Өдрийн сэдэв: БИ МОНГОЛ ХҮН

5 өдөр машин бензингүй, хөлдүү ногоондоо суугаад түгжээн дунд нь шүд зуун явсаар 1 ажил ч болтугай амжуулав. Хөргөгчиндөө ганц хоёр цаг явахад махан биеэ хөлдөөчихгүй өөхөн давхарга гайгүйдээ бас талархав. Төрийн албаныхны хүнд суртал гэдэг чинь хүнд суртал биш л юм шиг санагдсан, нэгд даргын үүдэнд удаахан сууж биеэ гэсгээж ав гэсэн халамж, нөгөө талаас тэдэнд бидэн шиг амьдрах боломжууд олдохгүй болохоор атаархдаг байх.

За тэгээд буцаад хөргөгчиндөө суугаад автобусны буудал дээрээ буутал сайхан мөсөн коток угтаад. Багад мөсөн коток ховор байсансан, одоо хаа ч, хэзээ ч мөсөн дээр гулгах боломжтой болсон бид ч азтай шүү. Гэхдээ харанхуй, бас коньки, хараа гурав нь муу юм болохоороо халтираад тас няс.

Доголсоор гэртээ иртэл ток үгүй, лифтгүй, явган шатаар 12 давхарт гартал нөгөө доголон хөл маань бараг эдгэчихэв. Гэртээ ортол тас харанхуй хүүхэд маань лааны гэрэл хичээлээ хийж бн, “зүгээр дээ, миний хүү, Хүжийн гал” чинь МОНГОЛ зохиол” гэчихлээ. Лааны гэрэлдээ гэсэж аваад үүрээр 4 цагт гараад 5 цаг оочёрлож байж бензинтэй болсондоо туйлын баярлаж байна.

Гол нь машины шар гэрэл асаатай зогсоолд орхисон тул 5 цаг махан биеэрээ ард, урдахаа гуйж оочерлов шд. Оочероо дөхөхөөр шар гэрэлтэй бензинээрээ очиж бензинтэй золгов. Бас ч гэж бензинтэй хүн шүү би.

Оочерлож байхдаа хойдох залуугийн өмнөөс баярлаж суув. “Угаарт 5ш тамхиа ч болтугай хэмнэж бгаа байх даа” гэж.

10л бензинтэй баян хүн чинь ажилдаа машинаараа явдаг юм бгааз дээ. Байрнаасаа гараад 50м явтал төрийн цагдаа зогс л гэнэ. Явдаггүй өдөр гэнэ ээ, за тэгээд дансанд үлдсэн 20к-төрдөө тушаачихав, зайлуул. Бас ч гэж 50м явсан яваад авсан шүү. Зам ашигласны, машины, зогсоолын төлбөр гээд бөөн л мөнгө төлөөд бас бас ганц нэг юм дуу орхисон юм байхдаа гэсэн шүү юм бодоод гомдсонгүй.

Ногооноороо явна аа, харин орой коток таарвал гэсэн юм бодоод өвчин намдаах эм авав. Жаахан өвддөг юм бна лээ.

МОНГОЛ ХҮНИЙ шандсыг сорьдог энэ бүхнийг зохион байгуулах гэж манай төр засгийн ухаантнууд нойр хоолгүй ажиллаж байхад хэдхэн их наядын урамшуулал өгөхдөө МОНГОЛЧУУД хотойхгүй.
Дэлхий ертөнцөд ийм улс орон хаа ч байхгүй, 18-р зуунд ч байгаагүй оронд төрсөн БИ МОНГОЛ ХӨӨН.

Бүх юм 2 талтай, сайн хүн муулдаггүй өөр юу юу ч билээ. Юмыг өөдрөгөөр харах гэсэндээ тэмдэглэл болгон бичив ээ.

Монгол хүн Бямбаа

3 Comments

  1. Royaal says:

    Би монголойд гээшш здаа гэж

  2. Royaal says:

    Би монголойд гээшшш здаа гэж

  3. sdsd says:

    cekc tei hamaagvi zugeer yoj bichij MONGOLCHUUDIIG talbai deer jagsaah gesen songuuliin omnoh POST bna sda

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.