Эхний жирэмслэлт дээрээ завтай байсан учраас их секс хийдэг байсан. Дотуур хувцас өмсөөд сюрприз их барьдаг байсан. Аман секс их хийж өгнө. Эхний 6 сар их сэрэлтэй байсан болохоор долоо хоногт хоёр удаа хийдэг байсан. Зарим эрсдэл ихтэй эхчүүдэд секс битгий хий гэж хэлдэг юм шиг байна лээ. Надад тэгж хэлээгүй ээ.
Харин сүүлийн 3 сард бол сардаа нэг л хийсэн. Ядраад бас цаанаасаа хүсэхээ больчихдог юм шиг байна лээ. Төрөх хугацаа ойртоод ирэхээр цагаан юм их гараад, үтрээ хуурайшаад, гадна тал нь харлаад муухай болчихдог болохоор хийхээр муухай санагдаад. Гэхдээ эрэгтэй хүмүүсийн хувьд дотор хүссэнээрээ тавьж болдог болохоор эхэндээ гоё байдаг юм шиг санагдсан. Секс хийхгүй байсан болохоор “emotionally” илүү “connected” болсон юм шиг санагдсан. Өөрөө бол мэдээж доошоогоо ойртуулахгүй.
Байрлалын хувьд дээшээ харахаар гэдэс тулаад дээр нь гарахаар эвгүй оргиод байсан болохоор дандаа “spoon”-ддэг байсан. Дээр нь гарахаар хүүхэд рүү хийгээд байгаа юм шиг эвгүй санагдаад байдаг байсан. Төрсний дараа 3 сар хийгээгүй. Оёдол тавиулаад оёдлоо угаалгасан болохоор доошоо юу ч ойртсон айгаад байдаг болчихсон байсан. Гар хүрсэн ч эвгүй оргиод л. Гэхдээ төрсний дараа 3 сарын дараа хийхэд аймаар бариу, анх удаа хийж байгаа мэт санагдсан нь сонин байсан. Би аягүй суначихсан байх гэж бодоод өөртөө итгэлгүй байсан юм. Харин буцаж тавих гэж нилээн удсан л даа. Хүүхэд 8 сартай болсны дараа буцаад тавьж эхэлсэн.
Хоёрдох жирэмслэлт дээр сексийн амьдрал өөр байсан. 2 настай хүүхэдтэй байсан болохоор илүү ядарсан. Тийм болохоор амрахыг их бодоод анхнаасаа сард 1 л хийдэг байсан. Сэрэл бүр байхгүй болчихсон. Янз бүрийн юм үзсэн ч сэрэл хөдлөхгүй байсан. Порно үзсэн. Sex toys бас үзсэн. Манай нөхөр бас их ядраад хоёрдох дээрээ хурдан тавьдаг болчихсон байсан. Аман секс хийхээс илүү их handjob хийж өгдөг байсан. Манай нөхөр их порно үздэг байсан юм шиг байна лээ.
1 Comment
Тэгээд ямаар байгаан яалгамаар байна