Буруу хүнтэйгээ суужээ

Би 30 гарсан хүн. Эхнэртэйгээ суугаад 4 жил болж байна. Охин маань 5 настай. Яг хүүхэд энэ насан дээр ирэхэд л яг ямар хүнтэй суусан гэдгээ ухаарч байна даа. Би сүүлийн 1 жил үнэхээр их хэрүүл уруултай байгаа. Учир нь энэ хүнтэй юу ч таарч тохирохгүй байна. Ер нь цаашдаа яаж амьдрал өрнөхөөс маш их санаа зовж байгаа. Манай эхнэр ажил хийдэггүй дээр нь 2 ч сургуулиа хаясан. Тэгээд нэг байнга л хэл ам хийсэн ажилгүй хүн байгаа. Дээр нь хүүхэдтэйгээ огт харилцдаггүй, худлаа уйдахаараа л нэг хүүхдээ түр оролдсон болоод хаячихдаг. Ёстой хажуунаас нь харахаар хэцүү. Тэгээд маш их гарч орно. Ер нь айл гэр болсон гэдгээ одоо болтол ухаарахгүй яваа юм шиг байгаа юм.

Түрүү жил болтол байранд орьё гээд үхтэл яншсан. Түрүү жилээс нэг юм зээл бүтэж байранд орлоо л доо. За одоо үглэж янших нь багасах байлгүй гэсэн бүр улам нэмэгдээд байгаа. Өмнө нь хөлсний байранд байхад ерөөсөө гэр орон цэвэрлэдэггүй байсан юм л даа. Би ч тэгээд хүний байр болохоор тоодоггүй юм байлгүй одоо өөрсдийн байртай болсон гоё авч явах байх гэсэн үгүй шүү. Энэ том байрыг чинь цэвэрлэх гэж лай тэр хөлсний хүнээ олж ир гэж дандаа хуцна. Манай гэр тэгээд байнга л нэг хог шороондоо автсан байдаг болчиихсон. Гэрийн эзэгтэй харин гэртээ байхгүй тэнээд алга болчихно. Тэнэж тэнэж орж ирээд л нэг хүүхдүүдтэйгээ 10 минут үг сольсон болоол clubhouse-аар ангалзаад хэвтчихдэг. Тэнд хүүхдийнх нь цэцэрлэг дээр юу болсон яасан энд ямар ч хамаа байдаггүй. Тэгээд шөнө 1, 2 хүртэл чалчаад суучихна. Аягүй хэцүү хажууд нь өглөө ажилтай нөхөр хүүхэд байгаа эсэх ямар ч хамаагүй. Ангалзаал сууж байдаг. Ажил хийхгүй тийм байж миний олж ирж байгаа мөнгийг байнга бага байна гэж голно. Өөрөө хааяа нэг ажил гараад хэдэн төгрөг олж ирэхээрээ энэ муу гэрт минь юу ч оруулахгүй. Тэр найзуудтайгаа л шоудахдаа хэрэглэдэг голдуу.

Үнэхээр стресс хүрээд байдаг болчихлоо. Орой ажлаа тараад очно хоол унд юу ч байхгүй. Өөрөө ажилгүй хүн шүү дээ. Тэгээд заримдаа гэрт байхгүй. Хүүхдэд компютер асааж өгөөд өөрөө ойрхон гарчаад ирий гээд хэлээд явчихсан байдаг. Хөөрхий миний охин ганцаархнаа цомцойгоод суучихсан. Ээж удахгүй ирнэ гэсэн гээд л гэнэн юманд итгэчихсэн амьтан байж байдаг. Тэгээд нөгөө ойрхон явсан хүн чинь байхгүй ээ 11-12 гэж орж ирнэ. Бас л утсаар ангалзсан амьтан. Тэгээд намайг хоол ундтай байсан эсэх хүүхэд хоол ундтай байсан эсэх түй ч хамаагүй орж ирээл нөгөө өрөөнд утсаар яриад суучихна. Би одоо гэрт орж ирэх энэ мөчийг бүр үзэн яддаг болж ирж байна.

