Би нэг охинд маш их хайртай болсон юм аа. Яг их сургуулиа төгсдөг жил тэр охин гэнэт шилжиж ирсэн юм л даа. Аягүй гоё нүдтэй охин байсан. Би тэр нүдийг хараад л нээрээ бараг кинон дээрхи шиг унаж тустлаа дурласан. Тэгээд хэд хоногоос танилцаад жоохон юм ярилцаж үзлээ. Надад тэр нүдийг нь хараад ярихаар бүр ховсдуулсан юм шиг санагддаг байж билээ. Аягүй гоё нүдээрээ инээнэ. Би ойлгосон л доо. эмэгтэй хүнээс нүдийг нь хардаг юм байна гэдгээ.
Тэгээд танилцаад ирсэн чинь тэр найз залуутай болж таарсан. Тэр нь ядаж байхад өөрөөс нь хэд ч ах юм бэ дээ. Нээх явцгүй гартай үерхдэг байсан. Би ч тэгээд л хааяа ярилцахаас өөр юм хийж чадаагүй л дээ. Учир нь 7 хоногийн 2, 3 өдөр нөгөө хар юм нь ирээд сургуулийн гадаа хүлээгээд зогсчихно. Нээх муухай тамхи үнэртүүлсэн хар залуу байсан. Яагаад тэрэнтэй үерхдэг байсан юм бүү мэд. Заримдаа сургуулийн хажуугаар хөтлөлцчихсөн алхаж байдаг байлаа. Тэгээд намайг хараад аягүй гоё харцаараа инээнэ. Би тэгээд эр хүн болсон хойно салгах гэж жоохон үзсэн.
Нэг өдөр номын санд байж байгаад ангийнхан түр холдсон хойгуур нь хамт кино үзэх үү гээд урьсан юм. Тэгсэн чинь уул нь дуртай байх шиг байсан. Аягүй гоё инээмсэглээд жоохон дуугуй сууж байснаа надад юм бичиж өгдөг юм. Харсан чинь би найз залуутай шдээ. Хоёулаа дэмий байх аа гэсэн байсан. Тэгээд тэр явдлаас нь хойш өдөж барихаасаа жоохон айдаг болчихсон л доо. Урьдных шигээ ярилцахаа больсон. Нэг өдөр бүр хачин юм олж дууллаа. Нөгөө А гээд охин маань жирэмсэн гэдгийг нь нийлдэг охиноос нь сонссон. Би ч тэгээд л ёстой хударч байгаан байна даа гэж ойлголоо. Сургуулиа төгсөв өө, нөгөө охиноо их санасан шүү. Заримдаа өөрөө өөртөө захиа бичиж эморч суудаг байлаа. Тэгээд яахав мартсан гэх үү дээ эсвэл нөхцөл байдалтайгаа эвлэрсэн ч гэх үү замхарсан.
Одоо их сургуулиа төгсөөд яг 10 жил болж байна. Саяхан санамсаргүй явж байгаад тэрэнтэйгээ тааралдлаа. Тэр минь нээх гундуу царайлчихсан явж байсан. Их сургуульд байсан үеийгээ бодвол нилээн овор суучихсан. Гэхдээ тэр харц бол яг хэвээрээ. Би гэнэт таниад мэндэллээ. Намайг бас зөрүүлж таниад би ёстой харцнаас нь нэг ч хором нүдээ салгаагүй. Намайг хараад жоохон гундуу байсан царай нь гэнэт аягүй гоё мишээл тодорсон гээч хэсэг ярьж байгаад салцгаалаа. Би гэнэт санаад нөгөөхийг фб ээр хайж оллоо найзууд болллоо. Тэгээд чатлаж эхэллээ. Бид хоёр ёстой дорхноо дотно болсон. Тэр минь салжээ, нөгөө нэг хар залуутайгаа суусан гэсэн. Тэр нь нэг ажилгүй олиггүй гар дээр нь архи их ууна. Миний ойлгосноор нэг атмаан л байсан юм шиг билээ. Тэгээд ийм гоё охинтой явалдсан гэхүү дээ.
Манай найзыг араар тавьж байгаад зөндөө баригдсан гэсэн. Тэгээд найз маань энэ 10 жилд аягүй зовсон гэдгээ л хэлсэн. Одоо хүүтэйгээ ээжтэйгээ 3-уулаа амьдарч байгаа юм байна. Хэд хоноод би уулзаж үзсэн. Түүнтэйгээ 10 жилийн дараа ингэж нэг учирдаг юм байж дээ л гэж баярлаж суусан даа. Тэр орой нь бид хоёр хамт хоноод ёстой сайхан байсан. Түрүү 7 хоногт төрсөн өдөр нь болсон. Би түүндээ маш гоё бэлэг өгсөн. Нээрээ тэр минь энэ сарын дотор зүс царай нь ямар гоё болж байгаа гээч. Байнга инээмсэглээд л яг нөгөө гоё харц. Би яг мэдэж байгаа энэ бол миний хамт байх ёстой хүн. Би хэзээ ч эмэгтэй хүнээс ийм гоё халуун дулаан гоё энерги авч байгаагүй. Удахгүй түүндээ ахиад нэг сюрприз барьж баярлуулна даа. Амьдрал минь ёстой гоё байгаа. Өмнө нь ёстой л хэрэгцээгээ хангаж амьдардаг байж дээ. Эрэгтэй хүн хайртай хүнээ олж чадвал амьдралд 2, 3 дахин хүчтэй амьдарч чаддаг юм байна шүү эрчүүдээ…
3 Comments
Erchuud n dotroo Emegteichuudiig tatdag, tatdaggui gsn 2 yanz bdg. Emegteichuudiig tatdaggui erchuud hair durlald yamar ch shaans bhgui buguud iim turliin erchuud ooriihoo une tseniig emegteichuudiin hureelleer hemjdeg bvl nuguu turliin erchuuddee urgelj ataarhaj bdg. Tednii dutuugiin kompleksoo nuhuh arga n busad erchuuddee emegteichuudiig uzen yadaj, dord uzehiig urialj oorsodtei n adilhan gooni er bhiig yatgadag. Hervee chi iim turliin erchuudiin nuluulul dund bdg bol chi myanga huuhnuudiin hairiig tatsan sxn zaluu bgaad ch hair durlaltaigaa hezee ch uchrahgui. Uchir n inceluud chmg ohintoi uulzaj uchrah bolgond chn ter ohiniig chn hudal muulj salahiig zuvludug. Ted erchuud erchuuddee itgedeg setgel zuig ashiglaj busad erchuudiin tarhiig ugaaj, oor shigee gants biy incel bolgoh sanasandaa hurdeg. Ted oorsdiigoo nz ohingui ehnergui bgaa shaltgaanaa ‘Nairchih ohin alga’ gj tailbarlah n elbeg. Harvaas ohidod toogdohoorgui tsarai muutai tagjiisan jijighen huduunii tsaraitai tulug shg yum bhd chn zohioson ulgert n itgej l bdg.
Yamar aimr uzen yaddiimbe hha
Гоё юм