АМЬД БУРХАН БАДМАА эмээ

Сайн байцгаана уу? Би өөрийнхөө амьдралын бяцхан түүхийг энд бичихээр шийдлээ. Намайг Ч гэдэг одоо 28 настай 8 настай хүүтэй ганц бие аав байгаа юм. Би Улаанбаатар хотын унаган хүүхэд. Эцэг эхээс ганцаараа. Намайг 9 настай байхад ээж маань авто машины ослын улмаас бурхан болсон юм. Түүнээс хойш аавтайгаа хамт цайз 16-р хороо гэр хороололд бага нас өнгөрөөсөн дөө. Ээжийг өнгөрснөөс хойш аав маань сэтгэл санааны хямралаасаа болоод бор дарсанд орж бид 2-ын амьдрал ер нь маш хүнд цаг хугацаа эхэлсэн байдаг. Ингэж явсаар 2010 онд аав маань ч бас өвчний улмаас бурхан болсон юм.

Энэ дэлхий дээр гав ганцаараа үлдсэн би дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгчэээр хүний орчлонд ГАНЦААРАА л үлдсэн юм. Үхсэний хойноос үхэж болдоггүй хорвоо болохоор 14-хэн насандаа байж боломгүй хүнд ачааг зөвхөн өөрийнхөө л төлөө би амьдрах ёстой, амьдралд бууж өгөх ёсгүй гэх мэтчлэн өөрийгөө зоригжуулж амьдрахын тулд, идэх хоолоо олохын тулд зах дээр тэрэг түрэх, сонин зарах, ачаа буулгах гэх мэт байж болох бүх л ажлыг хийдэг байлаа. Аавыг маань өнгөрсний дараа хамаатан ах дүү нь гэж хүмүүс ирээд намайг хүүхдийн асрамжийн газарт очихыг зөвлөсөн ч би тийш нь очоогүй. Ягаад гэвэл би өсөж торнисон гэр орноо орхиод явчих хүсэл төрөөгүй юм. Аав маань насаараа л бор дарс ууж ах дүүдээ нэргүй, намайг ах дүү болон ихэнх хүмүүс архичны ХҮҮХЭД л гэж хардаг байсан. Сургууль дээр ч тэр хүүхдүүд эх үгүй эцэг нь архичин гээд л шоглодог байсансан. Хар бор ажил хийсэн ч би сургуулиа огт орхиогүй, хичээлдээ сайн 10 жилээ онц төгссөн юм. Урилгаар ШУТИС-ийн Авто инженерийн анги хүртэл авсан юм.

Тэр үед манай хамар хашааны олон жил хөрш явсан Бадам гээд нэг эгч байдаг байсан. Аавыг өнгөрснөөс хойш надад их санаа тавьж байнга манайхаар орж гарна хоол хийгээд л дуудна , хоолноосоо илүүлчлээд л бариад ороод ирнэ. Заримдаа бүр өөртөө авсан хүнс ногооноосоо хүртэл илүүчлээд надад өгнө. Тэр үед миний хийж чадах тус нь усыг хааяа авч өгөх, модыг нь хагалж өгөх, өвөл хашааны цасыг цэвэрлэж л өгдөг байлаа. Бадам эгч 2 хүүхэдтэй нэг хүүхэд нь хүнтэй суугаад хөдөө амьдардаг, нэг хүү нь өөртэй нь хамт амьдардаг байсан юм.

Намар ч боллоо их сургуульдаа ч орлоо. Тухайн үед урилгаар сургууль авсан болохоор сургуулийн төлбөр гэж санаа зовохгүй хичээлдээ л шамдаж суралцдаг байсан юм. Хичээлийнхээ хажуугаар хар бор гэхгүй ажил хийсээр л.

