Mуу хүүхэн байж

Хараал идмэр гэж. Би сарын өмнө нэг тэнэг юм хийчихсэн юм аа. Тэнэгтэж байгаад найз охиныхоо найзтай унтчихсан юм. Гэхдээ би өөрөө эхэлж өдөж бариагүй л дээ. Тэр нэг ТВ-н студид ажил хийдэг хүүхэн байдаг. Уул нь гайгүй хүүхэн шиг санагддаг байсан биш байж.

Нэг газар найзтайгаа суугаад хоол идээд сууж байсан байхгүй юу тэгсэн чинь хүүе гээд дууддаг юм. Гайхаад харсан чинь нөгөөх чинь нэг найзтайгаа сууж байдаг юм. Өө сайн уу юу байна даа ажил төрөл сайн уу гээд л дууссан байхгүй юу. Тэгсэн чинь тэр найзтайгаа бас хамт хажуу ширээн дээр уугаад юм яриад байх юм аа. Манай найз ам нь халаад ирсэн чинь 2-уулаа нэг виски уучих уу гэж асуухаар нь за за тэгий гээд захиалаад авсан. Тэгээд жоохон сууж байсан чинь нөгөөх чинь өөрөө яриа өдөөд хүрээд ирлээ. Бид хоёр ч жоохон ам халчихсан шууд хажуудаа суулгаад авсан. Тэгээд жоохон юм ярьж байгаад 11-н үед харилдахаар болсон юм л даа. Би найз охиндоо баригдчихна гэж бодоод санаа зовоод нөгөөхтэй хэдэн үг солилций гээд дагуулаад явсан. Жоохон тамхи татаж байх даа битгий хэлээрэй цаадах чинь янз бүрийн юм бодчихно гэж гуйсан. Тэгсэн чинь овоо за за гэж байна.

Тэгээд бид 4 харих гээд гарсан. Манай найз гэр нь ойрхон байсан болохоор алхаад яваад өгсөн л дөө. Би харин нөгөө 2-г дөхүүлж өгөх хэрэг гарчихлаа. За за гээд л таксинд суугаад найзыг нь буулгачихлаа. Тэгээд нөгөөхийг хороолол руу дөхүүлж байсан чинь манайхаар ороод гарахгүй юм уу найз нь чамд нэг гаднаас авчихсан юм аа амсуулья гээд урьж байх юм. Би тэгээд яагаад ч юм юу ч бодолгүй зөвшөөрчихсөн. Гэрт нь орсон чинь шууд өөдөөс тэврээд үнсээд эхэлдгийн. Тэгээд найз охиныхоо найзтай нүгэл үйлдчихвээ хөөрхий.

Тэр оройноос хойш хэсэг таг байсан. Би бүр яах гэж тийм юм хийвээ гээд өөртөө үхтлээ харамссан. Тэгсэн чинь бичиж байна нөгөөх, найзад нь нэг тийм юм хэрэг болчихлоо тэдэн төгрөг байвал өгөөч гэж хуцдагийн. Би хэлсэн л дээ хоёулаа тэр явдлыг хэнд ч хэлэхгүй шүү найз нь энэ удаад чамд туслья за юу гээд хэлсэн мөнгөнөөс нь арай ихийг өгсөн. Тэгээд за за одоо ингээд мартья гэж бодож байсан чинь саяхан бас ахиад залгаад мөнгө асуух юм. Гэхдээ бүр нэг энэ өгөхөөс яахын гэсэн байртай, шууд л найздаа тэдэн цаас байвал илүүчлээч ийм хэрэг гарчихлаа. Тэгээд 2 дахиа асуухаар нь би эхлээд шууд татгалзсан л даа. Одоо боломжгүй ээ мөнгө муу байна гээд хэлсэн чинь маргааш нь ахиж над руу бичиж асуугаад жоохон уурлаж үг хаях янзтай шүү муу хүүхэн. Би маргааш нь зүгээр байлгахгүй болохоор нь ахиад тэр хэлсэн мөнгийг нь өгсөн. Гэхдээ одоо энэ хүнийг мэдэж авлаа. Ер нь над руу хэрэг гарвал холбогдоод байх гар байна лээ. Ёстой яах гэж тэр орой урхинд нь орчихвоо. Одоо ахиад над руу залгаад сая төгрөг энэ тэр хэрэг болчихлоо гэвэл юу гэнэ ээ нохой гэж…

10 Comments

  1. УЛААНГОМ says:

    Эхнэрийн найзтай, хадам эгч,хадам ээж, хадам аав, найзын авгай, оорийн ээж аавтай шаалцалаа барилаа гэсэн постууд бол худал хуурамч орчуулгууд юм аа. Оросын болон барууны сайтууд дээр ийм замбараагуй юм зондоо. Манайхан орчуулаад тавихаар мулгуу улсууд итгээд дуурайсан уйлдэл гаргаж байж болзошгуй. Ялангуяа ээж аав, хадам аав ээжтэйгээ шаалцана гэдэг бол том нугэл богоод энэ бол монгол хуний соел биш ээ. Энэ бол барууныхан бидэнд тулгаад байгаа ногоо глобалчлал гэдэг юмны суртал ухуулга. Аав ээж, ах дуутэйгээ шаалцсаны дараа та бол адгууснаас дор амьтан болно.

