Зарим эрчүүд үрийн шингэнээ гадагшлуулахгүй хадгалаад байвал хэмжээ нь улам бүүр ихэсдэг гэж боддог. Гадагшлуулахгүй удахад ихэсдэг ч мэдээж энэ нь тодорхой хэмжээ бас хугацаатай.
Эрүүл эрэгтэй хүн сайн нойроо авах өдөр бүрт ойролцоогоор 100 сая орчин эр бэлгийн эс шинээр нэмэгдэж харин хуучин эсүүд шингэн төлөвт шилжин, бие махбодийн бусад эдүүдэд эргэн шингэж байдаг.
Энэ тоо нэмэгдэж явсаар 2 сар гаран буюу ойролцоогоор 64 хоноход эр бэлгийн эс дээд тоондоо хүрэх ба энэ үедээ 20 тэрбум хүрэх боломжтой гэж үздэг. Өөрөөр хэлбэл 20 тэрбум орчим эр бэлгийн эс нь төмсгөнд хадгалагдах дээд хэмжээ юм. Дараагаар нь биед эргэн шимигдэж, зарим нь нойтон зүүдээр гадагшилдаг бөгөөд энэ нь эр бэлгийн эсийн эволюцийн процесс юм.
Эрчүүдийн хувьд энэ үеэр илүү их бэлгийн дур хүсэл төрөх, бэлгийн дур хүслээ хянахад хэцүү байх, төмсөг хүндрэх мэт мэдрэмжүүд төрж болно.
Секслогич Доокоо