Сайн байцгаана уу? Би 34 настай эмэгтэй, АНУ-ын нэгэн жижиг хотод амьдардаг. Бичиг баримтын асуудлаа шийдэх гэж удаан хугацаанд энд хүлээж байгаа бөгөөд энэ байдлаас болоод өөр хотод нүүж, шинэ хүмүүстэй танилцах боломжгүй байна.
Монгол хүнтэй танилцаж, хэл, соёл, уламжлалаа хуваалцахыг маш их хүсдэг. Гэвч амьдралын энэ нөхцөл байдал намайг улам ганцаардуулж байгаа мэт санагддаг.
Хэрэв та минийхтэй төстэй нөхцөлд байсан эсвэл одоо ч байгаа бол өөрийнхөө ганцаардлыг хэрхэн даван туулсан туршлагаа хуваалцвал маш их баярлах болно. Таны зөвлөгөө, түүх бусдад ч тусалж, урам зориг өгч магадгүй юм. Хүнтэйгээ ярилцах, ойлголцох дотно мэдрэмж л биднийг энэ мэт хүнд хэцүү үеийг даван гарахад тусалдаг шүү дээ.
Таны бодлыг сонсохыг хүлээж байна. Баярлалаа!
1 Comment
Сайн байнуу?.Магадгүй энэ нь өөрийг тань сорих сорилт, тэсвэр тэвчээрийн хүч гэж юу байдгийг мэдэж авах цаг хугацааны шалгуур гэж дүгнэж үзэх нь зөв болов уу? Гэж миний хувьддүгнэх байна. Би эрэгтэй хүн учир тэгж дүгнэж байна. Өөрт тань тохиолдож байгаа асуудлыг сайн тал нь юу байна, муу тал нь юу байна. Энэ нь ирээдүйд ямар амжилт авчрах билээ гэж дүгнэж үзвэл зөв болов уу. Тархи оюун биеийг удирддаг тул сэтгэл гутрал гэдэг зүйлд автвал ядаж л бие өвдөж уур бухимдалтай болж стрессдэнэ. Иймд сайхан зүйл бодож эрч хүчийг өөртөө бий болгохнь зөв байх. Эрүүл сэтгэж чадаж байна. Бие эрхтэн бүтэн хөдөлж байгаа цагт 40 50 жилийн жаргалын хажууд 4 5жилийн зовлонг ёстой үзэж тарж үсэрч наалдаж дээр нь гарч дийлэх хэрэгтэй. Өдрийн тэмдэглэл бич. Ах , эрэгтэй хүний хувьд ингэж зөвлөх байна.