүсьедээ

  27. saraa says:

    уншаад бсан чинь Тайван ах чинь сайн хэлжээ.

  28. saraa says:

    өө миний дүү 20 настай айн,хүүхэд бна да.чамд гэж хэлэхэд зуурдын юум бухэн эргээд туршлага болдог юумаа.одоо нэгэнт онгон охин биш бол эрчүүдийг 00н цаас шиг л солиод байж дэ.сексийг нэг төрлийн спорт гээд ойлгочих ок?
    тэр гадаад залуутайгаа уулзаад спортоор хичээллэвэл яасан юум бэ…
    хамгийн гол нь кондомтой кондомтой кондомтой

  29. Uyanga says:

    Ahiad zunduu olon setgegdel urmiin ugs mash ih bayrlalaa. Bas tursun udriin mendchilgee zunduu ih bayrlalaa. Erdem nomdoo shamd, surguulia sain tugs gej helsen ah egch nariin huvid ugaasaa duu n hicheelee sain hiidiimuu hehe surangaaraa ajillaj baigaa bolohoor zavgui l baidag yum gehdee nomiin sand suuh zavtai, ta nariin helsen shig surguulia sain tugsuud saihan ajiltai bolood l saihan hairaa huleej baiya daa. Zuvulguu ugsund thanks all!!!!!!!

  30. Saihan hair bii says:

    удахгуй болож төрсөн өдөрийн чинь мэндийг урьдчилаад хүргэе. эхлээд ном эрдэмдээ шамдаарай.

  31. Saihan hair bii says:

    Сайхан хайр гэж байдаг юмаа дүү минь. тэр сайхан хайрийг чинь баар шоуний газар шиг тийм газараас хэзээ ч олдоггүй юм. нас чинь залуу бна. Сэтгэл сайхантай байхад сайхан хайртай учирч л таараа. өөрт толхиолдсон зүйлээ бусдад сэрэмжлүүлэн бични бгаагаас чини харахад чи сэтгэл сайхантай охин бололтой. ажил төрөл, ном эрдэм, танилийн хүрээндээ л түүнийг хайгаарай.

    Амжил хүсье.

  32. Anu says:

    ene hair gedeg xun emegtei baixaa xexe tsarai muutai bn ch gex shig kkk… mongoliin showchin zaluuchuud chin tsaraig n xaraad l oxin chixddeg bizdee,ene oxin ch gaigui bolool chixduultsiin bishuu, xarin ch tegeed gadaadad bgaan bj xicheegeed suraad yavj bgaa bol boljiishd.mongold xeden oxin xicheej surj, xeden oxin jinxeneesee er xuniig xairlajaagaa bilee! zurx setgelee buruu xund l ugchij dee… uuniig unshixad ix l uxaantai oxin bx shig bn, yaxav gants aldaal biz dee, surgamj avuul bollooshd

  33. oogii says:

    за за зугээр дээ алдаггуй залуу нас гэж хэзээ ч бхгуй Тсаг хугатсаа бухнийг эдгээнэ Битгий сэтгэлээр уна Бух зуйл хариутай Эрчүүдийг татах олон арга бий Суралтсах хэрэгтэй Одоо сайн хичээж сур Дараа ни бусад болык Амжилт

  34. jonie says:

    сайхан хайр байна аа. заавал 25 наснаас хойш ирдэг ч юм биш. хэрэв тааралдвал би 25 нас хүрээгүй байна аа гээд тэнэгтээд байж болохгүй биз дээ. олдвол зуураад л авах хэрэгтэй. одоохондоо олдохгүй бол өөрийгөө боловсруулаад л зав ер гаргахгүй сурч боловсрох хэрэгтэй миний дүү. харин 30гараад ирэхийн цагт тэр сайхан хайр нь бүр тааралдахгүй бол зурхай мурхайгаа харж байгаад л нэг сайн хүнтэй амьдралаа холбох хэрэгтэй дээ. бидний өвөө эмээ нар урьд нь нэг ч удаа харж байгаагүй хүнтэйгээ аав ээж нарынхаа сонголтоор суугаад насан туршдаа сайхан хайрлаж амьдраад, болоод байдаг байсан шүү дээ. тэгэхээр аз жаргалыг юу гэж бодож, амьдралыг хаанаас нь харахаас л чиний ирээдүй шалтгаална даа.

