Хүн хэтэрхий зөөлөн байх дэмий юм байна

Энэ өдрийн мэнд. Хөөрхөн хүүтэй хүнтэй гэрлээд 6 жил болж байна. Хүү нь 2-р ангид байх даа над дээр ирж байлаа. Одоо 8-р ангид орсон. Өөрөө хүүхэдгүй байж байгаад хөөрхөн хүүтэй боллоо гэж ихэд баярлаж хүлээж авсан. Нөхөр маань архи уухгүй элдэв зан байхгүй хэрнээ амьдралын ямар ч зорилго алга. Ажил төрөл хийхгүй надаар тэжээлгээд байх бодолтой. Гэр орны хэрэглээний зардал нөхрийн 2 утасны төлбөр бүгдийг төлсөөр байгаад давраасан байна. Чи болгож байгаа юм чинь би 1 жил амарна ч гэх шиг. Гайгүй цалин авдаг өргүйдээ л болгож байна.

Дээр хүү нь үгэнд орохгүй урдаас байнга тайлбар тавина хэдэрлэнэ. Ямар ч хувцас хунар авч өгнө ингэх л ёстой гэж боддог бололтой сүүлдээ үгэнд орохгүй хүмүүст намайг муулж ярина өөдгүй хүүхэд юм аа. Ээждээ хаягдаад аавтайгаа амьдарч байхад би л өсгөж юмаар дутаахгүй өдий хүргэж байхад арай дэндүү юм аа гомдоод бардаггүй. Нөхөр маань утсаа оролдоод 00-д 1, 2 цаг сууна. Хүү нь усанд орно гээд утсаа ухаад 3 цаг болно энэ хүмүүсийг яанам бэ?

Ажил хий гэхээр зайлаад өгье гэж уурлаад л. Хүн хэтэрхий зөөлөн байх дэмий юм байна. Би өөрөө төрийн байгууллага хүүхэдтэй ажилладаг хүн болохоор загнаж зодоод байсан юм байхгүй үнэхээр стрест оруулж байна. Одоо дундаасаа 1 охинтой тэр маань 3 настай. Хайр халамж бол түй ч байхгүй ажлаасаа ядраад ороод ирэхэд ганц цай ч хийж өгөхгүй. Сүүлийн үед ямар хүний 2 хүүхэд тэжээх гэж авч суусан биш бодогдох боллоо. Хүү нь урдаас байнга хэрэлддэг удахгүй зодох байгаа биз. Урьд нь амьдрал зохиож байсан болохоор болох байх ухаантай амьдрах байх гэж бодож байсан ч үгүй байжээ.

Би анх 35 насандаа танилцаж гэрлэсэн. Өмнө нь амьдрал зохиож байгаагүй болохоор ингэж гэж бодож байсан. Одоо нөхрөө ажил хийлгүүлэх хүүхдийг нь аргалах гэж зовж байна. Салдаг ч юм билүү гэж бодох юм…

20 Comments

  1. zochin says:

    Hairan tsag hugtsaa. Hairan ch setgel zvtgel. Gehdee 1 jil amaardag bol vnendee l tasarhai sanaa baina. Bi eregtei eeliin amraltgvi 10 jil bolj baina / huviin baiguulagt/.

  2. Хаха says:

    Наадхийг чинь паразит гэдэг юмдаа

  3. b says:

    Нэг жил амарна гэж мэдэг эргүү, муу санаатай, балиар новшоос хурдан салаач ээ.

  4. nnn says:

    Хайраа халамж зүтгэлээр илэрхийлж, ханиа жаргаая гэж зүтгэснийг боол болгоод ойлгочихдог юм байна лээ. Миний олсон мөнгө, хийж байгаа хийх ажлууд бүгд түүнийх, бүүр сүүлдээ миний бодол, хэлэх үгийг зааж зөв буруу гэж шүүнэ. Эрх чөлөө, тэгш байдал амьдралын төлөөх хамтын зүтгэл бүгд байхгүй шдээ. Засах гээд үз, болохгүй бол сал

  5. aav says:

