Энэнээс дээр үр хүүхэдтэй болоод амьдрах хүн байх болов уу?

Сайн байцгаана уу. Санаа сэтгэл давчдаад энд бичвэл арай дээрдэх юм шиг санагдаад бичиж байна. Та хэд маань уншаад харамгүй сэтгэлээсээ зөвлөөд өгөөч гээд өөрийнхөө талаар бичлээ.

Миний хувьд 40 гараад явж байгаа эмэгтэй. Хүнтэй гэрлэж байгаагүй хүүхэдгүй. Голж шилж явсаар байгаад ганцаараа үлдчихжээ. Голоод байсан хүмүүс маань хүнтэй сууж амьдрал зохиочихжээ. Нилээд хашир зожиг ааш муутай болж байх шиг байна. Сүүлийн үед их ганцаардаад. Тэгж явж байгаад 2 сарын өмнө нэгэн танил эмэгтэй маань нөхрийнхөн найз эхнэрээсээ салсан ганц бие гээд хүнтэй танилцуулав. Анх надад ерөөсөө ч таалагдаагүй. 2 дахь уулзалт дээрээ нэг ганц бие найзаа авч очоод энэ хүнтэй танилцуулах гээд үзлээ. Найзыг маань сонирхсонгүй. Чамайг сонгосон байхад өөр хүнтэй танилцуулаад сонин юм аа гээд надад итгээд хэд уулзаад үзээч боломж олгооч гээд. Тэгээд уулзаж үзэхээр шийдээд. Үеэл дүүдээ хэлэхэд уулзаж үзээ сайн хүн ч юм билүү дараа нь харамсаж байхаар таньд алдах юм байхгүй гээд.

Бас танилцуулсан найз маань ч бас алдаад байх юмгүй ш дээ хэн хэн нь ганц бие юм чинь гээд байсан болохоор бас их ганцаардчихсан байж тэгээд уулздаг болов. Уулзаад байсан чинь таалагдаад. Уг нь миний сонирхлын хүнээс шал эсрэг. Гэхдээ харьцаад уулзаад байсан чинь татагдаад. Тэр хүний байгаа нь үнэхээр тайван амгалан намайг юу ч хэлж байхад уурладаггүй за тэгье ээ яамаар байна гээд хамт байхад амар тайван зөөлөн. Сүүлд анзаарагдсан юм гэвэл овоо уулзаад гэрт нь очоод хамт хоноод маргааш нь гайгүй байж байгаад 4-5 хоног таг болчихно. Тэгээд өөрийг нь холбогдохоор л юу болов гээд асуухаар бие өвдөөд гээд. Бас уугаад байдаг юм шиг байна лээ. 2 ч удаа 5-6 хоног залгахгүй чимээгүй болж байсан. Салсан эхнэртэйгээ эд хөрөнгийн маргаантай шүүхээр явж байгаа юм шиг байна лээ.

Сая 5-6 хоног алга болоод залгахаар нь ер нь дэмий юм байна надад ийм 2-н хооронд харилцаа хэрэггүй дахиж битгий харьцаа гэсэн чинь уулзаад ярилцья гээд уулзаад суулаа. Ууж сууж байгаад асуулаа. Гэтэл үрийн сувгаа боолгуулсан гэдгийн. Уг нь би энэ хүнтэй хамт амьдарч хүүхэдтэй болохыг хүссэн юмсан. Сэтгэл санаа навс унаж урам хугарч байна даа. Харилцаагаа бүр мөсөн дуусгая даа. Овор багатай болохоор дүү залуус уулзья гэдэг ч надад огт сонирхол байхгүй. Энэнээс дээр үр хүүхэдтэй болоод амьдрах хүн байх болов уу?

10 Comments

  1. zz says:

    Tegj bgaa hun hereggui chamd sain baisan bol uhen hatan zutgen udur tsag alagsahgui zalgaj yrna

  2. zochin says:

    aagii790205@gmail.com mail бичээрэй

  3. Гөхшин хүүхэн хүн голно says:

    Голсон юм голд орно

  4. duren says:

    Сайхан шаалцаад явж байгаад шийдэе л дээ хайраа.би чиний алыг идмээр бна

  5. Самдан says:

    ГОЕ ОХОЛДМООР БАЙНАА

  6. Khuslen says:

    17 toi zandan tailaad ugcyx tsaashda bagshlad yvcyx egch ch ymu emegtei bnu

  7. zochin says:

    tinder enee teree ashiglaad uzehgui yu, bi tinder ashiglaad uuriin nasnii 40 garsan busguitei niilsen 1-2 jil bolj bna odoo huuhedtei bolchih geel uzeel bna amjilt husii

  8. zochin says:

    bailgui l yahav de, 60 honoj bolsiim chin 61 honohod yahavde , yavaj2 uriin suvagaa boolgoson yumtai niileed yahav de, ur huuhedtei boloh hani ijil ni zugeer shu

  9. 1 says:

    40-42 nastai single zaluug tanina. Gerlej baigaagui xuuxedgui. Undtag xed 3 xuuxentei. Bas l golj shilsen xun.

    • Men says:

      Сайн байна уу үeийн танилцуулах залуу байгаа шүү чам шиг л голж шилсээр байгаад л хүнтэй суугаагүй байгаа. 43 тай залуу архи тамхи хэргэлдэггүй мэргэжилээрээ ажилладаг 180 өндөртэй би найз нь байгаа юмаа танилцаад үзвэл наад залуу шигээ харамсахгүй шүү .Танилцаад үзьe гэвэл
      batja9668@gmail.com руу мсж бичээд үзээрэй .

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.