10 жилийнхэн

Би гадаадад сурч байгаад тэндээ ажилд орсон юм л даа. Тэгээд эх орондоо 1 жилийн өмнөөс амьдарч байгаа. Би өөрийгөө гоё анги хамт олон дамжиж ирсэн азтай хүн гэж боддог байлаа. Манай 10 жилийнхэн их дажгүй коллективтай анги шиг санагддаг байсан. Их сургууль ажлын хамт олон гээд л өөлөх юм алга даа.

Гэхдээ том эндүүрч явсан бололтой, ирснээсээ хойш ангийнхантай уулзахгүй байж байгаад сая 5 сард уулзсан юм л даа. Бид нар салхинд гарцгаасан. Тэгээд анги хамт олноороо байсан болохоор мэдээж архи дарс уулгүй л яахав. Гэтэл миний бага байхад мэддэг байсан хүмүүс бүгд ер нь их муухай хувирчээ. Эсвэл угаасаа л тийм байсан байж магад. Нэг нэгнийгээ аймаар доромжилно, оролдоно. 1 хоноход би лав хангалттай шоконд ороод ирсэн.

Нэг мөнгөтэй залуу байдаг юм. Нилээн баян айлын хүү байсан. Тэр ёстой аягүй муухай сагсуу болсон байсан. Шууд охидууд руу салаавч энэ тэр гаргаад л. Тэгээд зөвхөн тэнд ганцаараа байгаа юм шиг муухай муухай юм яриад л. Тэгээд бүр сонин юм нь юу гээч. Нөгөө охидууд нь өөдөөс нь юу ч хэлж чадахгүй юм. Нэг охин бүр муухай доромжлуулчихсан байж дараа нь нэг харсан чинь хажууд нь оччихсон нуруугаар нь тэвэрчихсэн сууж байдаг юм. Би ёстой гайхсан.

Монголд байдаг хүмүүс ийм муухай тэнэг болчихдог юм уу эсвэл юу байсан бэ? Тэгээд болоогүй ээ. Тамхилья гээд л үе үе гадаа гарцгаагаад байсан юм. Би бүүр байж байж байгаад бие засах гээд гарсан байхгүй юу. Тэгээд утсаар ярингаа жоохон цаашаа алхсан юм. Гэтэл манай ангийн 2 тэнд секс хийж байх юм. Ээ бурхан минь энэ чинь одоо юу вэ. Хэзээдээ ийм юм болчихвоо гэж бодсон. Надад ёстой аягүй муухай санагдсан. Хурдан харимаар байдаг даанч шөнө болчихсон. Тэгээд яах аргагүй тэндээ хоноглосон л доо.

Тэгээд буцаад орсон чинь дуу дуулалдчихсан сууж байна. Уул нь бид нар чинь залуу хүмүүс гэтэл нээх нутаг усны дуунууд дуулаад л нэг өвөө эмээ нар байдаг даа яг тийм. Тэгсэн чинь нөгөө сагсуу залуу нөгөө мангар хүүхнийг хажуудаа тэврээд сууж байснаа хамт гараад өгсөн. Заза миний мэдэхийн 2 хос тэндээс гарсан байх. Ёстой нэг үзээгүй муухай юм аа үзэж муухай яриа хөөрөө сонссон доо. Тэгээд хамгийн сонин нь тэр муухай уур амьсгал нь тэд нарт таалагдаад байх шиг байсан эр эмгүй.

Тэгээд хамгийн сүүлд юу болсон гээч. Нэг онгироо залуу байдаг байсан. Тэр нэг залуутай цохилцож бид нар салгаж дуусах шив дээ. Салгаад өрөө өрөөнд нь оруулаад байж байсан чинь эвлэрцгээнэ гээд гарах юм. Тэгээд чиний буруу миний буруу гээл нээх тэнэг тэнэг юм яриад л өндөрлөсөн дөө. 2 хос гарч нэг зодоон болсон доо. Би одоо ахиж хэзээ ч тэд нар дээр бол очилтгүй юм билээ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.