Тэгж явсаар 2 курстээ нэг нь охинд татагдаад үеэрхээд удалгүй тэр минь жирэмсэн болсон юм. Уг нь бид 2-т хүүхэдтэй болох төлөвлөгөө байгаагүй юм. Яагаад гэвэл 2-аа оюутан миний амьдрал ямар билээ дээ. Найз охины гэр бүл бол боломжийн амьдралтай хотын төвд байранд амьдардаг ер нь л их боломжийн айл. Аав ээж нь надад тийм ч таатай биш өнчин өрөөсөн наад залуутайгаа суувал чи насаараа л зовно гэж охиндоо хэлж байхыг нь удаа дараа санаандгүй сонссон юм. Тухайн үед найз охин аав ээждээ жирэмсэн гэж хэлснээс хойш бид 2 ын амьдрал тэр чигээрээ л там болж хувирсан юм. Өнчин өрөөсөн гэр оронгүй амьтанаас хүүхэдтэй боллоо сал. Охин минь гадагшаа явж сурах байсан юм. Чамаас болоод ийм боллоо гээд л чи хариуцлагаа хүлээ гээд л байнга загнаастай. Юун нөгөө хайр дурлал аав ээжийнхээ үгнээс гардаггүй айлын жаахан охин чинь 2-лаа салая. Би хүүхдээ авхуулна гэхэд нь, би уйлан дуулан байж, би хариуцлагаа хүлээнэ, би хүүхэдээ авая, битгий хүүхэдээ авхуул, чи зүгээр л төрүүлээд надад өгчих гээд л ятгасаар байж зөвшөөрүүлэв. Бөөн юм болж байж ам өчгөө өгөн байж хүүхэдээ төрүүлхээр болсон юм.

Найз охиноо төрөн төртөл нь би юугаар ч дутаагаагүй ээ, хичээлдээ явна, ажилаа ч хийнэ. Юу идэж ууна, хаана очно гэнэ бүгдийг л хийдэг байлаа. 9 сарын дараа хүүхэд минь ч төрлөө, хадам ээж аав 2 чи анх бид 2-т ам өгсөн хүүхдээ өөрөө авна гэсэн одоо хүүхдээ өөрөө ав. Манай охин удахгүй гадагшаа явна визэндээ орсон байгаа гэж хэлээд 3 -хан хоногтой хүүг минь надад өгөөд хаалгаа чанга гэгч дотроосоо хаачихав. Ингээд улаан нялх ХҮҮГЭЭ тэднийхээс аваад хоосон гэр лүүгээ такси бариад харьж байж билээ. Харих замдаа би ямар их баяртай, аз жаргалтай хүн байсан гээч. Өөрийгөө энэ хорвоогын хамгийн баян хүн болсон мэт л төсөөлж байсан. Ингээд л оюутан ЭЦЭГ болсон доо.

Би хүүгийнхээ ээж болон эцэг эхэд нь ер гомдож туньж байсан удаа байдаггүй юм. Надаас л болсон миний л арчаагүйнх би л азгүй өнчин хоосон хүн гэх мэтчилэн бурууг өөртөө л өгдөг. Харин ч энэ хорвоод надад үр удмыг минь төрүүлээд өгсөнд маш их баярладаг.

За тэгээд хүүхэдтэй боллоо гээд тийм ч амар амьдрал угтаагүй ээ. Тэр үед маш хэцүү байсан. Хүүхэд уйлна, хуурайлж чадахгүй, халуун сүү өгөөд уйлуулна, дааруулна. Хүүгээ өөрөө харна хичээлээ тасална сургуулиас хөөх хуудас хүртэл авч байсан.

Тэр үед манай хөрш Бадамаа эгч л их тус болсон до. Хүүхэд нь яаж байна? Сүүг нь өгсөн юм уу, хуурайлсан юм уу гээд л гүйгээд ороод ирнэ. Хичээлдээ явж байгаа юу хүүхдээ надаар харуулах юм уу гээд л яг өөрийнхөө хүү шигээ л санаа тавьдаг байсан. Сургуулиас хөөгдчихгүйн тулд Бадмаа эгчээр хүүхдээ харуулаад Сургуульдаа явж эхэлсэн. Хичээлдээ яваад зарим орой, оройн цагаар цагийн ажил хийгээд хүүгээ авч чадахгүй оройтоод. Бадмаа эгчтэй хүү маань хонодог өдрүүд олон байсаан. Ийм амьдралаар явсаар би ч сургуулиа төгссөн хүү ч хөөрхөн том болсон. Хүү бараг л Бадамаа эгчийн хүү шиг л болсон дийлэнхтэй тэднийд л байдаг. Би сургуулиа арай хийж төгсөөд Нэг компанид ажилд ороод тухайн үеийн цалин нь 600к сардаа 2 хувааж авна. Хүүхэд бид 2-т болоод байгаа мөртлөө нэг л хэвийн амьдрал. Илүү ч байхгүй, дутуу ч байхгүй. Тэр үед ер нь үеийн залуус сургуулиа төгсөөд л ийш тийш нь гадагшаа явдаг үе байсан юм. Би ч бас Монголдоо ингэж амьдарсанаас гадагшаа хааш нь ч хамаагүй хүүхэдээ аваад явах бодол төрөөд баахан судалж гарав.

