Сайн байцгаана уу? Өөрт тохиолдоод байгаа асуудлаа бичиж зөвлөгөө авах гэсэн юм аа. Нөхөр бид 2 хамт амьдраад 7 жил болж байна. 4 хүүхдийн аав ээж сүүлийн үед энэ хүнтэй амьдрах итгэл алдраад байна. Асуудал гэвэл архи 7 хоногийн 4 өдөр нь архи ууж байна угаасаа л уудаг байсан нэг үгээр боловсон архичин. Архи уучаад янз бүр болоод байдаггүй байсан сүүлийн 1 жил ааш авир бүр их өөрчлөгдсөн уухаараа чимээгүй унтаад л өгдөг хүн байсан одоо бол тийм биш байнга л нэг хэрүүл нэхэж асуудал үүсгэдэг боллоо.
Би хүүхдүүд ээ цэцэрлэгт сургуульд зөөнө давхар бага хүүгээ харангаа жижигхэн хувиараа юм хийдэг хоол хүнс, хүүхдүүдийн хэрэглээ ер нь бүх л зардал мөнгөө би олж төлдөг болсон. Юм хийж байна хөдөө гадаа явж ажиллаад ирлээ тэндээс гэртээ зуун төгрөг ч зарцуулсан юм байхгүй мөртлөө намайг чи юу хийсэн юм хамаг юм аа хүнээр бэлдүүлчээд л гээд загнаж хэрүүл хийдэг. Гэртээ хүний урманд ганц халбага ч угааж тусалдаггүй байж. Ганц байр л өөрийнх нь ээж авч өгсөн, 4 хүүхдээ аваад явчихая гэхээр хүүхдүүдийн хичээл сургууль, байр, жижиг безнисээ яах учраа олохгүй байна.
1 Comment
Хамаг ажлыг нь өмнүүр нь орж хийхээр тэгдэг. 4 хүүхдээ орхиод ямар их ажил амжуулж байсныг нь мэдрүүлэх хэрэгтэй байх. Зарим ажлыг өөрт нь даатгаж хийлгэ, хүүхдээ цэцэрлэг сургуулиас авах гэх мэт,