    Танай нөхөр сэтгэл гутралд ороод их удаж байгаа бололтой. Эр хүн сэтгэл гутралд орохоор яг ийм арчаагүй идэвхгүй гал цоггүй болдог. Гэр бүлийн харилцаа ер нь их тааруу айл бололтой хүүхэд яг л то 2ийн тусгал. Хүүг чи ингэж харж байгаа шиг тэр хүү ч чамайг ингэж харж байгаа гэхдээ бяцхан зүрх шүүдээ бүх зүйлээ ил гаргаж байгаа… Шилжилтын нас эрэгтэй хүүхэд янз бүрийн зан араншин гаргадаг дээрээс нь төрсөн ээж гэсэн таурам байжил таараа. Ганц ярилцаад ганц 2 үг солилцоод шийдэгдэх асуудал биш тул сэтгэлийн тэнхээтэй байгаарай амжилт… Өөрт ирж байгаа ачааллаа нөхөртөө зөвөөр ойлгуулж хамтдаа хуваалцаарай

  6. nnn says:

    Хайраа халамж зүтгэлээр илэрхийлж, ханиа жаргаая гэж зүтгэснийг боол болгоод ойлгочихдог юм байна лээ. Миний олсон мөнгө, хийж байгаа хийх ажлууд бүгд түүнийх, бүүр сүүлдээ миний бодол, хэлэх үгийг зааж зөв буруу гэж шүүнэ. Эрх чөлөө, тэгш байдал амьдралын төлөөх хамтын зүтгэл бүгд байхгүй шдээ. Засах гээд үз, болохгүй бол сал

  7. Ganbaa says:

    Новшийн амьдрал, новшийн мэдрэмж. Салъя гэхээр зууралдаад салахгүй. Дээр нь хардалт нэмчихвэл тагээд дуус дуус. Одоо тэгээд архи л хань болж байна дөө. Хүүхдүүдээ бодоод тэвчсэн. Одоо 2 нь нас биенд хүрлээ. Нас 50 гарлаа. Хайрыг нь биш ч хүндлэл хүссэн юм. Идэш муу бол нэг өвлийн зовлон, хань муу бол нэг нэсны зовлон гэж байж л байна даа. Зориглоод эрс шийдэл гаргамаар л байна. Хань болох нэгнээ олмоор ч юм шиг

  8. Shosh says:

    Zahidliin ezen nuhriinhuu dugaariig ugchih bi heleed uzey

    • Дэлгэр says:

      Салсан нь зөв байх. Тэгж байж нөхөр, хүү 2 юм ойлгох бололтой. Амьдрал үзэж байж ухаарвал хэн хэндээ хэрэгтэй юм даа.

  9. Болд says:

    Чи хэзээ ч 2 эр хүн хүмүүжүүлж, өөрчилж чадахгүй.Хүү хүмүүжихээсээ өнгөрч.Энэ асуудлаа охиндоо өвлүүлж зовоох хэрэггүй.Хүү нь чамайг болон охиныг чинь зодож нүдэж эсвэл ямар нэгэн асуудал үүсч хүчээр сална.Чи эргүү нөхөртэйгээ түс тас, эсвэл шүүхдээд салж чадахгүй хүүхэн байна.Эрс өөрчлөлт охиныхоо төлөө хийх хэрэгтэй болжээ.

  10. сүхболд says:

