Сэтгэл үгүй амьдрал

За би нь 40 настай эмэгтэй байна . Нөхөр 3 хүүхэдтэй. Нөхөртэйгөө суугаад 20 жил болох гэж байна. Оюутны ангийн хоёр л доо. Хоёулаа ажил хөдөлмөрлөөд амьдралаа хамт босгож л явна. Үр хүүхдүүд минь эрүүл саруул өсөж томорч байна. Хүмүүсийн нүдээр бол биднийг сайхан гэр бүл гэж хардаг. Харин гэр бүл дотроо эхнэр нөхөр 2-н харилцаа үнэхээр хэцүү.

Анхнаасаа суугаал удаагүй өлгийтэй 3 сартай хүүхэдтэй байхад гар хүрсэн. Тэрнээс хойш сэтгэл хоосон болсон доо. Хоорондоо бие биенээ сайн таниагүй гэр бол болсон. Би ч тэр одоо бодоход нөхөр ч тэр. Хоорондоо муудаж сайдах юм зөндөө л гардаг. Аль болох ойлголцохыг хичээнэ. Заримдаа тэгсгээд л орхидог. Нөхөр үнэхээр ширүүн зантай архи дарс уувал гэр орныг бужигнуулна. Агсан согтуу тавина хэлэх хэлэхгүй үгээр хэлж дайрч давшилна. Гэрийнхээ юмыг эвдэж хэмхэлнэ. Ямар хүмүүстээ ууна тэр зан авир нь гэртээ ирээд яг гардаг.

Хоорондоо муудаж сайтвал гэртээ ирээл яг тийм араншин гардаг зантай хүн. Тэр нь үнэхээр дургүй хүрмээр жилдээ 2-3 удаа тиймэрхүү юм болно. Дараа нь хэлсэн үг гаргасан зан авирыг нь бодохоор үнэхээр дургүй хүрч гомддог. Согтуудаа тэгчлээ ингэчлээ гээл тэгсгээл өнгөрөөнө. Амар тайван байдал хэсэгтээ л байхгүй 20 жил болоход 4-5 удаа гар хүрч байсан. Ажил төрөл бүтэлгүйтэх, юманд яарч сандрахаараа, хүмүүстээ муудалцахаараа яг галзуу хүн шиг л машины дугуй энэ тэр өшиглөөд л гэр орондоо бол аяга шаазангаа хагалаж, сандал ширээгээ ийш тийш шидээл ёстой төвөгтэй. Тэр болгоныг нь дагаад стресдэхгүйг хичээдэг.

Бөгс бөөр хардалтаас болж муудаад байсан юм бол байхгүй. Бүр сүүлдээ залхаад суужийна. Хүүхдүүдээ бодоол тэсээл явсан. Хүүхдүүдийнхээ дэргэд эрүүл согтуу агсан тавиад орилж хашгираад , элдэв янз болоол байх ямар олиг байх вэ дэ. Хүүхдүүд аавыгаа согтуу ирэхийг мэдвэл хутга шөвөг, аяга шаазан, машины түлхүүр энэ тэрээ нуудаг болсон байлээ. Одоо ёстой мэдэхээ байлаа. Амьдрал нь жоохон дээрдээд ирэхээр зан авир нь юманд хандах хандлага нь их сэхүүн улам дээрэнгүй болоод байх юм аа. Зарим юмыг нь бодохоор өрөвдмөөр ч юм шиг. Хүн гэдэг ийм өчүүхэн юманд ингэж өөрчилөгдөж байгааг харах гэж.

Эхэндээ их гомдож өөрийнхөө сэтгэл санааг авах юмгүй хэцүүхэн л явдаг байжээ. Сүүлдээ зүгээр л өөрийнхөө тааваар амар тайван амьдарчихмаар бодогддог юм байна. Саяхан утсаар нь FB орж байгаад утсанд нь чат ирэхийг нь харсан найз эмэгтэйтэй болжээ. Уулзаж учирдаг гэр орноор нь очдог л юм байна. Уулзая учирая, орой яахын, би очлоо шүү, хэнтэй байгаа юм залгая ярьмаар байна гээд их дотно болжээ. Тэр хүүхэн 10 жилийн төгсөлтийнх нь хүүхэн би зүс таних юм байна лээ. Тэрийг нь уншаад ямар ч гомдох, хардах сэтгэл төрсөнгүй. Хэрүүл уруул хийсэнгүй ээ. Харин өөрийгөө ийм болготол яасан их тэсэж тэвчиж явсан юм бэ гэж өөрөөсөө асуугаал суужийна…

3 Comments

  1. Red says:

    Мэдээж чи бурхан. Нөхөр чинь чөтгөр. Ганцхан түүний л буруу.

  2. Зочин says:

    Болохгүй хүнтэй бүтэхгүй амьдралыг бүтээх гэж хайран залуу насаа үрдэг хүмүүсийг ойлгодоггүй хүүхдээ бодоод гэдэг худал үгтэй больж үз чи өөрөө сонгосон амьдрал

  3. Tulga says:

    Iimerhuu yum yarihdaa humuus huuhduudee bodood teseed bn gej solioroh yum. Harin ch huuhduudee bodohgui iim toxic orchind udaan blgaad ballaj bn gsn ug shdee. Yagad zugeer salj boldguim be ta nar

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.