Би хүүхэдтэй ганц бие ээж. Аав нь намайг араар тавиад 1 бүсгүйг жирэмсэн болгоод 4 сар болсон байсан. Тэгээд би уучилж чадахгүй салсан. Одоо хүүхэд маань 11 настай. Би эр хүнд итгэхээ больсон байсан. Харин энэ хугацаанд олон залуус эргүүлсэн нүүр өгөөгүй.
Гэтэл жилийн өмнөөс 1 залуу гарч ирсэн. Хүүхдэд маань их сайн. Би хүүхдээ хойд эцгийн гар харуулахгүй гэж боддог. Гэтэл ойр дотны хүмүүс хүн сайнтай муутай. Их сайн залуу байна алдав гэх юм. Аймаар аймаар пост уншихаар хүнтэй суухаас айгаад байна…