  35. hair says:

    20 хон настай байж хайр майр яриад л. сургуулиа олигтойхон төгсөхөө бодооч. шал сонин юм. цаг нь болоогүй хайр байна за. бас дээр нь чи царай муутай юм байна

  36. Shine Udur Irlee. Ineetsgeeye humuusee says:

    сайн уу? сайн уу? юу бна. Чиний төрсөн өдөр удахгуй болох гэж бгаа юм бна.чамд ирж буй төрсөн өдрийн мэнд хургие. Минийх бас удахгуй боллоо. Бөөн баяр. Би одоо 22 xурч бна. Ирэх жил сургуулиа төгсөөд нутаг буцлаа бас бөөн баяр. Би харин монгол охидуудад итгэж чаддаггуй юм. Гэхдээ би шоуаад бдаггуй э. Одоо бол хичээлээл хийгээд сайн ажилд олж авах л зорилго бна. Запимдаа ганцаардах уе бдаг гэхдээ бух зуйл сайнаар төгсөх болно. Бид бухэнд сайхан хайр учирах болно. Итгээрэй. чамайг хундэтгэсэн ЖАВХАА.

  37. Uyanga says:

    Ene niitleliig bichsen Uyanga bainaa. Olon setgegdel bichej uldeesen ta buhend mash ih bayrlalaa. Bugdiig n sain unshij oilgoloo. Gehdee uuriiguu zuvtguhguugui ch gesen 20 nastai bolohooroo ene site-ruu orj bolohgui yum boluu?? 20 nastai hund ch humuust huvaaltsmaar humuustei zuvluldmuur zovlon baij boloh baihaa. Ter hehe gesen zaluud gej helehed ter chamtai 1 shuniig unguruusun ohiduud dund yahav tegeed l 2 taldaa bolood ungursun ohiduud baisan ch baij magadgui ee, gehdee chi uneheer taalagdsan chamaig gesen ohiduud bas baisan l baih. Ohiduud chin ih amarhan dasdag uchraas ahij tegj olon ohin bitgii zovoogooroi.
    Za tegeed unen setgeleesee setgegdel bichej uldeesen buh humuustee mash ih bayrlalaa. Mongold heseg harimaargui sanagdaad l mongol zaluuchuud muuhai sanagdaad l baisan yum. Odoo humuustei setgelee huvaaltssan chin bur dotor ongoichihloo. Bayrlalaa…

  38. xosoo says:

    asuudal chamd oort chin l bn.chi yag yun deer aldaa gargasnaa bodoj vzesnvv???minii bodloor oxiduud dandaa tsarai zvs saitai goe zaluuchuudad xuurdagdaj bdag.ene bol mash tom aldaa.yagaad gewel tiim zaluuchuudiin 80 xuwin yag iim bdiin.zvgeer daruuxan saixan setgeltei bas vnench zaluuchuud zondioo l bn shdee.nadaas exleed l xe xe.xezee negen tsagt chi vnexeer sain xvntei uchirnaa.xamgiin golon tewcheertei l bai,bas xvnii sain muug yalgaj salgaj chaddag bwal chi xezee ch ingej xvnd xuurtagdaxgvi ee.neerei shvv

  39. unshigch says:

    пээээ 20хон настайин байж юун хайр юун сэx нтр вэ зугээр л сур ок

  40. rose says:

    Kk.Sonin yum bi mongold ochood 1 zaluutai untssan chin hairtai durtai suuya geed l gants udaa uulzaj untchihaad tegeed baihiin.Bi bur gaihaad ene chin odoo yagaad ingedeg bainaa.Ter eregtein huvid amidrald n taarch baigaggui hun bolohoor tegj baigaa yum boluu esvel dahiad untah gesiin boluu sonin.Bi l lav zugtsan yamar oligtoi er hun 1 ohintoi gants unchihaad suuya gehev dee.Yavch oliggui hun baij taarna tee.Gehdee ter 30tai baisan.Chi ter zaluutai taardag baij dee kk.

