Уучлалт гуйж сур
Хэн ч уучлаарай гэж хэлж чадна. Гэхдээ хоёр хүний аль алиных нь сэтгэлийн шархыг эдгээнэ гэдэг хэцүү.
Үүнд суралцах хамгийн сайн арга бол мэдээж өөртөө дүгнэлт хийх явдал. Хэн нэгнийг гомдоосон бол бардам зангаа хойш тавиад шуудхан уучлалт гуйж бай. Уучлал эрэх боломж бүрийг бүү алгасаарай.
Настай хүмүүстэй ярилц
Дотны хүмүүсийн тань зарим нь амьдралын тойргийн нөгөө үзүүрт явааг бүү мартаарай. Одоо л тэдэнтэйгээ ярилцаж, амьдралынх нь түүхийг яриулах цаг.
Насан туршдаа мартдаггүй, нандин дурсамжуудыг нь яриулж, гар утсан дээрээ бичиж аваарай. Ингэвэл та ч бас мартахааргүй боллоо.
Алдаа гарга
Алд. Томоор алд. Өөрийн сонголтоор, сайн дураараа алдаа гаргадаг хүн гэж үгүй.
Гэвч алдаа бол амьдралын нэг хэсэг. Тиймээс сонголт хийх цаг ирэхэд алдаагаа нуун далдалж, юу ч болоогүй мэт царайлахыг бус алдаагаа хүлээн зөвшөөрч, түүнээсээ суралцахыг сонгоорой. Өчигдрийн “та” өнөөдрийн таныг бүтээнэ.
Ганцаараа байж сур
Ганцаараа байсан ч аз жаргалтай байж сурна гэдэг амар биш. Гэсэн ч ганцаараа байна гэдэг нь ганцаардана гэсэн үг биш. Ганцаараа байхдаа ч сонирхолтой, өөдрөг байж сурахын тулд дадлага хийх хэрэгтэй.
Чимээгүй газар очоод дуртай хөгжмөө сонс, сайхан зүйлс бод, юмсыг мөрөөдөж түүнийгээ биелснээр төсөөл эсвэл ном унш. Сайхан биш гэж үү?
Өөр ажил хийж үз
Өдөр бүр хийдэг ажлаасаа огт өөр ажил хийж үзвэл ямар байх бол гэж бодож байсан уу? Гэхдээ энэ бол өдий насандаа өөрийн тогтсон карьераа соль гэсэн үг огт биш юм.
Харин та найзыгаа орлож, хэдэн өдөр ажлыг нь хийж үзэж болно. Ямар ч аргаар байсан өөр ажил хийж үзвэл магадгүй таны амьдралыг харах өнцөг өөрчлөгдөж, одоогийнхоосоо эсвэл бүр бодож байснаасаа ч өндөр амжилтад хүрэх зам тань нээгдэж болох юм.
Тиймээс та дээрх зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлж чадаж байгаа эсэхээ эргээд нэг хараарай!