Засарсан янхан, заяаны хань гэлцэх юм. Янхан байж байж заяаны хань болдог гэмээр сэтгэгдэл төрж байна шүү. Хариулт нь мэдээж үгүй л дээ. Гэвч ингэж хэлсэн үгийн цаана юм бодогдуулах санаа бас байх аж.
Бүсгүйчүүд бид охин насандаа төгс төгөлдөр ханхүүг олно гэж мөрөөдсөөр иржээ. Охин бүр дор дороо өөрийнхөөрөө түүнийг төсөөлөн бодож үр дүнд нь ирээдүйн ханьдаа уртаа урт шалгуур гаргаад орхиж гэнэ.
Тархиндаа санамсаргүй сийлсэн энэхүү шалгуурууд амьдралд тань хүн гарч ирэх болгонд садаа болох ажээ. Нэг бол та түүнийг тэнцэхгүй гэж голно, нэг бол түүнийг тэнцлээ гэж андуурна. Гэтэл хайр гэдэг шалгуургүй байдаг юмсанж.
Амьдралд тань гарч ирсэн хүн болгонтой эелдэг, найрсагаар харилцаж, тэдэнтэй үзэл бодлоо хуваалцах нь заяаны ханиа олох хамгийн том алхам болдог юм. Хүмүүстэй эелдгээр харилцаж байгаа нь “янхан” хэмээх зохисгүй бүдүүлэг хэллэгээр томъёлогдон бичигджээ.
Залуу насанд хүмүүстэй гарч орж, хөгжилдөн цэнгэх нь нийгэмтэйгээ харицаж, түүнийг мэдэж авах том боломжийг бидэнд олгодог.
Сануулга: зугаа цэнгэл бол завхаарал биш, зугаа цэнгэлд хязгаар байдаг. Гэхдээ хязгаар тогтоож байна гээд гэртээ суун нийгмээс өөрийгөө тусгайрлах эсвэл зугаацаж байгаа нь энэ гээд хүмүүсийг сонгон шилэж, бусдад шаардлага тавиж болохгүй. Эдгээр зүйлүүд үнэндээ таныг бодит ертөнцөөс тэр чигт нь таслаад хаячихдаг.
Үүний уршигаар хөл, толгой нь үүлэн дээгүүр дүүлэгчид төрнө. Хөл тань газар дээр алхахгүй бол тэр өндрөөс нэг өдөр унахад ямар их өвдөх бол оо?
Олон ангит кино, мелодрама зэрэг ноёрхож буй өнөө үед толгойгоо муухан үндэслэлтэй, маруухан бодлоор дүүргэхэд маш дөхөм болжээ. Ингээд л охид маань шалгуураа нэмсээр, үзэл бодлоо блоклсоор, нүд хараагаа тагласаар. Ингээд л тэд боломж бололцоогоо хязгаарлаж, ирээдүйн замаа бөглөнө.
Бусдад нээлттэй байж, үзэл бодлоо хуваалцах нь үнэндээ таны нийгмийн байр суурийг бататгаж өгдөг. Олныг мэдэж, нэгийг эргэцүүлчихсэн байхад сонгож шилэлтгүй таны хүрээлэл аяандаа бий болж, амьдралаас юу хүсэж байгаа тань хүртэл өөрийн биелэлээ олдог юм.
Долоо хэрчиж нэг огтол гэдэг. Огтлохын өмнө үзэж харж, хүрж мэдэж, хэмжиж мэдрэх хэрэгтэй. Өөрийн биеээр туршиж байж огтлох ёстой хувь заяаг, өрөөл бусдыг шалгуурдсаар байгаад богтлогдож орхидог тавилантай солив, охид минь.
1 Comment
Янхан засарна гэж байдаг юм уу? кккк Олон боовонд шаалгуулсаар бхйгаад бараг донтой болсон байлгүй дээ. Мөнгө өгье гэвэл шаалгуулж л таараа штээ.