Юу гэж ойлгох вэ?

Нөхөр өмнө нь хайр дурлалын харьцаатай байсан хүнтэйгээ (олон жилийн өмнөх) одоо болтол нууцаар чатаар холбоотой байх юм. Инээдтэй нь 1-хан дурлал амьдралд нь байсан тэр хүнийгээ гэж бичжээ. Маш их санадаг гэнэ 2 биенээ. Тэр хүүхэн нь том болсон 2 хүүхэдтэй нөхрийнх нь талаар надад мэдэх юм байхгүй. Юу гэж ойлгох вэ?

2 Comments

  1. зочин says:

    ккк хэсэг тэгж байгаад мартагнана даа…хамаагүй оролдох хэрэггүй… харин чи хүүхэд гэр бүлээрээ хамтлаа чөлөөт цагаар хийх олон зүйлийн урт хугацааны зүйл төлөвлөж хэрэгжүүл… хуучнаас нь илүү эмэгтэйлэг, сайхан, уянгалаг, бай түүнээс нь илүү болохоо харуул

  2. Kai says:

    Ингэж л ойлгоно доо бүсгүй минь… Сэтгэлд нь нэг юм дутсан болоод л тэр эмэгтэйг санагалзаж дээ. Амьдралд нь байсан ганцхан дурлал минь нтр гэж бичсэн нь нөгөөдөхөө л уяраах гэж үзэж, өөрөө бас тэрэндээ итгэцэн явж байх шиг байна. Гэр бүлийн үнэ цэнээ умартаад ухаан нь балартцан явж байна. Та 2 юуны төлөө яваа вэ, яах гэж хамт байгаа вэ гэдгээ ухааруул. Нөхрөө халамжил, хайрла, та 2 аз жаргалтай бай, юу болохгүй байна тэрийгээ ярилц! Асуудлаа тэр дор нь шийд. Эндээс чи олигтой хариулт олохгүй. Эмэгтэй найзууд чинь ч хэрэгтэй юм зөвлөхгүй шүү. Өөрийнхөө юу зөв гэж бодсоноо хурдан хий! Нөхөртөө гомдоод орилж хашгирмаар байвал тэг. Цусаа гартал зодолдоод тосоо гартал тэврэлд!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.