Өдөр болгон хийх секс нь таны бал сарыг эргүүлэн авчирч, дархлааг сайжруулдаг байна.
Секс бол эхлээд үнэнхүү амттай, салахын аргагүй сайхан мэдрэхүй байдаг бол яваандаа энэ нь сулардаг билээ. Зарим туршлагатай хосууд гал халуун сексээс илүү тайван чимээгүй орчинд хамт хэвтэх, унтах сонирхолтой байх тохиолдол ч цөөнгүй.
Сексийн дур хүсэл буурах олон янзын шалтгаан байх ба энэ асуудал ямар их тархсаныг статистикаас харж болно. Жишээ нь АНУ-д гэр бүлийн хосуудын 15-20% нь жилд 10 болон түүнээс цөөн удаа секс хийх ба ийм амьдралын хэв маяг нь биеийн болон сэтгэл зүйн элдэв бэрхшээл дагуулах нөхцөл болж болзошгүй.
Харин ямар ч ядрал, харилцааны хөндий байдлаас үл хамааран өдөр болгон, яг л бал сар маань дөнгөж эхэлж байгаа мэт байдлаар өдөр болгон секс хийвэл яах бол?
Үүнийг шалгаж үзсэн хүмүүс байдаг байна.
Секс туршилт
30 Day Sex Challenge (30 өдрийн турш өдөр болгон секс) нь АНУ болон Европод нилээд дэлгэрч байгаа зүйл бөгөөд интернетээр энэ туршилтын талаар олон тайлан бий.
Энэ туршилтад орсон 3 хос нь өдөр болгоны секс нь үнэхээр хүмүүсийн хоорондын харилцаанд сайнаар нөлөөлдөг, эрүүл мэндэд тустай эсэхийг шалгах зорилт тавьсан ба үр дүн нь харин өөр өөр гарсан байдаг.
Туршилтанд оролцогч нарт энэ 30 хоногийн марафон ихээхэн хүнд шалгалт байсан ба туршилт дууссаны дараа хэн нь ч үүнийг үргэлжлүүлэхийг хүсээгүй байна. Гэхдээ бүх л хосууд хоорондын харилцаа нь ихээхэн дотно, халуун дулаан болсон гэдгийг хүлээн зөвшөөрчээ.
Хамгийн дэлгэрэнгүй, анхаарал татсан “тайланг” Кристи Карпентер хэмээх америк бүсгүй хийсэн бөгөөд зөвхөн туршилтын үйл явцын тухай төдийгүй түүнийг задлан шинжилж үзсэн байна. Зарим нэг гаргалгаа нь таны сонирхлыг татах бизээ.
Туршилт эхлүүлэх шалтгаанууд
Америкийн пастор Пол Виртын бичсэн “30 өдрийн турш хийх секс: ойр дотно байхын нууц ертөнцөөр аялсан нь” хэмээх АНУ-ын гэр бүлийн салалтын талаарх шалтгааны тухай номыг Кристи уншаад энэ туршилтыг хийхээр сэтгэл шулуудсан байна.
Бат бэх хос байхын тулд зөвхөн сэтгэл зүйн хувьд ойрхон байх төдийгүй биеэрээ ч “ойрхон” байх шаардлагатай гэж Вирт үзсэн байдаг.
Энэ ном Кристид маш их юм бодогдуулсан ба энэ үед тэрээр нэгэн залуутай харьцаанд ордог болоод 4 жил хагас болж байсан ба харилцаа нь нилээд хөндийрч эхэлж байсан үе байж. Кристи болон түүний найз залуу М нь бусдын адил сард нэг л удаа секс хийдэг байсан ба энэ байдлаа сайжруулах гэсэн хамтын оролдлого нь сексийн тоог долоо хоногт 1 болгосон байна.
