Бэлгийн харилцаа ба эрүүл мэнд

Дэлхий даяар өдөрт нэг сая хүн БЗДХӨ-өөр өвддөг. Үтрээ, шулуун гэдэс, аман секс хийх үед 30 гаруй төрлийн бактери, вирус, шимэгч хорхой дамждаг нь тогтоогдсон. Зарим бэлгийн замын халдварт өвчин нь жирэмслэлт, төрөлт, хөхүүл үед эхээс хүүхдэд дамжих боломжтой. Иймд бэлгийн харилцаанд орох нь өөрийн чинь эрүүл мэндтэй маш нарийн холбоотой зүйл учир бид өөрийн бэлгийн ариун цэврийг хангахаас гадна бэлгийн хамтрагчдаа шаардлага тавих хэрэгтэй.

Бэлэг эрхтэн томруулагч ВАКУУМ

Тэгвэл хэрхэн бэлгийн ариун цэврийг сахих вэ?

Нэгдүгээрт. Бэлэг эрхтний ариун цэврийг сахих нь

Хөвгүүд:

  • Хөнгөнөөр бие засахын өмнө болон дараа гараа угаах
  • Бэлгийн харилцаанд орсны дараа болон өмнө бэлэг эрхтэнээ бүлээн усаар угаах
  • Дотуур хувцасаа өдөр бүр солих
  • Бэлэг эрхтнийг аль болох цэвэр, хуурай байлгах
  • Шээсийг бүрэн гадагшлуулж, бие зассаны дараа үлдэгдлийг усаар угаах эсвэл цаасаар арчих
  • Хүнд болон хөнгөнөөр бие зассаны дараа хошного болон бэлэг эрхтнээ аль болох угааж хэвших

Охид:

  • Хүндээр бие зассаны дараа хошногоо угаах
  • Өдөр бүр дотуур хувцасаа солих
  • Бэлэг эрхтнээ савангаар угаах нь ашигтай бактерийг устгадаг тул зөвхөн бүлээн усаар угаах хэрэгтэй.
  • Бэлгийн харилцаанд орохын өмнө болон дараа бэлэг эрхтнээ угаах
  • Зургаан сар тутамд мазокийн шинжилгэ өгөх
  • Сарын тэмдгийн үед ариун цэврийн хэрэгслийг ойр ойрхон солих

Хоёрдугаарт

  • Бэлгийн замаар дамжих халдварт өвчний шинжилгээг тогтмол өгөх
  • Бэлгийн шинэ хамтрагчтай болсон тохиолдолд шинжилгээ өгөх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.