Бидэнд харах, сонсох, хүрэх, үнэрлэх, амтлах гэсэн таван мэдрэхүй байдаг. Эдгээр мэдрэхүйгээрээ дамжуулан гадаа салхитай, дулаахан эсвэл бороо орж буйг харж, идэж буй зайрмагны орцод орсон гүзээлзгэнэ болон цөцгийн амтыг амталж, эцэг, эхийнхээ ярьж буй зүйлийг сонсож, өөрийн тэжээвэр амьтнаа илж гэх мэтчилэн олон төрлийн сайхан, аль эсвэл таагүй мэдрэмжүүдийг авч байдаг.
Мэдрэхгүйн эрхтнүүд болох нүд, чих, арьс, хамар, амныхаа тусламжтайгаа авч буй сайхан мэдрэмжүүдийг бид таашаал гэж нэрлэдэг.
Хүмүүс сайхан уран зургийг харах, хөгжим сонсох, амттай хоол идэх зэргээс таашаал авахаас гадна өөрөөсөө гадна хэн нэгнийг хайрлаж, тэр хүнээс таашаал авахаар төрсөн байдаг.
Жишээлбэл, сэтгэл татагдсан хэн нэгнийг үнсэх, илэх, тэврэх, бэлгийн харилцаанд орох зэргээр хүн таашаал авдаг. Энэ нь бидэнд байгалиас заяасан хэвийн зүйл юм. Гэхдээ хүн бүрийн таашаал авах арга зам өөр байх боломжтой. Зарим хүмүүс үнсэхэд дуртай байхад зарим нэг хүмүүст энэ нь таалагдахгүй байх нь ч бий.
Гэхдээ хэн нэгэн чамайг хүсээгүй үед үнсэх, тэврэх, чамд хүрэх, хүчээр бэлгийн харилцаанд орохыг шаардах зэрэг нь хэвийн зүйл биш бөгөөд чи татгалзах, дургүйцэх, энэ талаар асран хамгаалагчдадаа хэлж тусламж авах эрхтэй.