    • The same says:

      Ийм сурталд итгэж хууртагдаж бузар муу уйлдэл хийхгуй байхыг зовлое.Би одий хуртэл олон сайн эмэгтэй хунтэй амьдрал дээр уулзаж учирч явлаа. Эмэгтэй хун бур амьдралын толоо, сайн сайханы толоо явдаг юм шуу. Эмэгтэй хунийг эрэгтэй хун их эвддэг, бас амьдралын нохцол байдал их эвддэг, эмэгтэй хун их тэвчдэг. Тиймээс эмэгтэй хунийг сексийн обьект гэж харалгуй сайн сайхан талаас нь хайрлаж хундэлж яваарай. Бас ямар нэг байдлаар эмэгтэй хунтэй ёс зорчиж учирсан бол хэзээ ч ярьж болдоггуй юм шуу. Хуний итгэлийг алдсан, чиний буруу уйлдлийг суртчилсан том нугэл гэж очигдор уулзсан еврейн том раввин айлдав аа

  2. Барьцаалагдсан байна says:

    Найз охиныхоо найзад байрьцаалагдсан байшдээ.
    Ийм нөхцөл байдалд хэр удахаа чи л шийднэ. Зарим хүмүүс мөнгийн өгөөд гэрт нь очиж шаагаад бай ч гэх шиг. Яахав тэгмээр байвал тэгэхгүй юу. Гэрт нь очоод шаагаад бай. Хэр удаан тэгэхийн?

    Гол нь чи найз охиноосоо нуугаад удах тусам хэцүү болно. Удах тусам чамаас их мөнгө гарна. Удах тусам чиний найз охин та хоёрын харилцаа гүнзгийрнэ. Найз охины чинь харах өнцгөөс чиний мөнгө тайлбаргүй алга болоод л байна. Тур үед юу ч гэж тайлбарлахийн. Ер нь одоо ч юу гэж тайлбарлахийн. Сонин байдал. Гол санаа нь удах тусам хэцүүдэнэ. Эндээс хожоод байгаа нь тэр найз охины найз гэх шулам юм шиг хэрнээ тэр хүн бас найзынхаа найз бандийг урхиддаг муухайл байна.

    Ер нь найз охин, эхнэрийн эгч, дүү, найзтай битгий орооцолдож бай. Ийм нэг балиар юманд ордгийн байна. Бүр найз охин албаар чамайг шалгах гээд чамтай унтуулсан ч байж болох. Ер нь хүнтэй үехэж байгаам бол битгий өөр хүнтэй унт. Өөр хүнтэй унтмаар байгаа юм бол салчихаж бай. Хүн хуурах шиг муухай юм байхгүй.

    Сайн бодож хөдлөөрэй.

    Найз охиндоо хэлээд тайлбарлахаар найз охин чинь юу гэж хүлээж авахуу? Шууд сална гэх үү үгүй юу? Салахгүй хамт байсан ч гэсэн нэг л балиар байнгын хардсан харилцаатай болно.

    Хэлэхгүй нуугаад үлдлээ гэж бодоход наад шулам чинв хэдий хүртэл чамайг сааж амьдрах вэ? Сааж саачихаад найз охинд чинь хэлэхгүй гэж баталгаа гэж ер нь байх уу?

    Нэг хүн тэр шулмаар ам алдуулж бичлэг хийгээд хохирогч мэт харагдах гэсэн л байна. Тэгэж болох. Гэхдээ л жоохон кино шаахгаад байна шүү. Ам алдтал нь мөнгө өгч, уулзах юм уу? сонин л өнцөг. Гэхдээ ер нь бол хохирогч мөн шүү чи.

    Би бол шууд хэлээл сална. Чиний найз хогийн хүүхэн байна лээ шүү гэж анхааруулаал bye. Ийм асуудал болсон харилцааг аварна гэж үлгэр шүү.

  3. Батчулуун says:

    Hi надад фб хаягийг нь өгөөч би өөрийн болгочие. Чамаас холдуулаад өгөх үү. https://www.facebook.com/profile.php?id=61556686798272

  4. zay says:

    osohiin olonl tarchig osson pizda bhguyu

  5. Haha says:

    Xoxino shdee. Yah gj nz oxinoo araar n tavisiin durtai duh shangaa l hurtsen bn

  6. х says:

    найз охиндоо үнэнээр нь хэлсэн нь дээр, тэгээд сайн уучлал гуй, удах тусам дордоно

  7. Men says:

    Хавханд орждээ. Одоо найз охиноосоо салж байж мултрана даа наад махан хавхнаасаа.

  8. Gxgh says:

    Za neg arga haragadaj bna shuu, uneheer nz ohindoo hairtai bol ih mungu zarlagdah ni dee, ene namaig sogtoogood urhidsan, duu, bichleg hiisen gej nz ohindoo toilbarla, teruugeer namaig ungursun hugatsaand mashi ih daramtalsan geed dansnii huulga, msj iig ni vzvvlbel aral l deer hohirogch sonsogdoh bh

  9. Zochin says:

    Odo tgd mungiig n uguud l gert n ochood hariud n shaaltsaad baij dee zaluu min. Bur hamag uuraa gartal sadar balbaad ug. Barag naad huuhen chn yooyoo yamar aimar yum bee getel n

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.