Ганц биеийн жаргалаар 4 хүүхдээ өнчин өсгөх ёстой юу?

Сайна байцгаана уу? Би 4 хүүхэдтэй юм 3 охин, 1 хүүтэй. Эхнэртэйгээ сүүлийн хэдэн жил таарамж муутай байгаа. Салья гэхээр хүүхдүүдээ бодоод хэцүү хамт амьдарья гэхээр эхнэрийн ааш олдохгүй юм.

Өнчин өссөн эхнэрүүдэд салья гэсэн бодол байдаг юм болов уу, аль эсвэл миний бодол ийм байдаг юм болов уу? Учрыг нь ойлгохоо болилоо. Өчигдөр ажлын залуутайгаа архи уугаад холбоогүй алга боллоо. Өдөр тэгснээ би гэм хийчихсэн юм шиг надруу уурлаад салья гээд байх юм.

Өширхөж өш санасан, Өрх гэр өөдөлдөггүй хүүхдээ бодоод амьдарья гэж хэлээд нэмэрүй яавал болох вэ? 13 жилийн хамтын амьдралд алдсан оносон бүх зүйл аль алинд нь байгаа л байх тэрийгээ аль аль нь засаад залруулаад сайхан зорилго тавиад зөв амьдарч болдоггүй хорвоо юм уу?

Заавал эмэгтэй хүн ажил албаны хүмүүстэй архи ууж хонож өнжиж байх естой юу? Тэрийг нь нөхөр нь тэвчиж өнгөрөөх естой юу? Аль эсвэл ганц биеийн жаргалаар 4 хүүхдээ өнчин өсгөх ёстой юу?

6 Comments

  1. baagii says:

    Гандангийн 3 талд очиж 3 зурхайч үзмэрчээс арга ухаан судла, “УЛААЧДЫН СОРИЛ-8” нэвтрүүлгийн бичлэгүүдийг эргэж үз Санаа олно байх амжилт хүсье… мухар сүсгээр биш эрүүл ухаанаар эргэцүүлж шашин болон байгаль сэтгэлзүйн бүх аргыг туршиж үзэх тий

  2. зовлон үзсэн чавганц says:

    Гандангийн 3 талд очиж 3 зурхайч үзмэрчээс арга ухаан судла, “УЛААЧДЫН СОРИЛ-8” нэвтрүүлгийн бичлэгүүдийг эргэж үз Санаа олно байх амжилт хүсье… мухар сүсгээр биш эрүүл ухаанаар эргэцүүлж шашин болон байгаль сэтгэлзүйн бүх аргыг туршиж үзэх тий

  3. зочин says:

    кккк Заа даа,, ийм нөхцөлд Лам Хар Бөө-р явж цаад холбоосыг нь салгуулах, бузрыг нь арилгуулах, өөрийн бузрыг ч арилгуулах, өөртэйгээ сайн гинжлүүлэх, өөрөө сайн сэтгэлзүйч болох, цаад ах дүү, найз нараар нь зэмлүүлэх, учирлуулах зэрэг олон талаас нь 1 жил тэвчээр гаргаж явж үзэх тий…хүүхдүүдийг өнчирүүлэхгүй байх талаар бүх талын арга хэмжээ аваа хөө

  4. Зочин says:

    Өнчин хүн өөнтөгч байдаг юмдаа сэтгэл нь цаашаа эргэчихсэн хүний биеийг хажуудаа байлгах амаргүй дээ

  5. boldoo says:

    яаа эмэгтэй нэг эргэхээрээ ч тэр чигээрээ гсн дээ

  6. Меn says:

    Тэвчих л хэрэгтэй байна да хүүхдүүдээ бодоорой хө эмэгтэй хүн толгойн эргэсэн байх гэхдээ эргээн гарчил таараа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.