Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Лох Сиен Чид холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баян-Очир, Г.Бадамханд нарын гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Лох Сиен Чи нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1 “Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан…”, тус хуулийн 13.11 дүгээр зүйлийн 2.1 “Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж задруулсан…” гэмт хэрэгт холбогдсон юм.
Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын шатны журмаар гомдол, эсэргүүцэл гаргах зүйл заалтад тусгасан:
Лох Сеин Чи гэгч нь 130 гаруй эмэгтэйтэй цахимаар харилцаж, заримыг нь хил давуулсан гэх хэрэгт холбогдсон. Түүнд анхан шатны шүүх 5.4 сая төгрөгөөр торгох ял оноогоод байсан.
Г.САНСАРМАА
Eguur.mn