    чам шиг эхнэртэй ч болоосой. Би бол яг чиний эрэгтэй хувилбар байна. Бүх юманд оролцох хэрэгтэй болчихсон. Өглөө босно хүүхдүүдээ сэрээж аргадаж хувцас хунар хоол ундыг нь бэлдэж өгнө. Цэцэрлэгт нь хүргэж өгнө. Ажилаа хийж мөнгө олно. Хамаг төлбөр тооцоо бүгд миний нуруун дээр. Өөрөө мөнгө олдог байж энэ гэрийн юманд ширхэг ч оролцохгүй. Бүр тэрнийгээ тийм байх ёстой гээд ойлгочихсон. Төлөхгүй бол миний буруу. Тэгээд орой хүүхдүүдээ авна. Хичээл сургууль гээд бүх юманд нь оролцохгүй бол болохгүй. Орой унтуулна гээд л ерөөсөө надад ямар ч тайван утсаа оролдох цаг гарахгүй. Одоо сүүлдээ би юмаар дутаадаг нэр зүүдэг болсон. Хүний эхнэр тэгэж амьдарч байхад чи намайг ийм юмаар дутаалаа гэнэ. Үнэхээр аймар дургүй хүрдэг болсон. Тэгээд болоогүй. Намайг ээж эгч нартаа муулна. Сүүлийн үед манай найз нарын эхнэрт хүртэл хажууд утсаар яриж байгаад намайг шууд муулдаг болсон. Хүчирхийлэгч амиа бодсон юу юу гээд л. Тэрнээс нь болоод миний зарим танилууд хүртэл надтай жоохон харилцаа нь өөр болж байгаа нь мэдэгдсэн. Дээр нэг хамаатны эгч нь манайд ирсэн юм. Тэгсэн чинь шууд тэр эгчийнхээ хажууд намайг дорожмлоод энэ хүн ингэдэг ийм балиар хүн та мэдэж ав гээд л шууд хүний нүүрэн дээр хэлсэн. Одоо болий доо гэж бодож байна. Ганц олдох амьдралаа ингэж гүрийж ажил төрөл хийж бйаж ийм муу нэртэй хүнд доромжлуулж амьдарч яах юм гэж. Салчихаад хүүхдүүдээ эргэж тойроод байж чадна. Эсвэл би угаасаа өөр дээрээ авсан ч өсгөчихөж дөнгөнө гэж бодож байгаа. хүний ач тусыг ойлгодоггүй хүнтэй л сууж болдоггүй юм байна даа. Монголоор дүүрэн тийм новшнууд зөндөө байгаа

    • Emegtei says:

      zahidliin ezen ta 2 gerlevel zugeer yum

    • Зочин says:

      Болохгүй хүнтэй бүтэхгүй амьдралыг бүтээх гэж хайран залуу насаа үрээд дэмий дээ ядарнуу зүдэрнүү баяжнуу задарна уу өөрийнхөө хүслээр амьдарсан нь дээр дээ

    • zaluu says:

      yag chamtai adilhan zuil nadad bas tohioldood salsan daa. odoo saihan amidarch baina. ex ehner maani butsaad niilii uhlee hatlaa geed guisan. ungursun boroonii hoinoos tsuv numruud yahav dee l gesen dee.

  11. Энгийн says:

    Ёооо салаач дэээ. Бүррр бэлэн амьдрал дээр ирчихээд , хэлэх ч үг алга.

  12. Emegtei says:

    Chamd ashiglaj bgaa nuhur bn. Ohinoo avaad sal sal sal.

  13. Pizdis says:

    chinii uiliin lai um blguidee. uiliin ur karmagaa edel. 35 tai bhdaa suusiin bol chamaig yu gj hundeldgiin. chi uuruu bas baahan boov alandaa hiilgej bsn bol tedgeeriin l uil laigaa uurch bn daa

  14. Сайхан says:

    Та бол ганцаараа ч схан амьдарч чадах юм бж заавал ажилгүй, тэнэг хүмүүсийг тэжээж юугаа хийнэ, тэрний оронд бяруу тэжээвэл намар идшиндээ идчихнэ ш дээ

  15. Боогий says:

    Салсан нь дээр юм байна доо. Чамайг үнэлэхгүй газраас явсан нь дээр. Амьдралаа бүтэн байлгах гэсэн хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэлийг чинь далимдуулж, чамайг шимэгчилж байна. Хүн гэр орон гэр бүлээсээ амар амгалан аз жаргалыг мэдрэх ёстой байтал чамд бүүр зовлон стресс нэмж байгаа бол орхиж явсан нь дээр дээ

  16. Салсан нь дээр юм ибш үү says:

    Өмнөх амьдралаасаа яагаад салсанг нь асуусан уу өөрөө буруугүй байвал тгд асуудалта гэсэн үг. Бүр оройтоогүй байгаа дээрээ…. Чи ганцаараа өөрөөс төрсөн охиноо аваад үүнээс илүү сайхан амьдрана шд. Зарцгүй болоод ирэхээрээ элдэвээр хуцаж гуйна битгий нүүр өгөөрэй. Ингэж амьдарч байгаа нь чи ганцаараа биш.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.