Бүх зүйлийн учир шалтгаан манай нөхөр надаас залхаж, надаас уйдсан бололтой. 2020 онд жирэмсэн болсноо мэдэлгүй вакцин хийлгээд хүүхэд минь өсөлтгүй болоод цэвэрлүүлээд 2022 онд дахиад жирэмсэн болсон ч умайн гаднах жирэмслэлт гээд ураг мань умайдаа хагараад яаралтай хагалгаанд орж зүүн талын умайн гуурсаа авахуулсан. Тухайн үед эмч нар цаашдаа маш болгоомжтой байгаарай жирэмсэн болох магадлал одоо 50% дахиж ийм юм болвол хүүхэдтэй болж чадахгүй гэж хэлээд эмнэлгээс гаргаж билээ.
Хадам аав ээж мань их сайн хүмүүс л дээ манайх гэр хороолол тухайн үед өвөл хүйтэн байсан болохоор охиноо хажуудаа авч асарна гадаа гарч ороод салхи аваад даарчихна энэ чинь төрснөөс ялгаагүй гээд хажуудаа асраад өглөө ажилдаа явахдаа хүртэл шөл бэлдээд тавьчихсан байдаг. Охиноо гуйж авахгүй байгаа болохоор хүүхэд нь ирэхгүй байгаан болов уу гээд 2021 онд бэр гуйж билээ.
Тухайн үед би өөрийгөө хэзээ ч хүүхэдтэй болж чадахгүй ээж болж чадахгүй гэж бодож байсан. Найз залуудаа ч энэ тухай хэлж 2ла салъя чи эртхэн өөр хүнтэй учирч үр хүүхэдтэй бол би чамд хүүхэд төрүүлж өгч чадахгүй гэсэн ч тэр мань битгий тийм юм яриа болгоно бүтээнэ гэсээр бүхнийг туулж гарсан юм.
Тэр мань ер нь халамж муутай, залхуу, ажил дээрээ байрлачихвал би л залгаж ярихгүй бол 2–3 өдрөөр ч хаяа ярьдаггүй болчихдог энэнээс нь болж хаяа муудна зүгээр л хайр хүсээд.
2022 оны 10 сард би найз залуугаасаа салах шийдвэрийг баттай гаргасан байсан юм. Найз залуу мань салахгүй чадахгүй гэж их л зууралдаж явсаар байгаад 2023 оны 5 сард одоо л 2лаа хүүхэдтэй болъё 2лангын амьдралын ганц зорилго гэж гуйсаар байгаад эмчилгээ хийлгэж мөргөж шивнээгүй уул хад үлдээгүй явсаар 6 сард нь их хурдан жирэмсэн болчихсон. Хичнээн салах шийдвэр гаргасан ч би хайртай л байсан
Маш их айдас маш их аз жаргалын дунд жирэмсэн боллоо. Хадам аав ээж мань тэр зундаа бид 2-г тусдаа гаргаж өглөө. Цалингийн зээлээр машин авчихсан, байрны ипотекийн зээл, цахилгаан бараа, тавилгаа бас лизингээр авчихсан 2 чинь 2 талаасаа хөдөлмөрлөж өглөө ххэ. Би чинь цогтцэцийд уурхайд 14/14 ажилладаг декритээ аван автлаа нэг талдаа 500-600 км явна хордлого, тонус өгнө, өнжөөд нэг заавал шөнийн ээлжинд ажиллана, уйлна шантарна больмоор санагдана гэвч жаахан л тэсчихвэл болно гээд шүд зуусаар 12 сард декритээ аваад бүх зүйл эхэлсэндээ. Намайг гэртээ ирсэн 14 хоног бол оройтохгүй гарч орж найз нөхөдтэйгөө уулзахгүй яг л гэртээ харин байхгүй үед бол гарч ордог би ч тэрнийг нь хорьдоггүй байсан. Декритээ аваад гэртээ сууснаас хойш хаяа2 оройтно шөнө 3-4 гэж ирнэ ингэж явсаар зарим шөнө гэртээ ирэхгүй. 1 сард ажлын газраасаа шагнуулаад хайнан явлаа 10-аад хүн. За тэрнээс хойш л манай хүн бүр л сонин болоод байна шүү. Гоёж гоодох нь ихдээд өөрийгөө сайхан залууг гэдгийг гайхаад л би ч яахуудээ ажилгүй цүдийсэн хүн өдөржин гэртээ ганцаараа хэзээ ирэх болоо гээд л хүлээгээд л сууна.