Гэвч тэр үед гадагшаа ганцаараа бол явж болно харин хүүхэдээ аваад шууд явчих улс олдоогүй юм. Бадмаа эгчид гадагшаа явах талаараа хэлэхэд хүүхэдээ яах юм? Хашаа байшингаа яах юм? гээд л хөөрхий асууна. Өөрөө түрүүлж яваад хөлөө олоод удахгүй хүүхэдээ авна гэвэл эгч нь хүүг нь хараад байж болно гэж хэлдэг байсан юм. Тэгээд л яахав гадагшаа өөрөө түрүүлж яваад удахгүй хүүгээ авна гэсэн зорилгоор явах арга чарга хайгаад зөндөө зуучлалын газарт очсоон. Явчих зөндөө улс байсан Ойрхон Солонгос , Япон гээд л. Яагаад ч юм би Азийн орон гэхээсээ илүү Европын улс руу явмаар санагддаг байсан юм. Тухайн үед хүүгийн ээж Солонгос руу яваад тэндээ сурч амьдарч байгаа гэж сонссон.

Солонгос л биш бол хааш нь ч яахав гэж боддог байлаа. Зуучлалын олон газар очсоны дараа сүүлийн үед хүмүүс Англи хэл сурахаар Ирланд улсруу их явж байгаа виз ч амархан гардаг л гэлээ. Тэгээд л Ирланд улс руу хэлний бэлтгэлээр явахаар шийдсэн юм. Тухайн үед сургуулийн төлбөр, онгоцны билет, бүх зардал ороод 12,13 сая төгрөг л болж байсан санагддаг. Явах гэхэд мөнгө байхгүй хашаа байшингаа тавиад зээл авч өөрийн гэх бүх үнэтэй зүйлсээ зараад л зардалаа төлж байсан. За тэгээд 1 сарын дараа нь виз ч гарсан ингээд хүүгээ Бадмаа эгч дээ орхиод л Ирланд улсад хэлний бэлтгэлд суралцахаар анх ирсэн юм. Тухайн үед хүү маань 2 ойтой л үлдсэн.

Хоёрхон жил л Ирландад хэл сураад хажуугаар нь ажил хийгээд мөнгөтэй болоод л гялс ирээд хүүтэйгээ сайхан амьдарна гэж мөрөөддөг байлаа. Ирландад ирээд хичээлдээ ч яваад хажуугаар нь ажилаа ч хийгээд нөгөө 2тоо сар бүр хэрэгцээний мөнгө шилжүүлнээ бас. Тэр хугацаанд хүүгээ маш их санадаг байлаа. Хүнд хэцүү үе, ганцаардах, шантрах үедээ хүүгийнхээ Анх өмсөж байсан нялхын баривчийг үнэрлээд л уйлна, шөнө нь зүүдлэнэ. Ер нь хүн хайртайгаа хүнээсээ хол байхын зовлон, санах үгүйлэхийн зовлонг тэр үед л дэндүү мэдэрсэн дэ. Ирээд 2 жил болохын алдад нөгөө алдарт Коронавирус гарчваа. Хил хаагаад юун буцах. Нөгөө 2 жил болоод буцах хүн чинь хил хааснаас болоод ахиад 2 жил эндээ хөл хорионд ороод буцаж чадаагүй юм. Хүү минь тэнд том болсоор л. Бадмаа эгчтэй ер нь байнга л утсаар ярина хүү чинь сайн байгаа бид 2-т битгий санаа зов хичээлээ сайн хийгээд , ажилаа сайн хийгээд зорилгоо биелүүлээд Корона дуусахаар хүрээд ирээрэй гээд л ярина.

