Нөхөртэйгөө суугаад 5 жил болж байна. Дундаасаа 2 сайхан үртэй. Учир юу гэвэл нөхрийн олон удаагийн муу муухай үйлдлүүд нь бодогдоод одоо нөхрөө харахаар ямарч сэтгэл хөдлөлгүй болжээ. Зүгээр л салмаар санагдаад.
Надад хийсэн зүйлүүд нь үнэхээр гомдох цаашаа л юм хийсэн. Хуурсан зодсон худал хэлсэн гээд эр хүний хамгийн адгийн зан болгоныг надад гаргасан. Хичээнээ дахиж тэгэхгүй уучлаарай гэдэг үг амных нь уншлага. Тэгж хэлээд л удахгүй дахиад л давтана. Үр хүүхэддээ ийм амьдрал үзүүлмээргүй салмаар санагдаад байдаг боллоо.
Бид 3-т халамж муу муу. Нэг удаа хийж өгсөн юм аа байнга хийж өгдөг юм шиг л би тэгдэг л биз дээ тэгээл биз дээ гээл өөрийгөө их өмөөрнө. 2 ойрхон төрсөн нялх биетэй би одоо бүр ядарч туйлдаж байна. Их л олон юм бий. Бусдыг нь тэвчээд байж болох ч худалч, хуурмаг архинд дуртай агсам занг нь үнэхээр тэвчиж амьдарч чадахгүй нь ээ. Би өөрчлөгдөнө өө л гэдгийн… Яах ёстой юм бол?
2 Comments
Haha uurchlugdluu yu, eregtei hvn emegtei hvniig hezee ch uurchlugduhgvi gej boddog, harin emegtei hvn eregtei hvniig uurchlugdunu gej boddood hamt baigaad bdag. Unendee Ali Ali ni Hudal ym. etsest ni emegtei hvn uurchlugduj huruud, uurchlugduhgvi eregteigee haydag. TER NI CH ZUV!
Өөрчлөгдөхгүй шүү, худлаа гар бн. Тусдаа амьдарсан нь дээр. Амьдын там бн даа.