Би 30 нас хол давсан нэгэн бүсгүй. Хоёр хүүтэй. Олон жилийн өмнө нөхөр маань Солонгос яваад бие сэтгэл холдсоноо нуух юун. Амьдралын жишгээр зүтгэж л явна. Хүүхдүүдийнхээ “Аав ирэхгүй юм уу” гэж асуух бүрт сэтгэл өвддөг.
Саяхнаас нэгэн залуутай танилцлаа. Эхнэрээсээ салсан нэг охинтой. “Aмьдаръя, болгоё хоёулаа” гэх юм. Анзаарсан ч хүүхдүүдийнхээ сэтгэлийг яах бол гэж таамаглаад хэцүү л байна. Намайг бага байхад аав маань өнгөрсөн. Ээж маань 4 хүүхэд өсгөх гэж ядарсаан.
Намайг 7-р ангид байхад ээж маань нэг хүнтэй нийлсэн. Миний хойд аав. Амьдралд минь орж ирсэн тэр аав бол аугаа хүн байсан. Тэнэг би их гомдоосон. Ахлах ангидаа жаахан оройтож ирчихээд “Юу гээд үглээд байгаа юм бээ. Миний аав ч юм шиг” гээд загначихдаг байлаа. Бид дөрөвт сэтгэлээсээ ханддаг тэр хүнд ямар их ширүүлж байв аа. Ээжийг зэмлэхэд “Хойд аав биз дээ, миний амьдрал энэ хүнд ямар хамаатай юм бэ” гээд аашилдаг байлаа.
Муу аав минь буруу хараад суудагсан. Надад их гомддог байсан байхдаа. Би тэнэг. Бодох юмгүй ухаангүй байжээ. Хүнтэй суугаад гэрээсээ гарлаа. Энэ үед ч бас тэр аавыг ойшоогоогүй. Надад хатуу ганц үг хэлдэггүй ёстой сэтгэлийн мундаг тэнхээтэй хүн байжээ. Одоогоос 5 жилийн өмнө хойд аав минь уушигны өрөвслөөр өөд боллоо. Ажил явдлынх нь дараа ээж нэгэн захиаг өглөө.
“Охин минь. Ааваасаа хойш ээжийгээ сайн асраарай. Чи миний сэтгэлд ургасан сарнай адил хайрлагдсан охин. Амьнаас минь тасраагүй ч хэзээ ч хүний үр гэж бодож явсангүй. Аав нь чамд гомддоггүй. Чиний хэлдгээр “Хойд аав” ч гэсэн энэ үгний асар том ялгаа буйг жинлэж яваарай. Хүний амьдрал заавартай бус. Би чинь 4 сайхан үрстэй хүн. Охиныхоо хүнтэй сууж хүүхэдтэй болохыг нь харан тэр хөөрхөн жаахнуудыг энгэр өөдөө мацуулж эpхлүүлж хайрлах заяа дутаж. Үр минь хэрвээ хойд аав болж амьдралд чинь ирсэн бол аавыгаа уучлаарай. Сэтгэлээсээ ургасан сарнай минь мөнхөд дэлбээлээрэй. Аав нь охиндоо хайртай” гэсэн байв.
Би хичнээн өдөр өөрийгөө зүхэж бас уйлж билээ. Аав өнгөрснөөс хойш ээжийгээ их өрөвдөнө. Ээжид минь тэр хүн ямар их түшиг тулгуур болж байсныг ойлгосон. Тэр хүнийг амьдад нь төрсөн охиных нь сэтгэлээр ганцхан удаа халуун дулаан илчийг өгсөн бол…
Нулимс асгараад байнаа…..
Гэтэл өнөөдөр би 2 хүүтэй нөхөргүй нэгэн. Сайн залуу бяцхан охиноо дагуулаад босгоор минь ороод ирвэл, миний хүүхдүүд хойд аав гэж жийрхэж, тэр охин хойд ээж гэж надаас зайдвал яана. Бурхан минь бодоход л нуруу руу хүйт оргино. Одоо тэр аавын сэтгэлийг таниулах гэж бурхан надад энэ орон зайг өгөө юу?
