Миний амьдрал яг дээсэн дөрөөн дээр байна гарц гаргалгаа хэрэгтэй байна. Би өөрөө мухардаад байна. Манай нөхөр ижил хүйстэн би 4 жил болж байгаа мэдээд. Нэгэн том агентлагт газрын дарга албан тушаалтай. Хүн харахад элэг бүтэн эв найртай сайхан гэр бүл сайн ээж байх гэж. Түүнийг мэдсэнээс хойш 4 жил хичээлээ идэр насаа ард үлдээлээ.
Манайх 5 охинтой. Манай нөхөр нөгөө залуутайгаа өөр харилцаатай болсноос хойш хайлаа хайлаа гэж хэлээ хазаж ярьдаг +40настай, охидуудтайгаа найз шиг байж үс хумс дэлгүүр хэсэх хувцас сонгох нүүрний будаг гэх мэт тал дээр надаас илүү зөвлөж хамт байдаг. Өөрөөр хэлбэл нөхөр маань тэр эрэгтэйнхээ эмэгтэйн гэсэн үг.
Анх дотуур өмд нь цус болж ирэх үед би гадарласан, түүнээс хойш хэнд ч хэлээгүй нэг нууц бол яг адилхан загварын утас авчихсан фэйсбүүкийг нь давхар ордог юм. Нөхрөө эрэгтэй хүн лүү торон эмэгтэй хүний хувцастай зураг явуулсныг нь хараад л өөрийн эрхгүй юу болоод байна аа гээд нүд харанхуйлж чих шуугиж босгосон амьдрал минь нүдний өмнүүр харагдаж байлаа.
Гэхдээ хамгийн сонин нь нэгээс салаад өөр хүнтэй болсон байсан хуучин нь баахан хардсан мсж бичсэн байсан. Чамтайгаа ямар гоё байсан гээч наад хүн чинь надаас юугаараа илүү юм бэ, намайг яагаад араар тавьж байгаа юм бэ эхнэртэй чинь бол хэзээ ч хардахгүй тэр бид 2-н ордог нүх тусдаа учраас гэх мэт хуучин найз залуугийнх нь мсжийг уншсан.
Бид сард бараг 2-3 сард 1 удаа л секс хийдэг. Би ч ийм зүйл уншсан харсан хүн яаж нөхрөө хүсэхэв дээ. +40 болохоор тоохоо ч байсайн уу, би өөрийгөө гээж эхэлсэн үү мэдэхгүй. Би бас хувийн том компанид мэргэжилтэн хийдэг. Зүс царай бие хаагаар дажгүй ээ, 5 төрсөн гэж үү та, 43-тай гэж үү, үгүй байх 35-6 тай л байх гэдэг үг их сонссоон. Хэд хэдэн удаа үнэнийг хэлэх салах аа ярих гэж бэлдэж эхэлтэл зүрх хүрэхгүй заримдаа өрөвдөх юм.
Манай нөхөр аймаар халамжтай түрүүлээд ажлаасаа ирсэн бол том охинтойгоо хамт хоолоо хийчихсэн хөл гарыг минь барьж өгөөд л ер нь сайн гэсэн бүхнийг бидэнд идүүлж уулгадаг гэр орноо цуг цэвэрлэж гадуур цуг зугаалж шинэ гарсан кино жүжиг цирк алгасдаггүй. Гэр бүлсэг гэж хэлж болно.
Харин ямар үед тийм хүний санаанд оромгүй зүйл хийж явдгийг би ойлгохгүй байна. Ийм аавдаа амь охидууддаа аав чинь ийм би саллаа гэлтэй биш дээ өсвөр насны олон охин. Аз жаргал-гуниг-нулимс-халамж-үзэн ядалт-тэвчээр яг яагаад байгаа юм бэ жинхэнэ дүр нь юу юм бэ? Би яг юуг нүдээрээ харж байж тэсрэх юм бол? Энэ бүхэн яаж төгсөх бол бодохоор ч айж байна. Учир нь би нөхөртөө хайртай юм аа, 17-хон настайдаа түүнтэйгээ учирсан өөр надад хэн ч байхгүй шдээ…
2 Comments
Нууц амрагтай болвол яадийн бол
https://www.facebook.com/profile.php?id=100076133979701&mibextid=LQQJ4d yariltsii ger bultei 35 tai zaluu bn holbogdooroi