Салж сарнисан хосын тоог нэмэхгүйгээр шийдсэн Кристи 30 хоногийн туршилтыг хийхээр шийдэж ямар үр дүн гарахыг харахаар болж туршилт эхлүүлэх гэсэн боловч яг эхлэх өдөр нь Кристи мухар олгойноос болж эмнэлэгт хэвтжээ. Мэс заслын дараах эмчилгээ 3 долоо хоногийн турш үргэлжилсэн ба зөвхөн энэ хугацааны дараа эмч нар “одоо болно” гэж хэлэн, Кристи М хоёр ч нэгэн хөнжил дор оржээ.
Хэдийгээр туршилт маань хамгийн энгийн нөхцөлд эхлэх ёстой байсан ч 3 долоо хоног дэглэм барьсан хоёр туршилт эхлүүлсэн нь туршилтын хөтөлбөрийг зөрчиж буй хэрэг учир Кристи энэ “хуурамч эхлэлийг” орхин дахин шинээр туршилт эхлүүлэх болсон байна. Гэхдээ энэ тухайгаа М-д хэлэхгүй байхаар шийдсэн гэнэ.
Эхний долоо хоног: өөрийн биеийг төгс биш гэдгийг мэдрэх мэдрэмж
М ямар нэг сонин юм болоод байгааг зөвхөн 4 дэх өдөр л мэдсэн ба өмнөх өдрүүдэд хийсэн секс нь хэвийн, номоороо явж байгаа мэт санагдсан байна. Харин Кристигийн хувьд түүний гадаад дүр төрх санааг нь зовоож байсан ба орон дотор байхдаа мухар олгойн мэс заслаас үлдсэн шархаа харагдуулахгүйн тулд гараараа хааж байсан ба М-ийг энэ сорвиноос болж хөндийрч магадгүй гэж айж байсан гэдэг. Гэтэл М үүнийг огтхон ч анзаараагүй байна.
Энэ нь юунд хүргэв?
Чухам энэ үед Кристи өөртөө нэгэн чухал нээлт хийсэн (судалгаагаар батлагдсан) нь олон эмэгтэйчүүд өөрийн харагдах байдлаас шалтгаалан сексээс өөрийн мэдэлгүй татгалзаж байдаг гэх зүйл байв. Тэдэнд өөрийнх нь бие тарган, пропорцгүй, сайхан биш… санагдах боловч харин эрчүүд энэ “пропорцгүй, тарган…” биеийг анзаардаггүй, огт өөр зүйлд хамаг анхаарал нь чиглэсэн байдаг байна.
Энэ юу гэсэн үг вэ?
Секс гэдэг бол та өөрийгөө ямар байдаг тэр л байдлаар авч явах хамгийн боломжит үе бөгөөд ичиж зовох бүх л зүйлээ мартаж чадвал та илүү сэтгэл ханамж авч, өөрийгөө ч арай өндрөөр үнэлэх болно.
2 дахь долоо хоног: шинэ зүйл
7 хоног, өдөр болгон хийсэн сексийн дараа хосууд уйдах шинжтэй болсон ба зарим нэг нь завсарлага авмаар байсан гэдэг. Гэхдээ туршилтаа эцэст нь хүргэх зорилготой Кристи зарим нэг шинэ зүйл секстээ нэмж туршилтаа үргэлжлүүлсэн байна.
Энэ нь юунд хүргэв?
Хосууд сексийг зөвхөн орон дотор хийхээ больж гал тогооны ширээ, диван, үүдний хивсэнцэр гээд хаа тааралдсан газраа хийдэг болжээ.
Энэ нь юу гэсэн үг вэ?
Шинэ зүйл нь сексийн дур сонирхолд сайнаар нөлөөлдөг бөгөөд тархи бол сексийн хамгийн чухал эрхтэн учир түүнийг үе үе сэргээж байх хэрэгтэй юм. Ингэвэл яаж байна? Ингээд нэг үзье? Арай өөрөөр нэг оролдъё? Хэрвээ хүний сониуч занг зөнд нь орхивол секс марафон цаашдаа үргэлжилсээр байх болно.