За удахгүй тарлаа гоё хоол хийчих гэхээр хариу бичихгүй тэгээд яг гэрийн хаалгаар ороод ирэхээр өглөө яг ямар байдалтай гарсан яг тэр хэвээрээ. Ор хөнжил хураагаагүй аяга таваг угаагаагүй нэг заваан хоол ундгүй. Тэгээд зурагт асаагаал хүүхдээ дуугай суулгачихсан өөрөө утсаа барьсан эсвэл гэрт байхгүй. Тэгэж байгаад л хааяа нэг утсаар ярьж байгаад уйддаг юм шиг байгаа юм. Яах аргагүй гэр орон цэвэрлэх хоол хийх хэрэгтэй болохоор аймаар балиар уурлаал хашгичаад л энийгээ цэвэрлэ ийм юм дутуу байна. Дэлгүүр явж ир гээл балиар чарлана. Бүхэл өдөржингөө юу ч хийхгүй ангалзаж байгаад яг орой 7-8 болохоор хөргөгчинд юу дутуу байсныг мэднэ. Хоол нтр хийхээрээ аягүй балиар ял үүрчихсэн хүн. Зүгээр ч хоол хийхгүй ёстой нохойн бантан болгож хаяна. Бөөн хог энд тэндгүй тариад л тэгээд хоолоо охин бид хоёрт өгөхөөрөө аймаар магтаал шаардаад суучихна. За тэгээд хоол хийсэн бол тэр хүн гавьяа байгуулжээ л гэж бод. Удалгүй утсаа бариад ангалзаад эхлэнэ миний хажууд байж нэг таних танихгүй юмнуудтай айгүй ангалзана. Би бүр доромжлуулж байгаагаа мэдрээд уурлахаар энэ угаасаа ингээд байгаа юм би яасан яагаачгүй гэж ам таглана.

Хадам ээжийг би сайн мэднэ л дээ. Гэрт нь урьд хамт амьдардаг байсан юм. Хадам бол ёстой ажилсаг мундаг хүн байдаг. Үүрээр босоод юм оёод суучихна. Тэгээд хүүхдүүдийн цай унд бэлдэнэ. Хичээлдээ явсан хойгуур нь хэсэг амарч байгаад дэлгүүр гарна. Тэгээд ирээд гэр орон цэвэрлээд л дараа нь хоол унд бэлддэг нэг ийм ажилтай хүн байдаг. Миний хэлэх гээд байгаа юм яагаад ийм ээжтэй хүн ийм муухай залхуу заваан ёс зүйгүй болсон юм бол гайхаад олохгүй юм. Эсвэл хадам ээж байнга өмнүүр нь орж хийгээд ийм зан сургасан байх. За тэгээд манайх гэдэг айл одоо оройн хоол гэдэг зүйл бараг устаж алга болж байна даа. Хоол ундны мөнгө хаашаа алга болдог юм бүү мэд. Өгөөд л байгаа. Бараг хоол байхгүй шахуу л болчихсон. Хөргөгч хоосон ёо нэг талх масло өндөгтэй баймаар байна гэхээр битгий хуц чиний хүссэн юмыг авах юм уу гэж өөдөөс cөрнө. Сүүлдээ би өөрөө хоолны мөнгө илүүчилж үлдээгээд тэрнээсээ оройн хоол авдаг болж байна даа. Тэгэхгүй бол миний хөөрхөн охин ерөөсөө чихэр жимс идэхгүй нэг өлөн л юм яваад байдаг. Охиноо харахаар л эхнэрт аймаар уур хүрдэг болчихлоо. Яаж төрсөн хүүхдээ ингэж өлөн авч явж чадаж байнаа.

