“Экспортлогдсон” эрчүүд

2136834ON010_nadam

Айл гэрийн ноён нуруу, амьдралын гол багана эр хүн байдаг хэмээн Монголчууд гэрийн эзнийг дээдлэн үздэг. Харин сүүлийн үед Монголын эрчүүд эзгүй голдуу байна. Тэдний олонх нь харь орныг зорьж үлдсэн зарим нэг нь бор дарс, болж бүтэхгүй зүйлд толгойгоо мэдүүлэх болжээ. Манай улс гадаадад ажиллах хүч илгээх нэрээр эрүүл бие, саруул ухаантай аль л олигтой гэсэн иргэдээ харийн орон руу “боол”-ын хөдөлмөр эрхлүүлэхээр явуулах болсоор удаж байна. өнөөдөр гадаадад амьдарч буй Монголчуудын тоо 100 мянга гэдэг ч үнэндээ энэ тоо хоёр дахин их гэж үздэг. Гадаадад буй Монголчуудын гуйвуулж буй мөнгөний урсгал ар гэрийн амьжиргаандаа дорвитой нэмэр болсоор байгаа ч үүнээс илүү сөрөг асуудал дагалдаж байна. өнгөрсөн жилийн тоогоор БНСУ-д гэхэд 26000 хүн ажиллаж байгаагийн дийлэнх нь буюу 83,7 хувь нь эрчүүд, тэр дундаа гэрлэх насны 18-35 насныхан байжээ. Манай улсад залуу гэр бүлийн салалт 41,9 хувьтай байна гэсэн тоог иргэний бүртгэл мэдээллийн төвөөс гаргасан. Энэ бол хоёр гэр бүл тутмын нэг нь салж сарниж байна гэсэн үг. Гэтэл дээрээс нь нэрмээс болж ид хийж бүтээх, гэр бүл, амьдрал зохиох насандаа яваа залуус харь оронд хөдөлмөр эрхэлж байна. Манай улсын хүн амын 45,7 хувийг эрчүүд эзэлдэг.

Монгол айл бүрд нийтлэг харагддаг нэгэн зүйл охид олонтой, хүү цөөтэй байдаг. Манай улс социализмын үед адуугаа малийндаж аль л сайн гэснийг нь гадаад руу экспортлодог байжээ. Түүнтэй адил эрүүл чийрэг биетэй залуусаа үзлэгт оруулан шилж сонгон харийн нутагруу “боол”-ын хөдөлмөр эрхлүүлэхээр явуулж байна. Эр хүн л болсон хойно амьдрал ахуйгаа дээшлүүлэн хүний дайтай амьдрахыг хүсч мөрөөдөж байх нь гарцаагүй. Харин Монгол залуусын мөрөөдлийн гарц гадаадад гарч хөдөлмөр эрхэлснээр биелэх гэж үү. Химийн бодистой, хүнд үйлдвэр, эсвэл хүйтэн нойтон газар цаг наргүй зогсоогоороо ажиллан ганц өрөө байрны төлөө үйлээ үзэн ажиллаж буй нь нууц биш.

Нөхөн үржихүйн идэвхтэй насны залуус гадаад руу бөөн бөөнөөрөө шилэгдэн экспортлогдож байхад энд харин юу болж байна вэ? Эх нутагт нь эмэгтэйчүүдийн “илүүдэл” болж, бүсгүйчүүдийн өвөр эзгүйрчээ. Сүүлийн үед Монгол эмэгтэйчүүд гадаадын иргэнтэй гэр бүл болох сонирхол илт ихэслээ. Учир нь эрчүүдийн маань гайгүй гэсэн нь гадагшаа хөдөлмөр эрхлэхээр гарч, “гай”-тай нэг нь өргөст торны цаана суучихсан. Бас нэлээдгүй хэсэг нь эрхэлсэн ажилгүй, эхнэр хүүхдээ аваад явах байтугай алд биеэ арчаатайхан аваад явах чадваргүй, том ярьж, баар эргүүлэхээс цаашгүй болчихжээ.