  41. BAt 2 says:

    ахын дүү сайхан хайр гэж байдаг юмаа.хүн амьдралд алдаж онохыг алийг тэр гэхэв алдлаа гээд чамд сургамж болохоос гуниж гутраад хэрэггүйдээ.сургамж алдаагаа мартсан хүнд л харин тэр сайхан хайр нь ирэхгүй л боловуу. хүн маргаашийн төлөө амьдарч тэмүүлж явахад чамд чиний xүсээд мөрөөдөөд байгаа тэр сайхан хайрыг бурхан хэдэнч удаа өгч болох байхаа.ах нь чамтай адил бас тэр сайхан хайрийг горилогч гэхдээ би 39 настай хүн мөрөөдөж явхад бүтнэ

  42. beauty says:

    мгл залуус жинхэн завхай худалч, хуурамч. чи үнэнийг олж харж ухаарчээ. чамд амжилт хүсье! хойшдоо хэнд ч бүү итгээрэй, өөрөө өөртөө л итгэ!

  43. Taivan says:

    Ахын дүү нэг бодоод үз дээ. Чамтай чацуу, чиний үеийн банди нар юу бодож явдаг бол гээд. Ажил, амьдралынхаа захад ч хүрээгүй байж хүнтэй сууж, гэр бүл болно гэж бодохгүй байгаа нь л лавтай. Чиний үеийн залуучууд маш их хуял тачаалтай байдаг. Тэр их хуял тачаалаа хаана, хэн дээр тайлах вэ гээд л ангуучлаад явж байдаг. Тэд тогтвортой амьдралын талаар бодоо ч үгүй байгаа. Тэд сексийн байтугай ер нь ямар ч харьцаанд хариуцлага хүлээж сураагүй байдаг. Галзуу барын аманд гараа хийхээр бар гарыг нь таслаад авчихана гэж бодож үздэггүй тийм нас юм шүү дээ. Чиний үеийн залуучуудад 1рт хуял тачаалаа тайлах, 2рт сексийн туршлагаа зузаатгах, 3рт хүүхэдтэй болж дөнгөлүүлэхгүй байх гэсэн зорилттойгоор шоудаж охид, бүсгүйчүүдийг эргүүлдэг. Харин 25 өнгөрөөд, 30 дөхөөд ирэхээр амьдралынхаа ханийг сонгох эрэлд гардаг. Дүү минь чи тэгэхээр олон хүнтэй унтаж туршлага судлах гээгүй л юм бол ядаж 25 хүртлээ хүлээх хэрэгтэй дээ. Ийм эрт тогтвортой харьцаа хүснэ гэдэг бараг бүтэхгүй зүйл. Бүүр 10-н жилээсээ үерхэж ижил дасал болсон найз хөвгүүн л биш бол бусад нь хэзээ ч ийм эрт чамд уягдахгүй л болов уу. Өөр юманд л анхаараа ч дээ.

  44. the.phone says:

    яанаа, хайр сэкс 2гүйгээр амьдрал чинь зогсчих гээд байна уу.
    энэ чигээрээ сэтгэж ингээд яваад байвал , уучлаарай удахгүй чи завхай хүүхэн болох юм байна.
    чиний ирээдүй-ингэж л харагдаж байна.
    за за юу сайхан дур сайхан. чиний ирээдүйгээр бид амидрах биш, ирээдүйгээ балламаар байвал тэгээ тэг.

