Өр

Сайн байцгаана уу? Надад зөвөлгөө өгөөч цаашид амьдрах хүсэл зорилго үнэхээр алга. Өрнөөс өрийн хооронд. Цалин бол цалингийн зээл бусад аппын зэээлнүүд бол хэлэлтгүй хэцүү л байна. Гэхдээ хөвгүүдээ бодохоор би цаашид хичээх ёстой гэж боддог ч заримдаа үнэхээр залхаж байна.

За юу ч би нь 15 нас 8 нас 6 настай 3 хүүгийнхээ хамт амьдардаг ээж байна өө. Бас болоогүй миний дэргэд нас бие гүйцсэн 2 эрэгтэй дүү минь хамт амьдардаг. Гэхдээ ерөөсөө тус дэмгүй. Дэргэдээсээ зайлуулмаар байна. Даанч явахгүй юм. Тэсч тэсч заримдаа мөнгөний хэрэг гарахад огт юу ч өгөхгүй тэгсэн мөртлөө хөвгүүдийн минь хоол хүнснээс хумсалдаг хог шаарнууд гомдоод байх юм. 3 жилийн өмнө бага дүүдээ болгоно бүтээнэ гээд портер машин авч өгөөд цалингаараа зээлийг минь төлж өгөх зорилготой авч өгсөн л дөө. Машин бол миний нэр дээр гэхдээ олигтой ажил хийгээгүй. Эхний хэдэн сар сардаа сая төгрөгөөс сая 200 мянга хүртлээ миний данс руу ороод овоол байсын.

Гэхдээ орлого орлоо үгүй юу аниа машины тэр тэгээд машины энэ тэгээд л гээд хэдэн төгрөг зулгаастай. Орлого олж байгаа нь эвдэрчихвэл баларна гэж бодоол орсон орлогынхоо тал хувийг буцаагаад дүүд зарцуулна. Тэгж явсаар би зээлээ өөрөө дарж дуусаад ахин зээл авч айлын хашаанд амьдардаг амьдардаг байсан бол хувь лизингээр хашаа байшин аваад хөвгүүдтэйгээ нүүлээ. Зээл гэж толгойноос их өртэй болсон ч өөрийн гэсэн юмтай болсон доо баярлан хичээж байлаа. Дүү нар бидний амьдарч байсан гэрт хашаанд маань амьдарч байгаа ч ерөөсөө тог бүр хэл хоол унданд ч нэмэрлэдэггүй. Анх удаа сэтгэл өвдөөд сэтгэлээ уудалж бичих гэсэн нилээн нуршиж байх шиг байна.

Аан гол асуудал нь дүү бид 2-н портер ажиллагаагүй болоод 2 жил боллоо. Мотор болохоо байгаад л даа. Тэгээд моторны мөнгө өгсөн ч мотороо янзлаагүй. Эвдэрхий машинаа зараад том хүүгийнхээ төлбөрөө өгөхөөр болоод хэсэг хугацаа өнгөрлөө. Машин хашаанд биш ажлынх нь хашаанд байсан юм. Тэгээд машинаа яасан ийсэн гэхээр л маргааш маргааш л гээд яваад байх боллоо. Өчигдөр нэг найз руу энэ дугаар луу залгаад портер зарна гэсэн үү? Гээд асуулгаад яриулсан чинь зарагдсан 4 саяд зарсан гэнэ шүү. Сонсоод л уур хүрээд ороод уурласан чинь юу гэж дээ наад хүнд чинь л худлаа хэлсэн гэх юм ойлгохоо байлаа.

Өнөөдөр дүүдээ уурлаад хохь чинь чамайг СХД-ийн цагдаад өгсөн гээд хэлчихсэн. Дүү нартаа гомдоод уур хүрээд юм л л бичихгүй бол тайвширч өгөхгүй хэцүү байгаад энэ удаа зориглоод бичиж сууна. Миний амьдрал эрээн бараантай том хүүгийнхээ ааваас гэрлэлтээ цуцлуулаагүй байгаа. 2012 оноос хойш салсан л даа. 2 бага хүү маань ч яах уу амьдралын эрхэнд надад ирсэн бэлэг л дээ. Тийм болохоор өрх толгойсны тэтгэмжинд хамрагдаж болдоггүй бас тэр хүнийг хаана байгаа ч би мэддэггүй. За за нилээн нуршуу л юм юм биччихлээ хэцүү байгаа болохоор жоохон сэтгэл онгойх юм шиг санагдаад биччихлээ.