Дээр манай охин нэг байрны найзындаа ороод оройн хоол идчихсэн юм. Найз нь орой дуудаад хамт юм үзий гэсэн болохоор гэрт нь орчихсон юм билээ. Тэгсэн чинь манай охин ороод өлссөн амьтан нөгөө өгсөн хоолыг нь бүгдийг нь аймаар хурдан идсэн байсан. Тэгээд гэрт хоол байхгүй гээд гэнэн цайлган амьтан үнэнээ хэлчихсэн чинь нөгөө найзынх нь ээж манай охинд хэлсэн байсан. Миний дүү өлсөөд байвал ороод ирж бай за гээд. Тэгсэн чинь маргааш нь нөгөөхөө ээждээ хэлсэн чинь ээж нь аймаар загнасан. Бүр аймар. Бүр нэг хүүхэдтэйгээ алалцах хэмжээнд уурлаад. Яах гэж айлд орж хоол идэж байгаа юм. Эцэг эхийнхээ нэр төрийг боддоггүй юм уу чи гэж хашгичаад миний охин тэнд бэмбэгнээд уйлаад. Юу буруу хийснээ ч мэдэхгүй чааваас. Ёо тэр хүүхэдтэйгээ харьцаж байгаа нь аймаар зэрлэг. Энэ хүний сайхан ааштай байх үе нь яг шөнө шоудаж орж ирээд унтаад өглөө сэрэх хэсэгхэн үе л байна даа. Шоугаар нэг дутуугаа нөхдөг гэдгийн нь ойлгосон. Ёстой нэг худлаа нэр төр ярьсан ажилгүй муухайн зэрлэг. Аягүй заваан хэрүүл уруул хэл ам нь дийлдэхгүй ёстой муухай хүн. Би энийг бичиж байгаа нь өнөөдөр бас гэртээ байхгүй. Өчигдөр бас нилээн шөнө ирсэн. Одоо охинтойгоо л гэртээ сууж байна даа…

19 Comments

  1. Gdss says:

    Yg manai nziin huuchin amidral bn shde! Ehner ni unen buduuleg, arhichin nziig maani pizdaa, gichii geed helehgui uggui haraana, ger ni nohoin horoo, oroin hool barag hiihgui, oroo huraahgui, huuheddee anhaarahgui, heden nz nertei buduun awgai nartaigaa bnga uuna.. Odoo ch salsan l daa, surag sonsohnee uuruu iim bsnaa yrihgui manai nzuug l buruutgadag

  2. baagii-1 says:

    Монгол сайн сайхан хүүнүүд зөндөө… ийм шулам хүнээс эртхэн холдох нь бурханы өмнө зөв байх… Салахдаа хүүхдээ өөрөө аваад явахын тулд Эхнэрийнхээ байгаа байдлыг олон талаас сайн баримтжуул, мессеж, зураг бичлэг, яриа, гэрчүүд бэлтгэж оруулж үзүүлж баримтжуулж шүүхэд хандах.. өмгөөлөгчөөс зөвлөгөө ав….гэрээ цэвэрлэх, хүүхдээ хоол хийж өгөх, шоудаж орой ирж байгаа засахыг шаардах үедээ нууц бичлэг хийх, хүүхдээ болон чамайг загнаж доромжлож байгааг

  3. Ххх says:

    90 оны хүүхнүүд ихэнх хь яаг чиний эхнэр шиг болж байгаа юм бна. Манай эхнэр ч яхлгааагүй. Тэр бол ууж идээд тэгээд агсан тавьдаг. Үргэлж намайг доромжилдог. Өөрөө арчааггүй байж бусдыг их муулна. Хумсаа нуусан муур байсан. Анх ийм зангүй байсан. Жаргал даадаггүй новш надад бас нэг бна. Хүүхдүүд минь ийм болчихвий л гэж айх юм.