  45. Bad man says:

    яасан ч эрт xайр дурлал мөрөөдсөн дамшигав! xар багаасаа ийм сайт руу ороод. энэ иx тсаг заваа xичээлдээ гарга айн! 25 6 xүртлээ xайр дурлал ирсэнгүй гэж шаналаx xэрэггүй. Аав ээжийнxээ мөнгийг дэмий үрэлгүй толгойгоо сайн тсэнэглэж ав миний дүү

  46. mongolhun says:

    сайхан хайр гэж байдаггүй юм. Худлаа хэлж залуу хүмүүсийн амьдрал,сэтгэл санаагаар тоглоод байгаа нөхдүүд худал зүйл ярихаа боливол таарна.
    Бодит хөрсөн дээр бууж,практик амьдралын тухай жинхэнээр нь ярих хэрэгтэй.
    Худлаа хайр ярьж байхын оронд залуу насан дээрээ өөр улс орон, газар нутаг,соёл зан заншил, залуучууд,бүсгүйчүүдийг сайн үзэх хэрэгтэй.Дараа нь туршлагатай болоод,нийгэмд байр сууриа эзэлсэн хойноо сайн хүнтэй сууж,гэр бүл үр хүүхдийнхээ төлөө амьдардаг нь ухаант хүн төрлөхтөний жам ёс юм шүү.

  47. hehe says:

    хэхэ, тэр эрчүүд шг нэг хун би байна даа хэхэхэ. би ч бас сайхан улгэр яриж охидуудтай унтчаад дараа н бушуухан салдаг хэхэхэ, очгодор ч нэг охинтой заваартаад буудалд байчаад л орж ирлээ дээ, гэхдээ болгоомжтой л гэж хэлэх гэсийм охидуудаа залуус эвгүй шу

  48. bada says:

    Sanaa zowoltgui ee jinhene hairtaigaa uchirah boloogui bn.Nas chin zaluu bn.Ter boltol iimerhuu zaluuchuudtai taarch l baidiin.Tegeed ene buhnees ih yum oilgono daraa uchrah zaluugaa songohod chin ch ene buhen hereg bolno.Bugdiig muugaar bodoj uuriiguu zowooh hereggui.Amidral gedeg bayn shu de.Oo tiin belgewchiig bainga hereglej bh heregtei shuu.Hezeed zuwhun uuriiguu l ehleed bodoj bai.

  49. м says:

    Залуу байна өө ахын дүү, сайхан хайр байдаг юм, ирдэг юм олдвол түүнийгээ бүү алдаарай гэдэг үг байдаг шүү дээ. За тэгээд one night stand бол бүх хүмүүст л тохиолддог шүү дээ, юунд нь харамсдаг юм. Өвчин тусчаагүй л бол яахав дээ. Гэхдээ эмэгтэй хүн юм чинь хормой хотондоо хамжааргатай байсан нь өлзийтэй шүү ахын дүү…

  50. Dondog says:

    20-хон настай байж юун ч олон залуутай унтаж хэвтдэг юм. Одооны охид ч дэндүү хөнгөмсөг болж дээ. 25 хүртлээ хайр майр, нөхөр сүүдэр битгий бод, сурч өөрийгөө боловсруулахыг хичээ, сайн ажилд орж нийгэмд эзлэх байр сууриа бэхжүүл, тэгсэн цагт хүссэн эртэйгээ учирч чадна, чи.

  51. mongol says:

    чамд сайхан гайхалтай хайр ирнээ, нэг л өдөр, их хүсэх тусам холдоод байгаа юм шиг хэрнээ нэг л мэдэхэд хэн нэгэнд хайртай болцон гүйж явах вий, юм цагаа болохоор тэрэн шиг хурдан болдог юм гэж байхгүй. амжилт.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.