3 дахь долоо хоног: хайр дурлалаа шинээр нээсэн нь
Кристи өөрийгөө арай өөр болж байгаагаа эхэлж анзаарсан ба тэрээр М-ийг аль болохоор удаан, тайван амраг гэж санаа тавин сэрүүлгээ дахин дахин хойшлуулж тавьдаг болсноо мэдэрсэн байна. Туршилтын эхний үеийн гал халуун байдал багассан ч нөгөө хүнээ халамжлах, хайрлах нь нэмэгджээ.
Энэ нь юунд хүргэв?
М нь Кристигийн түүнд хандах харьцааны өөрчлөлтийг мөн л давтаж эхэлсэн байна. “Надад секс биш харин орон дотроо цугтаа байх нь л сайхан байдаг” гэсэн үгээр энэ нь илрэх ба Кристи яг л ийм мэдрэхүйг бал сарынхаа үеэр мэдэрч байсан билээ. Өнгөрсөн мартсан тэр үе эргэн ирэх мэт болж Кристи М хоёр дахин дахин секс хийсээр.
Энэ юу гэсэн үг вэ?
Судалгаагаар эмэгтэйчүүдийн 15% нь л секс хийх физиологийн хүсэлтэй байдаг бол гуравны нэгд нь ямар нэг дур хүсэл өдөөх нөхцөл шаардагддаг байна. Энэ нөхцөл нь хосын зөөлөн, дулаан, хайр халамж зэрэг болно. “Би тэр гуравны нэгд багтах хүн бололтой” гэж Кристи онцолжээ.
4 дэх долоо хоног: секс бол харилцааны сэхээн амьдруулагч
Марафон маань дуусах дөхөж байгаа болохоор хосууд сексдээ улам бүр анхаарал тавих болсон ба янз бүрийн туршилт, бүр порно үзэх зэрэг хүртэл зүйл хийх болж. Нэгэн удаа найз нөхөд рүүгээ очих гэж явах замдаа машиндаа секс хийсэн байдаг.
Энэ нь юунд хүргэв?
30 хоногийн туршилтын явцад аль аль нь маш их ядарсан байсан ба туршилтын дараах эхний шөнө аль аль нь секс хийх ямар ч хүсэлгүй байсан байна. Гэхдээ цугтаа тэврэлдэн хэвтсэн гэдэг. “Бид маш их ядарсан учир ядаж нэг долоо хоног завсарлага авах нь ойлгомжтой гэж бодож байсан боловч хоёрхон хоногийн дараа дахин секс хийсэн билээ” гэж Кристи бичсэн билээ.
Энэ юу гэсэн үг вэ?
Өдөр болгоны секс нь хосуудын сэтгэлзүйн харьцааг сайжруулах боломжтой бөгөөд харьцаагаа сайжруулахын тулд иймэрхүү секс-сэхээн амьдруулах үйл явдал хэрэгтэй. Кристи чухам ингэж үзэж байна.
Бие организмд сайнаар нөлөөлөх нь
Дээр дурдсан бүх л зүйл өдөр болгоны сексээс авах бүх бонус биш бөгөөд шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаагаар секс нь :
Энэ бүхнээс харахад секс бол зөвхөн сэтгэлийн төдийгүй биеийн эм юм. Эмийг зөв хэрэглэх нь таны амьдралын олон янзын бэрхшээлийг шийдэх билээ.
4 Comments
novsh yumaa. yamar yumnuud ni ingeed huslee aldaad bdag yum bol, hamtragchiin yum ni ireegui l bol bi udur bur hiideg. odoo 42-toi eregtei. ene heviin uu eshul bi dur ihtei hun uu
Aav maani 42 toi odor bolgon hiidiishdee
minii ohin chamd hamaagui za
Aavtaigaa odor bur shaaltsdag ehner ni ym shig baidag Sadar ohiduud hair shuu