  4. Дамба says:

    Хараад байхад монгол хүүхнүүд муухай эвдэрсэн зан харьцаа авах юм байхгүй ярдаг ноход шиг хар хур, амаараа бол тасархай юм ярьна амьдрал дээр түй чёорт возьми нар эрээ муулсан эм өөрөө өөдтэй юм байдаггүй. Арчаагүй хувцасаа ч тайлаад эмх замбараатай тавьчихаж сураагүй. Нэг муу хоёрын хооронд өмхий зантай ер нь эрээ тогтоож чадахгүй эр тогтдоггүй эмийг монголчууд үзэж чаддаггүй байсан нь учиртай. Эр нөхөр нь зугтаад байнаа гэдэг эр хүнийг туйлд нь ортол нь хашраасан албин эмүүд хөгшчүүл албин эм,хар өвөртэй эм,хорлолт эм,биелсэн эм,чивэлт эм,шимнус,чатгат эм гэх зэрэг нэрлэж эдгээр эмстэй нөхцсөн эрсийн хийморь лундаа үхдэг,бие зэрэмдэг болох,үхээнц шийдэмгий бус,амархан гэмтэх үйл бүтэхгүй байх,эрт үхэх, өвчин ороох,эд агуурс тогтохгүй байх зэрэг асар муу үйлийн үр дагавартай гэж үздэг байсан шүү.

  5. Төрхөмд нь буцаа says:

    Пяз. 30 гарсан хүн байна гэхээр юун хөгшин юм бэ гэж хальт бодсноо өө би чинь бас гуч гарч яваашд гэж бодлоошд. Нас мас аятайхан бичиж бай хө. 50 гарсан гэж ярихыг сонссон болохоос гуч гарч яваа гэж сонсоогүй юм байна.

    Товчхон хэлье. Шууд зайлуул. Хүүхдээ аваад наад муу гуйлгачингаа эцэг эхэд нь тушаа.

  6. owl says:

    анх тийм хүн гэдгийг нь танилгүй өнгөц үерхсэн болоод сууциймуу, эсвэл суусан хойноо чи занг нь эвдциймуу, хаашаа ч юм. одоо тэгээд хэзээ засрана ухаан сууна гэж хүлээх үү

  7. Д.Д says:

    Чи бид хоёр гэж ихэр юм шиг амьдралтай зүдэрч яваа гарууд бна даа. Өөр нь гэвэл манай шулам ажил хийдэг боловч цалин авдаггүй юм шиг бдаг. Орой яварч зүдэрсэнээ гайхаж ирнэ. Хажуу хавирганыхаа хүмүүсийн тэнэг мангарын шогширсон амьтан. Би ажлаас тараад замаараа хоол хүнсээ авна ирээд хоол ундаа хийж хүүхдүүдээ хооллоно гэрээ цэвэрлэнэ хувцас хунараа угаана үгүй тэгээд яах юм. Орой ирээд цэндийгээд хэвтчихэнэ. Харьцаа зан авир энэ тэр нь танай шулмасын хувилбар Улаан хэрүүлч ер нь авах юм байхгүй. Гэртээ очно гэхээс шал дургүй хүрдэг одоо юм ярианаас ч дургүй хүрдэг. Зөвхөн хар амиа боддог новшийн гэж хэлэхэд багдмаар эр хүн хүүхдээ боддог харахаас л хүүхдээ өрөвдөөд байдаг юм. Түүнээс биш эр хүнд шулмас биш эмэгтэй хүн хэрэгтэй зөв хүмүүжилтэй эерэг ухаалаг эмэгтэйчүүд байдаг даа. Сайн эхнэртэй эрчүүдэд атаархдаг нөхөртөө ямар сайхан хандаж хурцалж хүндэлж үр хүүхдэдээ түшиг тулгуур жинхэнэ гэрийн эзэгтэй нар байнаа байна. Хараал идсэн амьдралд минь шулмас таарчих гэж үнэхээр зовж байнаа. Ажлаас тараад орох байхаа олж яддаг өөрийн эрхгүй л бүлтгэнсэн хүүхэд минь ааваа ирээч гээд чихэнд шивэгнэх шиг болдог очихоор хоол унд ч үгүй өлссөн охин минь баярлаад гүйж ирдэг энэ л охин миний чөдөр юм даа. Эрэгтэй хүүхэдтэй байсан бол шууд хаях байсан хожим ухаан ороход нь ярилцаж болноо доо холоос харж хандаад.

  8. User says:

    Narcissist yum bn.

