Сайн дураараа үлдэхийг хүсээгүй хүмүүсийг хайрлах гэж бүү улайр. Байдгаараа хичээгээд байхад явахыг хүсээд байвал, явуул, тэгээд тайвшир.
Яг одоо өвдөлтийг аймаар мэдэрч байгаа ч гэсэн амьдрал хэзээ ч чиний түүхийн жинхэнэ хэсгийг чиний хажуунаас авч оддоггүй. Зарим хүмүүс зүгээр л явах ёстой. Яагаад гэвэл тэдний аялал чиний алхаатай нийцэхгүй.
Зарим хүмүүс бидний амьдралд улирлын чанартай ирдэг. Тодорхой хугацаанд л тэд үлдэнэ. Ихэнх тохиолдолд тэд ямар нэгэн зүйлийг бидэнд заагаад эсвэл бидний сэтгэл хөдлөлд болон цааш аялахад хэрэгтэй дасгал болоод замхардаг. Тэд энд байх ёсгүй хүмүүс.
Цаг нь болохоор амьдрал ийм хүмүүсийг чамаас зайлуулдаг. Чамайг шийтгээд байгаа юм биш харин ч эсрэгээрээ чамтай хамт алхах хүмүүст зай гаргаж өгч байгаа юм. Анхандаа өвддөг ч тэд өөр хэн нэгний зорилгын дагуу өөр хоорондоо татагддаг хүч байдаг гэдэгт итгэ.
Нэг хаалга хаагдахад бүхэл бүтэн өөр нэг ертөнц нээгддэг гэдгийг бүү март