Ингэж явсаар Монголоос гараад нэг л мэдэхэд 6 жил болжээ. 2024 оны 7 сард 6 жилийн дараа хүү Бадмаа эгч 2 дээрээ очсон. Очсон зорилго нь хүүгээ очиж аваад Ирландад дагуулж ирэх. Анх гарт багтахгүй жижигхэн улаан юм үлээдээгээд ирсэн 6 жилийн дараа мундаг том ХҮҮ болсон байсан. Хүүгээ маш их санасан , маш их уйлсан тэвэрсэн. Бадмаа эгч яг л миний ээж, хүүгийн маань эмээ шиг хүүд маань хүний хүүхэд гэхгүй 6 жил асарч өсгөж хариу нэхэхгүй маш том тус болсон до. Би энэ хүнд бүх насаараа өртэй гэж боддог. Үлдсэн амьдралдаа ээж шигээ бодож харж хандаж явна. Төрүүлсэн нь тоох ч үгүй орхиод хаяж байхад төрүүлээгүй мөртлөө өөрийн хүүхэд шиг өсгөөд өгдөг ийм буянтай хүн байдаг юм байна лээ.

Сая очихдоо Бадмаа эгч, хүүтэйгээ цуг Архангай, Хөвсгөл гээд зөндөө газруудаар хамт сайхан аялсан. Очоод анх хүүгээ авахаар ирлээ, хүүгээ аваад буцна гэхэд Эгч аймаар том харсанаа хүү рүү минь хараад уйлж билээ. Яг л эх хүнээс төрсөн хүүг нь салгаж авах гэж байгаа юм шиг мэдрэмж надад төрсөн. Аргагүй дэ 3 хан хоногтой нялх байхаас нь 8 нас хүртэл нь өөрийн хүүхэд шигээ хайрлаж халамжлаж өсгчөөд нэг л өдөр төрсөн эцэг нь аваад явна гэхэд хэцүү байсан байх. Бадмаа эгч хэлэхдээ тийм ээ би энэ мөчийг мэдэж байсан чамайг хүүгээ ирээд авна би ганцаараа үлдэнэ гэдгээ мэдэж байсан. Эгч нь одоо алзахгүй ээ. Миний амьдралд гарч ирж хэдэн жил ч гэсэн надад баяр баясал, амьд явах утга учиртай болгож байсан 2тоо баярлалаа. Хүүгээ сайн харж хандаж мундаг хүн болгоорой гэж захисан даа.

Олон жилийн дараа очсон болохоор эгчийн маань гэр жаахан муудцан дүү нь байранд нь засвар хийгэнд өгье. Засвар хийхгүй бол муудсан байна. Мөн би Монголдоо хэзээ бүр буцаж ирэхээ мэдэхгүй болохоор өөрийн хашаа байшингаа дүү нь танд шилжүүлээд өгье өө гэхэд зангаад зөвшөөрсөнгүй. Би хүнээс тэгж юм автлаа хүрээгүй байна гээд. Би хүүхдийг чинь мөнгө гэж харж өсгөөгүй гээд л уурлав. Бүр хадгаламжийн дэвтэр нээлгээд өгөхөд загнаад банк дагуулж ороод цуцлуулчив. Надаас юу ч авахгүй юм гэнэ. Ийм шудрага бус юм гэж юу байхав дэ. Тэгээд зөрүүдлээд байхаар нь өөрт нь хэлэхгүйгээр гэртээ нь ойролцоо газар ирэх хавар ашиглалтанд орох шинэ байранд 1 өрөөө байрны захиалга өгчив. 8 жил надад ингэж гаргасан сэтгэлийнх нь хариуд байр сав хажууд нь юу ч биш шүү дэ. Ядаж үлдсэн амьдралдаа тохилог дулаахан газар амьдарвал аштай юу даа.

Дүү нь таны ачийг хэзээ ч мартахгүй ээ. Жил бүр очиж чадахгүй юмаа гэхэд 2 жилдээ нэг тань дээрээ заавал очиж байх болно оо. Мөн ирэх зун хүү бид 2 Бадмаа Ирланд улс руу аяллаар урьж авч газар үзүүлэхээр төлөвлөж байгаа.

