Тэд сексийг үнэхээр юу гэж боддог юм бол. Тэднийг сексгүйгээр амьдарч чадахгүй гэсэн явган яриа бий. Үнэн болов уу. Мэргэжлийн эмч болон судлаачдын хариултыг нэгтгээд харъя.
Эрчүүд… Тэд сексийг үнэхээр юу гэж боддог юм бол. Тэднийг сексгүйгээр амьдарч чадахгүй гэсэн явган яриа бий. Үнэн болов уу. Мэргэжлийн эмч болон судлаачдын хариултыг нэгтгээд харъя.
Худал #1:Эрчүүд сексгүйгээр амьдарч чадахгүй
“Сексгүй л бол эрчүүд дуусна”. Ийм юм та зөндөө л сонссон биз дээ. Үнэндээ энэ бол зүгээр л хэтрүүлэг. Секс амьд явах үндсэн зүйл биш шүү дээ. Тэгээд ч энэ нь эд эрхтэнүүдийн үйл ажиллагааг зохицуулж байдаг зүйл нь ч биш. Амьсгал, хоол боловсруулах, мэдрэлийн гээд 10-аад эрхтэн тогтолцооны систем сексээс ангид байж, жамаараа эрүүл ажиллаад байж чадна. Өөрөөр хэлбэл, эрчүүд сексгүйгээр амьдарч чадна.
Сексгүйгээр театрт жүжиг үзэж, гадуур алхаж болоод л байгаа биз дээ. Яг л түүнтэй адил. Санваартан, ганц бие эрчүүд, даяанч гээд энэ олон хүн сексгүйгээр болоод л байгаа биз дээ. Бас тайган хүний талаар ч та сонссон л байлгүй. Эдгээр хүмүүс сексгүйгээр болоод л байна, харин ч бүр эрүүл саруул амьдраад л байна. Харин ч үнэн хэрэгтээ гэрлэсэн эрчүүд гэр бүлтэй холбоотой асуудлуудад дарлуулж, зовж шаналдаг нь худлаа биш ээ.
Худал #2:Сексээр дутагдах нь эрчүүдийн эрүүл мэндэд муу
Эр хүн бэлгийн харьцаанд орохгүй, үрийн шингэнээ ялгаруулж чадахгүй бол өвддөг, эрүүл мэнд нь мууддаг бол маш том худал зүйл. Үнэндээ тийм зүйл огт байхгүй. Бие мах бод өөрөө илүүдэл зүйлээ яаж гадагшлуулахаа сайн мэднэ. “Нойтон зүүд” бол үүнийг зохицуулахаар бурханаас илгээгдсэн нэгэн шилдэг бэлэг юм. Өөрөөр хэлбэл, удаан хугацаанд секс хийхгүй байх нь эрчүүдийн эрүүл мэндэд огтоосоо нөлөөлдөггүй.
Бэлгийн харилцаа амьдралд хэчнээн сайн нөлөөтэйг бид мэдэх боловч үүнгүйгээр эрүүл мэнд мууддаггүйг ч бас мэдэх ёстой. Үр тогтоох чадваргүй эрчүүд ч гэсэн эрүүл амьдраад байгаа л биз дээ. Тэгээд ч секс хийх боломжгүй байх үед төрж буй хүсэл эрмэлзэл, тачаал нь өөрөө эрүүл мэндэд бас ямар ч нөлөөгүй.
Худал #3: Эрчүүд эмэгтэйчүүд шиг л сексийг мэдэрдэг
Үгүй шүү. Тэд биднээс өөр. Эрчүүдийн сексийг харах өнцөг эмэгтэйчүүдийнхээс эрс өөр. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тархи хүртэл сексийг өөр өөрөөр хүлээн авдаг. Эмэгтэйчүүд бэлгийн харьцаанд орохдоо бүхэл мэдрэмжээ ашигладаг бол эрчүүдийн бие нь л энд байдгаас биш сэтгэл нь өөр газар ч оршиж чаддаг. Эмэгтэйчүүд амьдралын элдэв стресст автаад сексээс заримдаа таашаал авч чадахгүй байхад эрчүүд үүнийг харьцангуй хялбараар шийдэж чаддаг байна. Өөрөөр хэлбэл, эрчүүд сексийг хэрэглээ мэтээр хардаг бол бүсгүйчүүд амьдралын нандин харилцаа гэдгээр нь хүлээн авдаг. Ийм л учраас гэр бүлээс гадуурх харилцаанд эмэгтэйчүүдээс илүү эрчүүд давамгайлдаг.
Дөнгөж үерхэж байгаа охин, хөвгүүн хоёр байлаа гэж бодъё. Бэлгийн харилцааг охин нь харилцаагаа сайжруулах, хайраа илэрхийлэх арга хэлбэр гэж харж байхад хөвгүүн нь үүнийг зугаа цэнгэл, байгалийн дуудлага хэмээн харах жишээтэй.
Худал #4: Эрчүүд секст эмэгтэйчүүдээс илүү дуртай
Үнэн гэж үү? Энэ бол үнэхээрийн үнэн тайлбар биш. Ихэнх тохиолдолд эрчүүд секст эмэгтэйчүүдээс илүү дуртай байдаг. Гэхдээ үүний цаад шалтгаан нь эрчүүдэд секс хийх нь илүү хялбар, бас илүү амархан таашаал авдагтай холбоотой. Эмэгтэй хүн секс хийхийн өмнө хүндэтгэл, хайр, үнэнч байдал, дотно сэтгэл гээд л тоо томшгүй олон шалгуурыг тавьчихдаг. Харин эрчүүдийн хувьд эмэгтэй хүнээс тийм олон зүйлийг сексээс өмнө шаардана гэж үү. Үгүй дээ. Харин ч тэдэнд амархан байх болно. Энэ л гол шалтгаан болоод байна даа.