Би экстэйгээ эргээд уулздаг болсоон. Бид хоёр 10-аад жилийн өмнө уулздаг байсан юм. 3 сар л болсон байх. Миний араар тавиад тэгээд салцгаасан. Өөрөө болхоор би буруугүй тэр залуу бараг хүчиндсэн ухааны юм яриад байдаг юм. Гэхдээ яг л буудалд хамт хоносон байж хүчиндүүлж харагдаач. Өөрөө дуртай болохоороо явж орсон нь тодорхой.
Тэр үнэхээр хөнгөн явдалтай хүүхэн байсан. Би анх танилцахдаа найз залуугаас нь салгаж байсан гээд бод л доо. Найз залуугаасаа удахгүй салах гэж байгаа нэрийн дор надтай шадивлан явж байж билээ. Гэтэл найз залуутайгаа онцын зүйл болоогүй байсан байдаг. Тэгээд надтай тэр шөнө өнгөрүүлснээс хойш удалгүй найз залуугаасаа салаад надтай явсан. Харамсалтай нь хэдэн сарын дараа өөр залуутай хоноод.
Би тэр үед нь Солонгос явсан байсан юм л даа. Тэгээд итгэж байсан хүн маань ёстой хөгийн баригдсан. Нэг орой найз охидуудаараа гарцгаана гэдэг юм. Би ч юу бодохов тэг тэг л гэсэн. Тэр орой нь 8 цагийн үед залгаад Үүрээ Жавхаа 2-той сууж байна гэдэг юм. Би ч аанхаан тэгээд гоё суугаарай гэж хэлээд өнгөрсөн. Тэгээд шөнөжингөө таг шүү. Маргааш өдөр нь 12-н үед холбогдоод. Тэгсэн чинь тасарчихаж Үүрээгийнд хоноод сая ирж байна гэсэн. Би ч итгээд юм хэлээгүй л дээ. Тэгээд би монгол буцваа. Очоод сайхан өдөр шөнөгүй сексддэг боллоо. Тэгэж явж байгаад Үүрээтэй нь нэг өдөр уулзаж танилцлаа. Тэгсэн чинь тэр Үүрээ нь манай нэг танилтай явалддаг юм байна. 10 жилийн параллел ангийн залуу байж таарсан. Бид 4 танилцаад ууж идсэн.
Тэгсэн чинь нөгөө залуу бид хоёр гараад гадаа тамхилж байсан чинь надад хэлдэг юм. Хөгшөөн чи энэ хүүхэнтэй хир удаж байгаан. Мань чамд л гэж хэлэхэд дэмий хүүхэн шүү гэдэг юм. Би бүр гайхаад яасан гээд асуусан чинь. Дээр би нэг найзтайгаа энэ 3-тай уулзсан юм. Тэгээд манай найз наад хүүхнийг чинь шөнө дагуулаад явсан гэдэг юм даа. Тэгээд болоогүй наад 2 чинь буудал орсон гэсэн. Би тэрнийг нь сонсоод ёстой аймаар зэвүү хүрсэн. Нэг явуулын залуутай шөнө хамт хоносон байж таардаг юм даа.
Тэр орой тэгсгээд харьцгаалаа. Би маргааш өглөө нь босоод шууд хэрүүл. Тэгээд уйлж бариад тэрүүгээр нэг юм болсон. Бүр яах аргагүй болсон л доо. Тэгээд тэр залуу намайг унтаад яв гээд буудалд оруулсан. Би бүр аймаар ядраад тэгээд унтаж байсан чинь тэр залуу чичирсэн гээд. Гэвч хэн тийм тэнэг юманд итгэх билээ дээ. Тэгээд л сайхан үерхэл минь дууссан даа…
1 Comment
Энэ жомбогонууд нээрээ яг нэг хэлдэг үгтэй юм аа.
Тасраад, унтчижээ, утас унтарсан, ээжийн утас битгийн мсж бичээрэй, чи буруугаар бодоод байна, над руу чичирсэн, намайг хүчилсэн