Хүүтэйгээ Монголоос ирээд 1 сар гаруй боллоо,хүү сургуульдаа орсон хичээлдээ сайн явж байгаа. Нээх хөөрхөн өдөр бүр л Эмээ бид 2 тэгдэг байсан ингэдэг байсан гээд л дурсамжаа их ярих юм. Эмээ одоо юу хийж байгаа бол надгүйгээр ганцаараа муухай байгаа байхдаа. Хоёулаа Эмээг энд авч ирээд хамт амьдарч болохгүй юу гээд л ярих юм. Ингэж ярих бүрт нь их өмөлзөх юм. Ингэтлээ их хүүд маань сэтгэл гаргасныг бодохоор ёстой АМЬД БУРХАН шүү БАДМАА эмээ та…

21 Comments

  1. Bro says:

    gaihaltai tuuh baina

  2. Гүнтэн says:

    ийм сайн хүмүүс байдаг гэж бодохоор сайхан байнаа. Ойрд уйлаагүйгээрээ уйллаа. Өглөө гэрээсээ гарсан ч 2 хүүгээ саначихлаа

  3. Гүнтэн says:

    ийм сайн хүмүүс байдаг гэж бодохоор сайхан байнаа. Ойрд уйлаагүйгээрээ уйллаа. Өглөө гэрээсээ гарсан ч 2 хүүгээ санаяихлаа

  4. User says:

    Ursaj bdag buyan yumaa. Ug ni er hun yumsan.

  5. Deeg says:

    Монгол хүний ягуурын зан Бадмаа эгчээс гарчээ. Амжилт хүсье сайн залуу. Маш их уйллаа

  6. Баяраа says:

    Баярлалаа өөрөөс чинь их урам авлаа ажил амьдралд нь амжилт хүсье.

  7. Battulga Jargalsaikhan says:

    Ёооох уйлчихлаа шүү. Сайхан түүх байна.
    Залуу минь чамд аз жаргал хүсье

  8. Gas says:

    Бурхнаас гуйсан нүгэлт хүсэл бас уншаад уйлаарай

  9. Gas says:

    3 4 жилийн Архичин аавын тухай нэг нийтлэл уншаад уйлж билээ.
    Та 3ийн амьдралыг уншаад бас сэтгэл хөдөлж уйллаа.
    Сайхан түүхийг уншаад сэтгэл их хөдлөлөө. Уйллаа …

  10. Gas says:

    3 4 жилийн Архичин аавын тухай нэг нийтлэл уншаад уйлж билээ.
    Та 3ийн амьдралыг уншаад бас сэтгэл хөдөлж уйллаа.
    Сайхан түүхийг уншаад сэтгэл их хөдлөлөө. Уйллаа

  11. baagii-1 says:

    Та 2 болон Бадмаа эмээ нарт аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье…

  12. Baaska says:

    Hi zahidaliin ezen holbogdoh haygaa uldeegch bayrllaa

  13. Бат says:

    Ийм сайхан юм уншаагүй удсан байна

  14. ББ says:

    Манай эрчүүд дусааж бх шиг бнөө. Би ч ялгаагүй, амжилт,

  15. зочин says:

    хэрвээ үр хүүхэд нь татгалзахгүй бол, хэрвээ чамд боломж бололцоо нь байвал, Бадмаа эмээ нь зөвшөөрвөл хажуудаа авда, ачаа хараад санасан сэтгэл нь нь ч дэвтээд, чамд ч гэсэн тустай дэмтэй ийш тийшээ ажилаар явсан ч ардаа санаа зовохгүй амар юмуу. чамд баярлалаа маш их урам авлаа. ядарч явсан залуу нас минь санагдаж дурсагдаж өөрийн эрхгүй нулимс унагав. өөрсдөө сда хүнээс илүү амьдралдтайм шиг хүнийг голоод гуйлагчингаар нь дууддагий эр өсөж эсгий сунадагий шдэ, харуулж л явна да. амьдралд нь аз жаргал, ажилд нь амжилт хүсье

  16. Dfasdaff says:

    Ийм амьдрал бнаа…гайхалтай юм. Амьд бурхан гэдэг шиг л юм.

  17. Бат says:

    34тэй уйлдаггүй чанга хүнээс 1дусал нулимс унагалаа. амьдралд нь аз жаргал хүсье.

  18. zochin says:

    Sain saihniig husii zaluu min. Chamaas mash tom uram avlaa. Bayarlalaa!

  19. Зочин says:

    Зөндөө л уйлалаа
    Юу н даач уйлаад байгаам бүү мэд

  20. Зочин says:

    Хүн зовлон дааж бие хүн болдог юмаа. Яг л идэр залуу 20 хэдхэн настай үеийнхээ дурсамж минь бодогдож байна. Амжилт хүсье

  21. Daddy says:

    Yooy uilchihlaashd. Ug n bi chine 35 tai eregtei hunshdee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.