Хөөрхий дөө залуугийн түүх

Хажуу хашааны хүү маань төв аймгийн бүсгүйтэй танилцаад ойр дотно болсон. Тухайн үед тэр бүсгүй гэмтэл авсан суумгай байсан волейбол, теннис тоглодог өндөр сайхан охин байсан. Эргэж тойрж эмчлүүлж явсаар хөл дээр нь босгож, гэрлээд дундаасаа нэг хүүтэй болоод 5 буудлын тэнд тусдаа хашаа байшинтай гэр бүл болсон.

Хүүгээ 1 нас гарантай байхад өөрийн гэсэн бүх юм аа ачаад нөгөө хүүхэн мөнгөтэй хүн дагаад алга болсон. Хөхүүл нялх хүүгээ аав нь өсгөх гэж нилээн зүдэрсэн. 3 нас хүргээд зуурдаар нас барж хүү нь эмээ дээрээ очиж хүн болсон. Хүү сургуульд орох жилд нь ээжийнх нь сураг гарч авга ах нь дагуулаад очиж ээж хүүг уулзуулсан гэвч дараа гоё юм зөндөө аваад ээж нь очноо гээд хүүгээ хуураад явуулсан. Тэрнээс хойш 4 жил өнгөрч хүү өөрөө ээжийнхээ амьдарч байсан газар руу очиж гэтэл ээж нь нэг хар юмтай байж таараад нөгөөхдөө манай дүүгийн хүүхэд гэж хэлээд 500 төг өгөөд дахиж битгий үзэгдээрэй гээд хөөж явуулсан.

Үүнээс хойш хүү дахиж ээжийгээ хэзээч бодоогүй очоогүй. 25 нас хүрсэн. Эрийн цээнд хүрч эмээдээ тустай дэмтэй явдаг байлаа. Сүүл руугаа мөрийтэй тоглоомонд донтож машин тэргээ алдаж, ажил төрөл бүхнээ алдаж, тэгээд эмээгийнхээ гэрээс хамаг юмаа аваад үхсэн амьд нь мэдэгдэхгүй 6 сар боллоо. Хөгшин хониниы насгүй болсон эмээ нь ач хүүгээ харуулдсаар сууж байгаа. Харин ээж нь түүнээс хойш 2 нөхөр солиод хүүхэд олохгүй байсаар 50 гарсан. Энэ бол бодит түүх. Энэ айлын амьдрал одоо хүртэл ийм маягаар үргэлжилж байгаа болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.