1. Халамжлуулахаас…
(Би чамд сэтгэл гаргасан гэтэл чи… гэдэг учраас)
2. Хэн нэгэн эрэгтэйн талаар ярихаас …
(Танай тэр үү гэж хардуулдаг учраас)
3. Найз охидуудтайгаа уулзаж гадуур гарахаас…
(Хаана байгаа юм гэж асуугаад хаа нэгтээгээс хараад сууж байдаг, бусдын өмнө нүүр хийх газаргүй болгодог учраас)
4. Түүнтэй хамтдаа найз охинтойгоо уулзахаас…
(Согтоод найзыг минь оролдчихоод би мэдэхгүй чамайг гэж л бодсон гэж худал мэлздэг учраас)
5. Эрэгтэй найзтайгаа бол бүр ч уулзуулах хэрэггүй…
( нөгөө найзыг минь харцаараа бараг бариад балбадаг учраас).
6. Санхүү мөнгөний тусламж авахаас…
(Мөнгө өгөөд яаж ч болно гэж байгаа юм шиг хандлага ажиглагддаг учраас). 7. Хэрүүл хийхээс…
(Асуудлаа ярихаас илүү зүгээр л уучлаарай гээд тэгээд дараа нь би хог новш юм байна, би үхээд өгөхүү, би гай болоод байна уу гээд л… энэ бүхний эцэст би буруутай мэдрэмжтэй үлддэг болохоор)
8. Өөртөө ямар байгаагаа чатаар бичиж тайлбарлахаас…
(Ss хийгээд хэн нэгэн лүү явуулж энэ одоо ингээд байхын гэж асуудаг учраас)
9. Гэр бүлийнхнийхээ асуудлыг ярихаас…
(Дүү нь тийм, эгч нь тийм, аав нь ээж нь тийм гэж хэн таарсандаа ярьдаг учраас)
10. Утсаа авахгүй байхаас…
(Хаана хэнтэй байгаа болоод утсаа авахгүй байгаа юм гэх учраас)
11. Элдэв бэлэг авахаас…
(Зургыг авч баримтжуулаад би ийм бэлэг барьсан гэж түмэнд зарладаг болохоор)
12. Магтаж байгааг нь сонсохоос…
(Чин сэтгэлээсээ биш гэдгийг нь мэдэрдэг болсон болохоор)
13. Олон нийтийн газар ам зөрөхөөс…
(Хэнээс ч санаа зоволгүй хамаг чангаараа хашгичдаг учраас)
14. Дэмжлэг авахаас…
(Асуугаагүй байхад би гэж өмнүүр гүйчихээд дараа түүгээрээ түрий барьж хавханд оруулдаг болохоор)
15. Хуучин харилцаагаа ярихаас…
(Үргэлж сөхөж одооны харилцаатайгаа холбож танай экс тийм байсан гэсэн одоо намайг бас тэгэхүү гэх мэт хэрүүл гаргадаг болохоор)
16. Өөрт таалагдахгүй байгаагаа хэлэхээс…
(Учиргүй цухалдаж би л гай болоод байгаан байна гэж хэлдэг учраас)
17. Хамт явж байхдаа хэн нэгэнтэй (эрэгтэй хүн) инээгээд мэндлээд, хэдэн үг солихоос…
(Нөгөө хүн лүү хамгийн муухайгаар хараад л байдаг болохоор)
18. Эмэгтэй найзуудынхаа талаар энгийн зүйлсийг ярихаас…
(Танай тэр найз тийм ийм л биз гээд дандаа буруу өнцөгөөс харж шүүмжилдэг болохоор).
19. Оройдоо сайхан амраарай гэж биччихээд фэйс ухаж актив байхаас…
(Байнга чат бичиж, унтахгүй яасын гээд л хэрэгтэй хэрэггүй юм бичээд салдаггүй учраас)
20. Видеогоор залгахаас нь…
(Хэн нэгэнтэй ажилтай байх, эсвэл хичээлтэй байх, гэрийнхэн дэргэд байхад байнга залгаж эвгүй байдалд оруулдаг учраас).
За ер нь бол зүгээр л миний түүнтэй харилцаанд байхдаа айдаг болсон зүйлсээ л бичлээ. Зөвлөөд өгөөч та нар минь. энэ хэвийн харилцаа бол биш гэдгийг нь мэдээд байгаа мөртлөө салж чадахгүй эргэж нийлчээд үгэнд нь итгээд эвлэрчээд байх юм. Эсвэл надад асуудал байна уу?
4 Comments
Амьд байж тамд буй мэт амьдрах хэрэггүй. Бодниз
Sal
цаана чинь тийм л хадмууд хүлээж байгаа, чи мангар биш бол бод бод шийд
наадах чинь хэт сэтгэцтэй хүн байна …өөрт тохирох тохирохгүйгээ мэдэрч байгаа бол шйидвэрээ гаргаад Шийдвэртээ бат зогсож байж Хүн гэж үнэлэгдэх, Өөртөө эзэн байх боломжтой