Амьдын там гэдэг архичин хүний хажууд л байдаг юм байна шүү

Архи уудаг хүний эхнэр яг өөрөө архичин шиг болдог. Шөнө нойргүй, түгшүүртэй, өмнөөс нь бусдаас ичиж архины давхар хамааралд ордог юм байна. Энд тэнд нь гарч хамаг юмыг нь зохицуулж өгснөөр нөхрөө хариуцлага хүлээх чадваргүй арчаагүй болгодог юм байна. Нэг уухаараа үргэлжлүүлж ууна арчаагаа алдаж мал болтлоо ууна юм аа хаяна өглөө архи нь гарахгүй ажлаа тасална. Эцэг эх ах дүүст нь хэлээд ямар ч нэмэргүй. Бараг яагаад уугаад байна чамаас болоод байна уу аргалаад амьдар бидэнд хамаагүй гэх мэт…

Тэгээд салья гэхэд хүүхдүүддээ бодно, салчуул өвгөнтийн архичин болчих байх амиа хорлочих байх уг нь ч зодож нүдээд агсан тавиад байдаггүй дээ гэх мэтээр бодсооор 20 жил болжээ. Харамсалтай цаг хугацаа. Хүний ганц охин зовж л явна даа. Өмөөрч хамгаалах ах дүү найз нөхөд ч алга. Анхнаасаа архи уудаггүй хүнтэй л суугаарай хэрвээ хүү чинь дүү чинь уудаг бол ах дүүгээрээ нийлээд ярилцаад эрхтэн энэ хорноос холдуулаарай. Амьдын там гэдэг архичин хүний хажууд л байдаг юм байна шүү.

3 Comments

  1. baldan says:

    zassss svrteshd arhi uuh biyend sainshd dandaa balai balai yum bichihe

  2. зочин says:

    таны хэлсэн Үнэн шүү, ТА эртхэн л холдох байж дээ

  3. zochin says:

    Yriltsay .eregtei; meileer orood irerei bb8803567@gmail.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.