Нийт халдварт өвчний 25 хувийг бэлгийн замаар дамжих өвчлөл эзэлж байна

2023 онд улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10,245 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байгаа аж.

Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4,206 /41.1%/ тохиолдлыг тэмбүү, 3,579 /34.9%/ тохиолдлыг заг хүйтэн, 2,437 /23.8%/ тохиолдлыг трихомониаз тус тус эзэлж байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүү өвчлөл 154 тохиолдлоор өсжээ.

Хэрэв та эрсдэлтэй алхам хийсэн бол аймаг дүүргийн Эрүүл мэндийн төвд ажлын цагийн хуваарийн дагуу хандахыг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний төвөөс уриалав.

2 Comments

  1. Лор says:

    .

    • Burmaa says:

      Gaduur ovchin ih ym aa nadshig 40 hurch baigaa gants Bie emegtei hun hetsuu ymaa odoo bur 20 hurch baigaa tom huugee em hunii nudeer haraad bn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.