Арсланд сүрэглэн амьдрах шаардлага байдаггүй

Найз нөхөд гэж хамгийн муу муухай зүйл байдаг нь үнэн. Таяг шиг дэгээгээр араас гогдож унагагч муу найз нөхөд, зорилго нэгт анд нөхөд гэж хоёр төрөл байдаг. Ямар ч хэрэггүй байж шоудах гэж уулздаг найз нөхдөөс нь холдуулах нь өлзийтэй. Зорилго нэгтэй анд нөхөд бол байнга уулзалдаад байхгүй, зөвхөн цаг тухайд нь л бие биедээ дэмжлэг үзүүлдэг. Муу нөхөд бол байнга уулзалдаж учирч байх санаатай, нэгийгээ өөрөөсөө өөд гаргахгүй байлгах дотор бодолтой, атаархуу байдаг.

Найз нөхдөөсөө тусламж хүсэж болно, хариуг нь олон арав дахин нугалж өгөх тохиолдол олон байдаг. Хамгийн гол ойлгох хэрэгтэй зүйл бол хүн хэзээ ч найз нөхөдгүйдэх гэж байхгүй. Жишээлбэл ажилгүй, гэр оронгүй, мөнгөгүй болчихлоо гэж бодоход ажлын найз нөхөд бол зайгаа авах нь гарцаагүй, харин гудамжны найз нөхөд тосоод авахад бэлэн байж л байдаг. Гудамжны найз нөхөд чинь архи, хоол, бүх юмаа хуваагаад, бусдаас хамгаалаад, ойлгоод явна. Энэ үнэн.

Дараа нь чи сайжирч, амьдрал ахуй дээшиллээ гэхэд гудамжны найзуудаа орхиод, шинэ ажлын найзуудтайгаа шоудаад, зэрэг зиндаанд нь баттай орчих гээд, чадлаараа дайлж цайлаад л явна. Энэ бол амьдралын хууль, хүний орчлонгийн жам ёс. Үүнтэй эвлэрэх хэрэгтэй. Жинхэнэ арслан бол харин ганцаараа явдаг. Цөөврүүд сүрэглэдэг. Арсланд сүрэглэн амьдрах шаардлага байдаггүй. Үүнийг ойлгох хэрэгтэй.

2 Comments

  1. Эмэгтэй says:

    Энэ чинь харин ёстой ухаантай эрийн хуйх байна. Эцгийн эрхэт ёсны дарлал гэхээр хүмүүс ойлгохдоо эрчүүд эмэгтэйчүүдийг дарлах тухай гэж ойлгоод байдаг. Үнэндээ, энэ нь эр эм гэлтгүй нийтээрээ эрэгтэй хүнийг тахин шүтсэн үзэл бөгөөд, эрчүүдэд илрэх шинж нь бусад эрчүүдийн хүрээлэл, нөхөрлөлд багтах хүсэл, жийгдэхээс айх айдсыг амьдралынхаа төв болгосон байдаг ба тэдний таалалд нийцэх гэж юу ч хийхэд бэлэн байдаг. Тэрээр тухайн нөхөрлөлөөс ямар ашиг хүртэх нь тодорхойгүй байсан ч, хамаг цаг мөнгөөрөө өргөл барьж гүйж байдаг. Эрэгтэй хүн бусад эрэгтэйчүүдэд итгэснээрээ хайр дурлалын боломжоо алдах, зодуулж эрхтэн дутуу болох, амь насаа алдах гэх мэт нөхөж баршгүй гарз хохирол амсаж байдаг.

  2. Kai says:

    Tiimee bi tsuuvur chono baisan odo Arslan bolson!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.