9 Comments

  1. мандо says:

    хаа сайгүй л ажлын зар байндаг. барилга дээр туслах хийхэд л өдрийн 100k олоод байх боломжтой юмсан. эхнэр хүүхэдгүй ажил төрөл хийдэггүй яасан хэцүү ч 2 дүүтэй юм дэ. Биеэ хөдөлгөж хөдөлмөрлөх дургуй бол хамгаалалтын албанд ажиллаж болно до хөдөө уул уурхайд сарын сая таванзуугаас 2 саяын цалинтай ажлууд дүүрэн байншдээ unegui.mn гэж ороод хайхад хамгаалагч харуул авна гэсэн зарууд зөндөө байна шүү дээ. хамгаалагч бол бие ээ зовоох дургуй хүнд бол яг тохирсон ажил да элдэв янзын юм хийхгүй юм хараа л сууж байна хоол, байр, хувцас хунар цаанаас нь хангачихдаг бүтэн цалингаа аваад л ороод ирдэг. түүнээс портер бариад нээх мөнгө олж шалихгүй бензин тос эвдрэл гэмтэл гээд л зарлага ихтэй ёстой дэмий хуучин машин бол нэг эвдрээд эхэлсэн бол ахин дахин эвдрээд л байдаг. .

  2. sainuu busgui nas chatsuu yum bna zaawal naiz zaluuchuud gej baisnaas nadtai neg uulzaach chamd taalagana gedegt ergelzeh zuilgui huseed bga MMF iig chin hiielda engineer@khaanzaa.eu mail bicheerei busgui

  3. Romance says:

    2 дүү чинь нас биед хүрсэн бол өөртэй нь сайн ярилцаад үз. Цалингаас цалингийн хооронд, өрнөөс өрний хооронд амьдардаг амьдралыг хархны амьдрал буюу хайрцагласан амьдрал гэж нэрлэдэг. Орлогоосоо давсан зарлагатай амьдрал гэж юу байхав дээ. Ардах өврөө нөхөж амьдарч болохгүй ээ. Чи бүх ачааг атан тэмээ шиг нуруун дээрээ үүрээд байвал нэг л мэдэхэд өвдөж хавдлаа гэхэд хүүхдүүдээс чинь өөр туслах хүн олдохгүй. Эгч зөөлөн байна, боломж олгож байна, өрөвдөөд л байлгаад байдаг байх, жаахан хатуу бай.
    Портерийн тухайд ямар нэгэн байдлаар хашаандаа оруулж ир, үгүй бол бичиг баримтгүй гээд хямд өгчдөг шүү. Чиний хөрөнгө ш дээ, хөрөнгө хөрөнгөдөө явдаг хөрөнгө, ачааны машин эзэндээ мөнгө олдог, суудлын машин эзнээс зарлага гаргадаг. Мотор боох, ээлж хийх гээд портеороор дагнасан хүмүүс их. Мэдээж хөдөлмөрлөж цаанаа ахуй амьдралаа дээшлүүлдэг болохоор чанартай хийдэг хүн байдаг. Нэмэлт орлоготой болох гэж оролдсон нь зөв шүү, одоо энийгээ сэргээгээд засаад авахаа бодоорой. Амьдрал өөрөө тэмцэл учраас хэн тэмцэж чадсан нь тэр хүнд дараагийн амжилтын хаалга нь үргэлж нээлттэй байдаг. Тиймээс зоригтой байгаарай, зорилготой байгаарай.

  4. Баагий says:

    35аас дээш насны секс хамтрагч болох бүсгүйг хайж байна. Би өөрөө 30 гаруй насны тогтсон ажилтай унах унаатай боломжийн царайлаг, сексийг гоё хийдэг цэвэрхэн мөртлөө том боовтой залуу байна. Хүсэж байгаа бүсгүй байвал мэйл бичээрэй. mgcoops24@gmail.com

  5. . says:

    Дүүгээ эрхлүүлж алж байгаа хүн байна.Нэг хоёр зээл авж болно.Апп-ын зээл авна гэдэг зээлээд дуртай, тооцоогүй хүн байна.

  6. Хөөж явуулаач says:

    Хархны замаар олон жил амьдарчээ. Одоо шуудхан хэлээд 2 дүүгээ хөөж явуул. Эвий дээ дүү минь эгч минь ах минь гэсэн амьдрал өөдөлдөггүй.

    • Ххх says:

      Өөрөө өөртэй зовлон хураасан эмэгтэй байна даа. Хүүхдүүдийн эцгүүдээс бас мөнгө авалдаа. Хүн нэмэгдэхээр хүнс нэмэгдэхгүй хэрэгцээл нэмэгдэнэ. Мөнгө авах хүнээсээ авч хаях хүнээ хаялдаа.

      • эцэггүй хүүхдүүд says:

        Банзал авгай дараагийнхаа хүүхдүүдийг хэнээс олсоноо сайн мэдэхгүй байгаа юм биш. Өөрийнхөө тарьсан зовлонг үүрч яваа авгай байна. Эр хүний нулимс үзсэн эм өөдлөдөггүй гэдэг энэ дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.