Ид нөхөн үржихүйн идэвхтэй насан дээрээ байгаа залуус ганц өрөө байрны төлөө харь газар зүтгэж байхад Монгол эрийн эзгүй орон зайг гол төлөв Хятад Солонгос зэрэг орны хан, чин үндэстнүүдийн хаягдмал, гологдол эрчүүд нөхөх болов. Манай урд хөрш БНХАУ хүн ам зүйн хатуу бодлого баримтлан нэг өрх ганц хүүхэд төрүүлэх ёстой гэсэн зарчим баримталдаг. Төрөөс нь ийм хатуу бодлого тавьдаг учраас Хятадууд төрүүлсэн ганц хүүхэд нь ирээдүйд айл гэрийн эзэн нь байж удам угсаагаа таслахгүй авч үргэлжлүүлээсэй гэсэндээ хүү гаргахыг зорьдог. Ингэснээр БНХАУ-д эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэнцвэрт байдал алдагдан эрчүүд давамгайлах болжээ. Тиймээс урд хөршийнхөн маань гадаад бүсгүйтэй гэр бүл болсон иргэдээ хөхүүлэн дэмжиж тодорхой хэмжээний урамшил олгодог.

Нутагтаа шилэгдэн эхнэргүй хоцорсон айлын ганцуудын эхнэрийг нөхөх орон зай нь “эзэнгүй айл” Монгол болж байна. үүнээс гадна хөгшин солонгосчууд ч Монгол охидыг эхнэрээ болгон авах нь ихэсчээ. Хүйсийн тэгш эрхийн төвөөс өнгөр

5 Comments

  1. Бүсгүй says:

    Тиймээ энэ үнэн сайхан ажилтай боловсролтой бүсгүй байнав Даанч нөхөр олдохгүй байна. Яг үнэн. Монгол л бол юу ч яахав гээд алингаа алдсан болж бүтэхгүйтэй нь архичинтай суултай биш. За тэгээд хятад солонгосын гологдлуудтой сууж хөгөө чирэлтэй биш. Үр хүүхэд гаргах нас минь аль хэдийн болчихоод байдаг. Монгол удмаа нэгээр ч гэсэн нэмэгдүүлмээр байдаг. Гайгүй гентэй хүнээс хүүхэд олоод өсгөе гэж бодохоор хүүхдээ эцэггүй элэг бүтэн өсч чадахгүй гэж өрөвдөөд байх юм аа, Ёстой хэлэх үг алга. Эр хүнгүйгээр ханьгүйгээр хорвоо гэдэг чинь үнэхээр өрөөл дутуу юм аа. Над шиг бүсгүйчүүд Монголоор нэг байгаа. Гэтэл ухаан муутай зарим эрчүүд энэ талыг ашиглаж олон бүсгүйг гомдоож явах юм даа. Эр хүний ухаанаас бас их юм болж байгаа шүү. Эрчүүд анхаарвал зохино.

  2. Унээн, Эр хун ховордоод суух хум унэхээр олдохгуй юм. Гайгуй н авгай хуухэдтэй. Зарим н хуухэн солисон гарууд байх юм.Ягаад гэвэл нухургуй хуухэн ихэдсэн учир дунд н чулуу хуулгууд л банзалдаад л байх юм, Яс юман дээр уудгуй залуучууд л байх юм байна ш дэээ. Энэ талаар удирдлага ю ч хийхгуй харин ч их хуралд дэвшихдээ тэдэн залуу тийшээ гарган гэж нэр дэвшдэг болж энэ бол буруу . Нэээрэ шуу нухур унэхээр олдохгуй байна.

  3. nergui says:

    mongoldoo bgaad ajil hiij chadahgui umnuud hunii gazar ochij ajil hiih gej uu baidgiig uzee l biz.uun surtei um.mongold arhi uuj huuhen erguulj ajilgui demii tenej bdag umnuud.bas muugaa medehgui ajil golno.hohi n shdee.mongold sain saihan amidarch bgaa zaluuchuud zondoo l bna.

  4. Radical says:

    Айл гэрийн ноен нуруу, амьдралийн гол багана эр хун гэнэ шуу. Угуй дээ хоо. Эр хун эмэгтэй хун хоеулаа эрх тэгш за юу. Ойлгож ав.

  5. Sarnai says:

    Одоо ингэж гадаад дотоод руу эрчүүдээ ажил хийнэ гэсэн нэрийн доор хүнд хүчир хүний хийдэггүй ажил хийлгүүлэх гэж явуулж байхаа больмоор юмаа, энэ хоорондуур нь Эх орон нь эзгүйрч муусайн хужаа нар Эх оронд минь эзэгнэн суугаад байгаа юм биш үү?