Дэлхий даяар судлаачид эмчилгээг нь хайж буй эмгэгүүдийн нэг бол альцхаймерын өвчин. Олон арван жилийн турш эрдэмтэд альцхаймерын эсрэг үр дүнтэй эм хайн судалгаа явуулсан ч бүтэлгүйтсээр ирсэн юм.
Тэгвэл хэний ч төсөөлж яваагүй эм тус өвчнийг тусах эрсдлийг бууруулж магадгүйг судалгаагаар илрүүлжээ. Эрдэмтэд Виагра болон түүнтэй төстэй эмийг мэргэжилтний заавраар уудаг байсан эрэгтэйчүүд уудаггүй эрэгтэйчүүдтэй харьцуулахад олон жилийн дараа альцхаймер тусах магадлал нь 18 хувиар буурсан үр дүн үзүүлсэн байна.
Бэлгийн сулралын эсрэг эмийг их уух тусам тус өвчнийг тусах магадлал буурсаар байжээ. Тухайлбал судалгааны явцад энэ төрлийн эмийг 21-ээс 50 удаа эмчийн жороор авч уусан эрэгтэйчүүдийн альцхаймер тусах эрсдэл 44 хувиар буурсан аж.
260 мянга гаруй эрэгтэй хүний өвчний түүхийг ашиглан явуулсан тус судалгаа ийм сонирхолтой хариу үзүүллээ. Гэхдээ тус эрдэм шинжилгээний ажлыг явуулсан эрдэмтэд Виагра болон түүнтэй төстэй эм нь альцхаймераас хамгаалдаг уу эсвэл тус өвчнийг тусах эрсдэл багатай хүмүүс зүгээр л ийм төрлийн эм илүү хэрэглэдэг үү гэдгийг тодорхойлж чадахгүй гэдгийг онцолсон байна.
Судалгааг ахалж бичсэн Лондоны Их Сургуулийн Коллежийн доктор Рут Брауэр “Бид тэдгээр эмүүд урьдчилан сэргийлж байгаа гэж хэлж чадахгүй ч ирээдүйд ямар судалгаа хийх хэрэгтэй гэдгээ мэдэж авлаа. Одоо бид эдгээр эмүүд эмэгтэйчүүдийг альцхаймер тусах эрсдэлд нөлөөлж байгаа эсэхийг судлах хэрэгтэй” хэмээжээ.
Эх сурвалж: The Guardian