“Gallup Poll”-ийн явуулсан санал асуулга гэрлэсний дараа амьдрал нь илүү аз жаргалтайгаар хардаг гэх үр дүнг үзүүлжээ. Тус санал асуулгыг удирдаж явуулсан Жонатан Ротуэль “Санал асуулгаас авсан өгөгдөлд яаж ч дүн шинжилгээ хийсэн гэр бүлтэй байх нь хүмүүс амьдралаа хэрхэн үнэлж байгаад нь нэлээд том, мэдэгдэхүйц давуу өөрчлөлт үүсгэж байгаа нь харагдана” гэж хэлсэн байна.
2009-өөс 2023 оны хооронд АНУ-ын 2.5 сая гаруй насанд хүрэгчдийг одоогийн амьдралаа 0-ээс 10-ын хооронд үнэлүүлжээ. Үүний дараа судлаачид тэдгээр хүмүүсээс таван жилийн дараа аз жаргалын түвшин нь ямар байх болно гэж таамаглаж байгааг нь мөн 0-ээс 10-ын хооронд үнэлүүлсэн аж.
Сайн сайхан амьдарч байгаа хүн гэдэг тодорхойлолтод багтахын тулд одоогийн амьдралаа долоо болон түүнээс дээш, ирээдүйгээ найм ба түүнээс дээш үнэлэх ёстой гэсэн шалгуурыг эрдэмтэд тавьжээ.
Ийм шалгуур тавьж дүн шинжилгээ хийхэд гэрлэсэн хүмүүс гэрлээгүй хүмүүстэй харьцуулахад аз жаргалын түвшнээ жилээсээ хамаарч 12-өөс 24 хувиар илүү үнэлсэн байна. Оролцогчдын нас хүйс, үндэс угсаа, боловсрол гэх мэт хүчин зүйлсийг хамааруулж үзэхэд хүртэл ялгаа байсан аж.
Тус санал асуулгын дүн шинжилгээг хянаж, засварласан Виржиниагийн их сургуулийн социологийн профессор Брэдфорд Вилкокс “Үндэс угсаа, нас, хүйс,боловсрол зэрэг нь чухал. Гэхдээ аль болох сайхан амьдаръя гэвэл гэрлэлт нь эдгээрээс илүү чухал байна” гэжээ.
Эх сурвалж: CNN
1 Comment
Гэрлэлт тухай бодол :
1. Гэрлэлт хүнийг илүү хариуцлагатай болгодог. Өөрөөсөө илүү өөр хүнийг боддог болох ба түүний болоод өөрийн үр хүүхдийн төлөө эр хүний шийдвэр гаргалтууд маш нухацтай болж хөнгөн хуумгай байдал алга болно. Одоогын хийж байгаа ажил чинь таны гэр бүлийн амьдралыг тэтгэж чадахгүй бол та илүү өндөр карьерийн төлөө улам илүү хичээх болох ба таны амжилтын түлхүүр бол гэр бүл байх болно. Мөн ажлын байр олгогч нар гэр бүл нь тогтвортой хүмүүсийг албан тушаалд томилох дуртай байх ба илүү тогтвортой хүнд итгэж, илүү хөрөнгө оруулалт хийж, илүү сургалтанд хамруулж, хариуцлагатай төслүүдийг танд даатгах болно.
2. Гэрлэлт хүнийг илүү зөөлөн болгоно. Хайрлах, хайрлагдах мэдрэмж бол хүний мэдрэмжийн дээд хэлбэр бөгөөд хайрласан хүний сэтгэл уян зөөлөн болж, хайрлагдсан хүний сэтгэл ханамж өндөр болдог ба өдөр болгон гайхамшигийг бид нарт мэдрүүлэх болно. Гэрлэлтээс гарсан үр бол үр хүүхэд бөгөөд хэн нэгний ертөнц дээрхи анхны хайрласан хүн нь чи болж түүний алхаж гишгэх, түүнийг ирээдүйг гэрэлтүүлэх нь таниас хамаарах учраас өөрөөсөө илүү бусдыг хайрлаж энэрдэг болно. Таны хүүхдийн орчинд бусад хүмүүсээс хамаарах учир та үйлийн үрийг боддог болж өгсөн хүн авдаг гэдгийг ойлгож бусдыг илүү бодож хайрлах болно.
3. Гэрлэлт хүнийг хүмүүжүүлнэ. Ойворгон залуу насны гал цогоор иртэй хутга шиг тал тал тийшээ үсчин явах залуу насанд гэрлэлт бий болсоноор өөрөө өөртөө шаардлага тавих байдал сайжирч, өөрийгөө хүмүүжүүлэхэд та илүү анхаарах болно.
Эцэст нь эр хүн, эцэг хүн, айл гэрийн тулгуур багана болох хань нөхөр байх нь эр хүний хамгийн нандин үүрэг бөгөөд байгалиасаа бид нар үр удмаа үлдээхийн төлөө амьдарч, нийгмээсээ бид нар гэр бүлийн тогтвортой байдлыг эрхэмлэх болдог. Эцсийн эцэст улс гүрний үндэс, нийгэмд бий болгох хамгийн том үнэ цэн бол гэр бүлийн хүмүүжил бөгөөд таны эцэг хүний үүрэг энэ бүхний ноён нурууг тодорхойлох болно.
3. Гэрлэлт
Гэрлэлт хүнийг илүү санхүүгийн сахилга батад сургадаг ба өөрийн орлого илүү бодитой болгох тал дээр нөлөөлөл үзүүлдэг.