Үр хүүхэдгүй бол үнэхээр үхмээр санагдаж байна

Сайн байцгаана уу би үнэхээр сэтгэл санаа тавгүй ярилцах хүнгүй болоод бичиж байна аа. Нөхөртэйгөө 10 жил амьдарч байна энэ хугацаанд 3 хүүхэдтэй болсон, гэртээ л байдаг ээж, нөхрөө ирэхэд халуун хоол цайтай гэр орон цэвэрхэн сайн эхнэр байжээ.

Одоо би ажил хийдэг болж хамт олонтой болсон оройтож тарж ирдэг болсон, нөхөр уурладаг хэрүүл тасрахгүй. Анхаарал халамжгүй боллоо өөр хүнтэй болсон уу гэж байнгын хэрүүлтэй болж үнэндээ залхаж байна. Зүгээр л өмнөх шигээ гэртээ сууж хүүхдүүдээ харж байвал амар юм шиг санагдаж байна.

Өдөрт чат бичсэнгүй анхаарсангүй гэж уурлаж хэрүүл хийж эхлэнэ би яг юу буруу хийснээ ойлгохгүй байна. Заримдаа зүгээр үхчих юмсан гэж бодох юм. Нөхөр байнгын салая гэдэг болсон жоохон л маргаан гарвал салая явлаа гэдэг болсон. Би одоо бүх зүйлээс залхаж байна зүгээр л үр хүүхэдгүй бол үнэхээр үхмээр санагдаж байна. Би яах ёстой вэ?

4 Comments

  1. REAL MAN says:

    Psycho pizdaagaaas sal sal. Teneg nuhur bn.

  2. b says:

    хамт олонтойгоо таарж тохироод одоо бол гое л бгаа бх. гэхдээ эцсийн эцэсд гэр бүл үлдэнэ ш дэ энийг л бодох хэрэгтэй

  3. Unknown says:

    Manai ehner yag adilhan 10 jil bolood ajild orson. Er n eregtei hund bol amargui bdiin bna. Ehner ugluu garaad oroi irne, shunu oroi ajil hj eswel hamt olontoigoo garna.
    Buh ajil nuhriin nuruun der irdeg ym bna. Ger tseverlene, hool hiine, huuhed harna bs hajugaar n ajlaa hiine.
    Ehner ajlaas uur ym bodhoo baij, gants biye er shg l amidarch bnda. Tanai nuhur shg hardaj uurlahgui ch gsn ontsgui, oliggyil bna.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.