  9. zaya says:

    zaadaa ystoi heleh ch ug oldohgui aimshigtai ym yaaj iigeedl termuu nylh amitaniig oor deeree awaad sal uneheer salsan deer shuu

  10. Emegtei says:

    Chi anh yund n bolj suusan yum tgd? Minii egch shig hun bna. Narcissist shig l sonsogdoj bna. Ghdee chi ooroo hangalttai yariltsaj uzsen yum uu? Manai eej egchiin huvid bol namaig yaj uvtguj bgaa n hamaagui, busad humuusiin unelemjiin tuluu l amidardag. Hamaatan sadan nz nuhud dund bodit bdliig n yarij delgej yarina gj surduulj l uhaaruuldag.

  11. захидлын эзэн says:

    Өчигдөр шөнө 1 өнгөрч байхад ирсээн. Жоохон тамхи үнэртүүлчихсэн хүн орж ирээд л жоохон нөгөө өрөөнд сууж байгаад л нээх заваан гадны өмд хамдаа тэрүүгээр нэг тайлж шидээд л унтаад өгсөн байсан. Нэг иймэрхүү дүр зураг бол хэвшмэл болсон гэхүү дээ. Нэгмөсөн ам нээхэд эхнэрт ер нь олигтой найз үлдээгүй юм билээ. Ихэнхи нь ерөнхийдөө зайгаа барьчихсан юм билээ. Яагаад вэ гэхээр яахав нөгөө сурсан зангаараа очоод хүн амьтантай тэрсэлдээд байдаг юм билээ. Жилийн өмнө билүү дээ. Манай нэг найзынд очсон юм. Тэгсэн чинь эхнэр тэдний эхнэрүүдтэй танилцаад юм яриад сууж байсан. Бид нар 2 талд хуваагдаж суугаад юм хум яриад сууж байсан тэгсэн чинь гэнэт тэнд яриа хурцдаад байх шиг сонсогдоо эхлэдэг юм. Бид нар жоохон чимээгүй болоод худлаа дундуур нь ганц 2 алиа юм хэлж бариад аятайхан байлгах гээд үзсэн юм. Тэд нар юун дээрээс болж маргалдсан бэ гэсэн чинь айлын эхнэр гэр орноо яаж цэвэрлэдэг энэ тэрээ яриад л гэртээ сууж байгаа ч ёстой ямар ч зав гарахгүй юмаа гээд л хувийн амьдралаа ярьсан гэсэн. Тэгсэн чинь манай эхнэр би тийм ажил доошоо орохгүй. Одоо юм хөгжчихсөн. Өөрөө соруулдаг тоос сорогч аваад л аяга таваг угаагч аваал асуудал чинь шийдэгдчихнэ ш дээ. өөртөө цаг гаргаж сур нтр гээд шаачихсөн. Тэгсэн чинь нөгөө авгай нар нь яахав дургүй нь хүрнэ ш дэ. хүн өөрөө гэр орноо аятайхан авч явах дуртай ч байдаг юм билээ. хүний амьдралыг шүүж болохгүй ш дэ. Тэрнээс нь болоод зай бариад эхлэсэн байна лээ. Ер нь гэр бүлийн найзгүй болж дуусаж байна даа новш гэж. 2 жилийн өмнө нэг найз гэртээ дуудаад аягүй их хүн ирсэн. Бараг 10 аад гэр бүл байх. 4 5 нөхрүүд үлдсэн 10 гарам эмэгтэй хүүхдүүдээ дагуулчихсан. Бид нар тэднийд очсон юм. Тэгээд нэг ширээ тойроод сууцгаачихсан. ойр зуурын юм яриад л байж байсан чинь эхнэр бол үнэхээр тэр дунд ялгарч байна лээ. Бүр нэг намайг та нар сонсоод өгөөч тэхүү гэсэн байртай ганцаараа тэнэг тэнэг юм яриад. Тэгсэн чинь нөгөө айлын эхнэрүүд бүр худлаа урмыг нь бодож инээгээд ганц 2 үг хэлээд л амыг нь дагуулаад. Тэгээд эхнэртэй олигтой юм ярихгүй цаашаа өөр өөр хүнтэй яриад зугтаад