Өмнө нь найз нөхөдтэйгөө гарч орж уудаг байсан ч хэзээ ч эмэгтэй хүний асуудал гаргаж байгаагүй хүн гэнэт л ажлынхаа 2-3 хүүхэнтэй утсаар ярьж чатладаг гэдгийг мэдлээ. Унтаж хэвтэж яваагүй л гэнэ. Ингээд 3 сард энэ ажлаасаа гарч хуучин цэргийн ангидаа ажилд ороод хөдөө томилолт авлаа. Уул нь хүүхэд бид 2 6-7 сараас араас нь очиж тэндээ хамт амьдрахаар төлөвлөсөн юм гэвч дахиад тэнд хүүхнүүдтэй чатлаад л яриад байх юм. Бүр хамт ажилладаг он жав нь эхнэрээсээ салж байгаа гэнэ тэгсэн тэр эхнэртэй нь хүртэл чатлаад утсаар ярьж байж болно шд, шөнө согтуу залгана шүү эдр гэнэ. Нөгөө хүүхэн бас жаахан хүүхэдтэй нөхрөөсөө салах бодлоо цэгцэлчихсэн гэсэн манай хүн бодлоо цэгцэлж чадаагүй байгаа гэнэ. Би ерөөсөө ойлгохгүй байна.
Одоо бид 2-г хажуудаа авах ер нь дургүй энд тухгүй хэцүү та 2 наана байж бай гэх юм. Эхлээд хөдөө явахдаа санаад байна хэцүү байна хүүхдээ харъя гээд л байнга залгаж ярьдаг байсан. Одоо над руу залгахаа ч больсон хүүхдээ ч асуухгүй ярих болгонд согтуу байх юм. Цалин нь буугаад бүх мөнгөө над руу хийчихдэг хэрнээ л өдөр болгон бараг уучихсан байх юм.
Ярилцах гэж зөндөө л үзлээ хайраа тийм юм байхгүй та 2тоо л хайртай итгэ гэх юм. Уучлаарай миний буруу юу гэж ямар нүүрээрээ өөр хүнтэй дахиж харьцаж байдгын гэж хэлсэн ч харьцаад л байгаан.
Миний бодлоор энэ эмэгтэйчүүд нээх таалагдаад харилцаад байгаадаа ч биш зүгээр л надаас уйдаад залхчихсан юм болов уу? Хар багаасаа үерхэж нөхөрлөсөн болохоор ингээд орхичихвол энэ хүн архинд ороод үлдэх юм шиг санагдаад аль болох гэр бүлээ бүтэн авч үлдмээр байгаа ч үнэхээр шантраад байх юм.
Ингээд зөнгөөр нь хаячихвал ойлгоод ирэх болов уу? Ер нь засрах уу? Ийм хүн дээр хөдөө сумын төв рүү хүүхдээ аваад очих хэрэг байх болов уу? Явбал салаад ирэх юм шиг, явахгүй бол ингээд л салчих юм шиг санагдаад байх юм.
2 Comments
sprial taviulaal hamt amirdraad uzelde
Arhind tolgoigoo meduuljdee. Manai aav uudag bsan tegeed orosluu neg emchilgeend yawuulaad ogt amsahaa bolison. Salsanch huuhdiin chini aav gudamnii arhichin bolchuul huuhded chini muuhai yumdaa.
Hair setgeliin huvid naad hun chini neeh ach holbogdol ugduggui bhaa. Uurt chini tiim ch ih hairtai bish yum shig unshigdaj bna.