Энэ хэвийн үзэгдэл юм бол уу, эсвэл би хүндээр тусгаж аваад байна уу?

Өдрийн мэнд. Миний хувьд төрөөд 7 сар болж байгаа өмнөх үеэсээ жин нэмсэн. Манай нөхөр бол их хөөрхөн байдаг л даа. Намайг хайрладаг надад муухай хандаж ч үзээгүй ээ. Гэвч өмнө нь өөр охидуудтай чатладаг харьцдаг гэх мэтчилэн асуудал байсан. Тэгээд одоо бол яаж байгааг нь мэдэхгүй юм аа.

Өмнө нь гомдоож байсан болохоор заримдаа зүгээр л итгэдэггүй. Инста руу нь ороод follow хийсэн хүмүүсийг нь харсан чин 3, 4 шалдан зурагтай (монгол охидууд л байна лээ) бөгс хөх нь ил гарсан олон зурагтай байнгын инста стору хийдэг тиймэрхүү хаягнуудыг дагаад байх юм. Тэгээд би өөрийгөө харахаар тэр харж байгаа эмэгтэйчүүдийнх нь бие хааг гүйцэхээргүй олигтой өгзөгчгүй өөртөө гомдоод байх юм.

Бас нууц хаягтай юм байна лээ. Тэрүүгээрээ янз бүрийн нүцгэн шалдан зураг явуулдаг группд байдаг юм байна лээ. Энэ бол аль хавар утсыг нь үзэхэд байсан. Тэгээд би хэд хэдэн удаа утсыг нь үзээд тэрийг нь хэлснээс хойш утсандаа finger тохиргоо хийсэн байна лээ. Бид 2 бол бүр төвд биш өөр газар байдаг. Манай нөхөр гарч орох тийм боломж ч байхгүй л дээ байнга л хамтдаа байдаг. Энэ хэвийн үзэгдэл юс бол уу, эсвэл би хүндээр тусгаж аваад байна уу?

4 Comments

  1. Ххх says:

    Манай эхнэр намайг эмэгтэй хүн дагахаар бөөн юм болдог. Өөрөө харин роё эрчүүдийг дагж л байдаг би юм хэлдэггүй. Манай эхнэр эрэгтэй хүнтэй чаталсан л байдаг. Би чаталчихвал бас л бөөн юм болно. Аягүү яадаргаатай шүү.

  2. ах хүү says:

    Сошиал дээр хүн дагах бол байх шүүдээ. Тэрэн дээр хүртэл уурлавал харилцаа чинь хэцүү шүү. Гоё охидуудыг дагаа л биз. Маниусыг тэд нар тоохчгүй. Нууц хаяг нтр бол нотой шүү. Санхүү өгч авдаг нөхдүүд л тийм байдаг. Нууц хаягийг нь шалгаад юу хийдгийг нь мэдээд зогсоосон нь дээр байхаа.

  3. zochin says:

    yagaad dagaj baigaa ve gevel haaya ted nariig uzej boovoo saaj baigaa yumaa. uur huuhen harj boovoo saaj bolno biz de? uulzaj uchirchaagui l bol tiim biz de? ugui yu? hunii utas uzeh ih muuhai zan shu. uurt chn ch laitai. nuhur chn ulam l nuuh bolno, helehee bolino, ehner nuhur gej yavaa humuus goe neelttei baival zgr sen dee… aa tgd uuriiguu targalsan ntr geed golood bailgui uurtuu archaatai bai, nyalh huuhedtei yadarch bgag oilgoj baina, gelee geed huuhed huuhed geed nuhruu bitgii haychih, ter chn bas hun, had chuluu bish, hair halamj husne, naad uursdiihuu dotno hariltsaag bitgii hurguud alga bolgochih, end gonshigonood suulgui urdahaa l haraad hichee, endees yamar ch oligtoi yum olj unshihgui

  4. Chi hundeer tusgaj awaad bn says:

    Утсын ухаад юм гар ирээгүй бол чи хэт ургуулж бодоод байгаа байхоо. Тэгээд угаасаа нөхөр чинь гарч ордоггүй, хамт байдаг гээ биз дээ.

    Битгий ургуулж бодоод өөрийгөө зовоогоод бай. Бас төрөөд 7 сар болж байгаа хүн жин нэмэхгүй өөр яахын. Хүүхдээ хөхүүлж байгаа юм байна гэж ойлголоо. Хөхнөөсөө гаргахаар нэмсэн жингээ хаячхдаг юм билээ.

    Үнэхээр хардаад байгаа юм бол хааяа нэг өөрт хэлж байгаад нүдэн дээр нь утсын үз. Манай эхнэр бас хааяа утсаа өг гэж л байдын. Тэгэхээр би бас утсыг нь нэхэж аваад зэрэгцээд сууж байгаад утаснуудаа үзчихдэг. Иймээ тиймээ юм гарч ирээгүй л байна.

    Тэр нүцгэн шалдан хүүхний про дагадаг бол хүн болгон дагаж байгаа шүү. Манай эхнэр дагаж байна, эксүүд ч дагдаг байсан. Хамт хэвтэж байгаа л өөлөөл, сайлаал байжийдаг. Манай ажил дээр ч гэсэн хэн хүнгүй л дагадаг. Бүр улс төрч, сайд майд, дарга цэрэг гээд толгойтой болгон нь дагаж байгаа. Танай нөхөр ганцаараа гоц мөргөөд байгаа юм байхгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.