байсан. Ёооо ямар хөгийн мэдрэмж авсан гээч. Эхнэр нь тэнд нэг балиар нахаалны хүн гэдэгээ түмэнд дэлгээд. Тэгсэн чинь тэнд сууж байсан 2 залуу нь манай эхнэрийг анх удаа харж байгаан. яриаг нь сонсоод бүр нүдэн дээр гайхаж байгаа нь мэдэгдээд байсан. Тэгсэнээ бүр нэг юм хэлмээр санагдсан юмуу яасан юм. Танай эхнэртэй хэдүүлээ нэг караоке орёоо. Ингэж чанга ярьдаг хүн чанга гоё дуулах байх гэж хуцдагын. Амьхандаа өөртөө төрсөн сэтгэгдэлээ л тойруугаар хэлж байгаа юм байлгүй. Одоо тэгээд би яалтай билээ. Дугай л суусан. Ёоо ёстой ямар гутармаар байдаг гээч. тэгээл нээх балиар пиво руу дайрж авч уугаал. өөрт нь бол аягүй гоё байх шиг байгаа юм. өөрөө бүр уур амьсгал юу болж байгааг мэдрэхгүй ганцаараа яриал . хүн худлаа урмыг нь бодоод худлаа юм хум хариу хэлээд байхад юу ч тэрхийг нь ойлгохгүй. тэр партинаас хойш ахиж тэр айлд уригдаагүй. бусад хүмүүс нь ч аяндаа холбоо тас болоод алга болцгоосаон. Ёстой гэр бүлээрээ жийгдэх мэдрэмж авсан даа. Одоо тэгээд нийлдэг хүмүүс нь хуучны ганц 2 найз нь байгаа юм. Бас нэг ууж иддэг хэдэн хүүхнүүд байдаг юм. Тэд нар нь гэхдээ бүгд ажил төрөлтэй. Тэгээд л ууж идэх гэхээр л нэг бэлэн ажилгүй хүрээд ирдэг хүнтэй. амьдрал ийм л байна даа. Нээрээ найзууд дээрээ очмоор л байна. Гол нь тэд нарын хүүхдүүдтэй манай охин хөөрхөн тоглоод найзууд болж байсан юм. Гэтэл ээжээс нь болоод хүүхэд маань хүртэл найзуудаасаа тусгаарлагдаж эхлэсэн. Тэгээд хүмүүсийг их муулах юмаа. Намайг зүгээр байхад тэдний эхнэр аягүй сонин үг хэлсэн гээл дандаа хүн муулна. Би өмнө мэддэггүй байсан болхоор өө тиймүү тэдний эхнэр ямар сонин зантай юм бэ гэж боддог байсан. Гэтэл одоо яг хүмүүсийг таниад ирхээр яагаад гадны хүн тийм үг хэлсэн байх уу гэдэгийг нь бүр шууд ойлгоод байгаа юм. Үнэхээр гадны хүн хэлхээс аргагүй тийм муухай уур амьсгал үүсгэдэг. Бас нэг тэнэг явдал болсоон. бид нар лагр салхинд гарсан юм. гэтэл бас эхнэр нэг хүүхэнтэй түр тар гээд. Тэгээд бүр хамгийн хөгийн юм харсан. Нөгөө хүүхэн нь манай эхнэрийг мангасдаад. Чи зүгээр л дуугай бай за юу. Хэн ч наад тэнэг яриаг сонсмооргүй байна тэхүү гэж байгаам даа.
    Нөхрийнх нь хажууд тэгэж хэлсэн гэхээр бүр тэр арай л тэнэгдсэн юм билээ.

  12. Men says:

    Манай ажилд яг энэн шиг авгайтай залуу байдаг. Мөнгө нэхээстэй, гэрт хоолны материал алга хурдан ир л гэнэ, ажлын цаг дуусаагүй байхад наашаа гараагүй юмуу юугаа хийгээд байгаан ч гэж байх шиг.
    Мань залуу хааяа хамт олонтой уухаар ирж амьдралаа шийдцэн улсуудтай уугаад тэнэг юмуу гэж загнана.
    Нөхөр ажил хий гэхээр бие өвдөөд гээд хийдэггүй гэж байсан.
    Манай тэр залуу хүүхдээ бодоод салж чаддагүй юм гэсэн.