Би үдшийн бүрийгээр тэнгэрт хүслээ шивнэж, сайхан сэтгэлт ааваасаа өршөөл эрдэг. “ХОЙД” гэх тэр үгийг үзэн яддаг. Хэрвээ миний хүүхдүүд тэр хүнийг нэг л өдөр яг над шиг “Хойд аав биз дээ” гэж хашгирвал би яанаа. Тэр хүний сэтгэлийг хэмэлж байсан нь миний амьдралд бүү үзэгдэг. Бас “Хойд ээж”.
Аав аа охиноо өршөөгөөрэй. Бурхан минь Би таны сэтгэлд ургасан цэцэг…
…Хүүхдүүд минь энэ хүний итгэлд бадамласан гал.
…Бяцхан охин минь чи миний Амьдралд шинээр мандсан нарxaн. “Амьдралаа гэж”.
Тэр “ХОЙД” гэх томъёоллыг сэтгэлээсээ, итгэлээсээ үзэн ядаж, амьдралын баяр баясгалангаас арчсуу.
7 Comments
Хойд аав чинь чиний бариу пүүсийг шүүсээр дүүргэдэг байсан уу тэр талаараа нэг сайхан халаач эмэгчин минь
Хүн өмнөх алдаагаа засаж амьдардаг. Хойд аав чинь чамд хүүхдээ зөв ухааруулхыг зааж өгсөн байна. Чи хүүхдүүддээ үнэн учраар нь сайн хэлж ойлгуул. Аав нь ирэхгүй.. аавгүй байснаас аавтай нь дээр. Энэ хүн ээжид нь тусалдаг… ээж нь ханьгүй их ядардаг гэх мэт. Хүүхдийн ухаан бол ээжийн ухааны л толь байдаг. Чи ээж хүн л гэр бүлийн уур амьсгалыг гоё байлгадаг. Ээж хүн л хүүхдүүдийнхээ ухааныг засаж хүмүүжүүлдэг шүү.
Za daa hurteh ystoi ymaa hurtej dee kkk hoorhii uiliin ur haalga anduurdaggui gej yutai unen ug ve
Ээжтэйгээ хамт хойд аавдаа Маань сайн хэлж хураа… зурагтай нь нэг сайхан ярилцаад 108 дүнчүүр маань хэлж өршөөхийг хүс… эхлээд хүүхдүүдтэйгээ сайн ярилц, охинтой сайн ах дүү нар болохыг хүс, тэд нарт гэр бүлээ холбох дүү төрүүлж өгөхийг хэл…зөвшөөрвөл__ тэр залуу охин 2-г хүүхдүүдтэйгээ танилцуул… энэ танилцуулах… хамт нэг гэр бүл болгоход нэлээн ур ухаан, тэвчээр шаардана …давж гарахыг хүснэ…
Сайн байна уу,
Ийм сайхан аавтай байсан юм чинь чамайг үргэлж араас чинь чамайг хамгаалж явах болноо. Өнгөрсөнийг буцааж чадахгүй учраас одоо харамсаад яахав аавынхаа хэлсэнээр ээжийгээ илүү сайн асраарай.
Үйлийн үр гэж яг үүнийг чинь хэлээд байгаа юм. Чи хэзээ ч “Хойд”-той байхгүй юм шиг аашилсаныг чинь ХАРИУ ирж байгаа юм. Хүүхдүүд Хойд аав-аар чинь нөхрийг дуудах л болно Яагаад гэвэл ЧИ өөрөө дуудаж байсан учраас. Юу тарина түүнийгээ хураана штээ. Монгол хүн 50 хүрч ухаан сууна тэгээд үхнээ гэж хужаа нарын ярьдаг нь үнэн бололтой. Чи одоо бүх өнгөрсөн хойно гэмшээд яахав дээ. Нэгэнт буцааж чадахгүйгээс хойш. Тарьсан үйлийн үрээ эдлээд л байж дээ.
yg saihan unen helj hurteh estoigoo l hurtej bna daa.