5 жил үерхсэн найз залуу маань ажлынхаа охин руу “Сайн уу хөөрхөн өө, бяцхан аа, чамайг найръя, найз залуугаасаа сал” нтр гээд гар хуруугаараа зүрх хийж явуулаад байвал юу гэж ойлгох вэ? Хамгийн аймаар нь нөгөө охин нь зураг хөргөө өгч явуулаад байх юм аа. Баригдчихаад бантсандаа какао аппаа шууд устгачихлаа.
Сүүлийн 2 жил хамт амьдарч байж ичих ч үгүй ажлынхаа охин руу ийм юм бичээд, дээрээс нь намайг болохоор байнга заваан царайтай гэх юм. Яавал дээр вэ? Салъя аа салж чадахгүй юм. Бодогдоод гомдоод байх юм. Ингэж охидуудтай ангалзаж чат бичсэн нь ганц нэг удаа биш болохоор цаашдаа засрах эсэхэд нь итгэл төрөхгүй байна. Бүр би нууцлаг хүн, угаасаа ийм гээд найз охинтой гэдгээ ажил, сургуулийнхаа ангийнхан гээд хүмүүсээс нуугаад байх юм. Би тийм хүн аймаар нуухгүй бол болохооргүй үзлийн царайтай юм бол уу ч гэж бодох шиг. Сэтгэл санаагаа яаж хэвийн болгох вэ?
2 Comments
Муухай эмэгтэй хүн гэж байдаггүй гэдэг юм аа. Үр хүүхэдгүй байгаа дээрээ салчих. Чамайг нууж байна гэдэг бол чи бол биш шүү гэсэн үг байдаг юм. Сэтгэлээ татаж аваад эрх чөлөөтэй сайхан амьдар. Хөгийн амьтантай байж сэтгэл гуйж зовж байснаас өөрийн дураар явж байх шиг сайхан юм байхгүй. Арчаагүй амьтан бол амьдарлыг чинь үрээд дуусна. Хайран залуу нас зүгээр л салчих. Араас чинь гуйж ирвэл битгий нүүр өгөөрэй
uneheer emgeneltei l yum. Naad zaluu chn chinii nz zaluu bish ooriinhoo jinhene hairiig oloh hurtlee chamaig ashiglaj bgaa yum bna. Zavaan tsaraitai gj heldeg n chmg bgaagaar chn huleej avdaggui, chamaig uneldeggui gsn ug. Salahaas oor arga bhgui. Naadah chn ugaasaa chmg orhino. Busad emegteichuuded seremj bolgoh uudnees Anh yaj ta 2 niilsen talaaraa yariach!