  13. Zochin says:

    Aaayayaya hetsuuhen unshigdaj baina shu. Chi yaj teseed baidag yum be? Geendee ch bii goondoo ch bii gej yagaad iim nuhtsul baidald huree ve? Anhnaasaa iim baigaagui l bailgui dee. Ta 2iin dund hair setgel geh yum baina uu?

    Hunii amidrald hundlunguus oroltsoh durgui. Gehde heden zuiliig uuruu tolgoi dotroo bodood uuruusuu asuugaad tgd shiid:

    1. Ohin chn eejiigee l duuraij usuj tom bolno shu. Huuhed nasnii eldev trauma bol nasan turshid dagaj yavna shu. Huuhed baihad hair halamj hamgaas ih chuhal.
    2. Chi ireeduid yu tuluvluj huleej bga ve? Ehneree uurchlugdunu gej bodoj bnu? Esvel dahiad huuhedtei boloh gej bnu? Odoo bichsen bga zuilsee hedii boltol tesej chadah ve?
    3. Ehner chn iim zan gargaad baihad chi uuduus n yu ch helehgui tgd l baigaad bdag yumu? Ta 2 yariltsdag uu?
    4. Toxic hamtdaa baisnaas tusdaa eruul hariltsaatai baival huuhded chn hamgiin ih heregtei. Chinii setgelzuid ch heregtei shu.

  14. Mal lalariin huuhniig vhtel n zodood huuj yawuul

  15. Zochin says:

    Adilhan emegtei hunii huwid helii. Naad dawarsan gichiigeesee salaachee! Bur unshih tusam ulam uur hureed yaj tesch hamt bgad bgan. Nohor huuhed 2 2uulaa buren huchirhiileld amidarch bn shd. Bainga uurlaj orilj hashgichij ailgaj setgelzuigeer ni huchirhiilne, hool undgui olsgoj biy mahbodior ni huchirhiilne, bainga mongo togrog nehej awchaad ger orondoo bish oortoo l zartsuulj sanhuugeer ni huchirhiilne. Chi ugaas ali ert naad balai nowshoo geh hair setgelgui boltson, huuhed chn ch iim eejtei ossonoos erthen holdwol baga nasnii trauma bagatai osno shu. Tm blhr neeh huuhdee bodood eejees ni salku ntr gj domboorohgui uter turgen yaj iigeed sal. Chi bs huchirhiileld bga blhr setgel sanaa chn muu bgad ooroo salj chadku bwl gadnaas tuslamj hus. Oir dotniihon tsaashlaad bur mergejliin humuus setgel zuich, huulich ntr. Hoorhii ohinoo bitgii iim zawaan mangastai osgo. Ooriigoo ch bs bod. Amjilt.

  16. Үнэн says:

    Одоо нөгөө хүүхнүүд маань орж ирээд чиний буруу чи тэр хүнийг ийм болгосон гээд өмөөр ч эхэлнэ дээ.

  17. zochin says:

    salaa

  18. Баяраа says:

    Салж хөөж явуулсан нь дээрдээ хөгшөөн. Наадах чинь засарна гэвэл тэрэн шиг худлаа зүйл байхгүй шүү. Эх нь урдуур нь орж юм хийсээр байгаад ажил сураагүй хүүхнүүд угаасаа ийм байдаг. Сурах үедээ сураагүй хүн насанд хүрээд сурдаггүй юм аа. Дээр нь шөнө орой шоудаж явах дуртай бол ирээдүйд бөөбөө замнал нь тодорхой хүүхэн байна. Гудамжинд таардаг хахир хоолойтой, тамхи татсан согтуу авгайчуудыг мэднэ биздээ. ирээдүйд яг л тийм болохоор хүүхэн байна. Наадах чинь засрахгүй салсан чинь дээр шүү гэж зөвлөе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.