Цахим бэлгийн дарамт нь биеийн төрх байдалд хандан садар самуун үг хэлэх, дүрс бичлэг илгээх, биеийн тодорхой хэсэг ил гарсан зураг, бичлэг илгээхийг ятгах, шаардах, сүрдүүлэх гэх мэт өргөн хүрээтэй ойлголт юм. Хэрвээ та цахим бэлгийн дарамтын хохирогч болсон бол эдгээр алхмуудыг хийгээрэй.
Танд буруу байхгүй
Бэлгийн дарамт үйлдэгчийн зорилго бол таны юу хэлсэн хийснийг үл хамааран таныг энэ талаар чимээгүй байлгах байдаг. Цахим бэлгийн дарамт бол таны буруу биш. Хэрвээ та үүний эсрэг анхны алхмыг хийж чадвал хэцүү нөхцөл байдалд гутрахгүй байхад туслах болно.
Аюулгүй байдлаа ханга
Аюулгүй байдал хамгийн чухал. Хэрвээ хэн нэгэн таныг сүрдүүлбэл аюулгүй байдлаа хангаж итгэл даах хэн нэгэнд заавал мэдэгдээрэй. Үүний дараа аль болох тайван байж цагдаагийн байгууллагат цахим бэлгийн халдлагад өртсөн гэдгээ хэлэх ёстой.
Мөн байршил тогтоодог апп ашигладаг бол үүнийгээ ч хэсэг хугацаанд устгаарай.
Баримт баримт баримт
Баримт цуглуулах нь ямар ч төрлийн цахим халдлагад маш чухал алхам юм. Бага ч гэсэн баримт нь өөрийгөө хамгаалж, цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхөд хэрэгтэй юм. Баримтыг дэлгэцийн зураг авах (screenshot) , зураг болон бичлэгийг хадгалж авах замаар цуглуулна. Мөн үүнтэй адил:д
Итгэл даах дотно хүндээ заавал хэлээрэй
Бэлгийн дарамтын хохирогч болох нь маш ээдрээтэй нөхцөл байдал билээ. Өөрийнхөө итгэл даах дотно найз нөхөд, гэр бүлдээ заавал мэдэгдэх хэрэгтэй.
Цагдаагийн байгууллагад хандаарай
Манай улсад “Цахим гэмт хэрэгтэй тэмцэх алба” буюу энэ төрлийн гэмт хэрэг дээр тусгайлан ажилладаг цагдаагийн алба үйл ажиллагаа явуулдаг. Гэмт хэрэгтнээс өөрийгөө хамгаалж, дараагийн хохирогч дээр очихоос сэргийлэн цагдаагийн байгууллагад заавал хандаарай.
Эх сурвалж: shuukh.mn